Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 314/ШШ2025/00331

 

 

 

 

 

 

 

   2025         05              26                                              314/ШШ2025/00331

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч А.Үүрийнтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* 2, 2 тоотод оршин суух, *******н *******т холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 17,371,523.69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Н.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 6000275575 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 18,030,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь цахим зээлийн гэрээний үүргийг 84 хоногийг хугацаа хэтрүүлсэн байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000275575 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,190,079.8 төгрөг, үндсэн хүү 1,137,995.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,448.06 төгрөг нотариатын зардал 17,000 төгрөг нийт 17,371,523.69 төгрөгийг зээлдэгч Н.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******т холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь Н.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 17,371,523.69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ  “...хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан...” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Шүүх нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 17,371,523.69 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд  хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

 

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК нь Н.*******т холбогдуулан гаргасан  “зээлийн гэрээний үүрэгт 17,371,523.69 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,807.62 төгрөгийн 50 хувь болох 102,403.81 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА