Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00342

 

 

 

 

 

  2025         05               29                                             314/ШШ2025/00342

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, “************** *******ын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Жаргалант гэх газар оршин суух,  *******ийн *******д холбогдох

         “Гэм хорын хохиролд 1,322,400 төгрөг гаргуулах” тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “************** *******ын Ерөнхий газар” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Э.******* нь 2024 оны 1 сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Жаргалсайханыг зүүн хөлийн булчин хэсэгт 1 удаа өшиглөж, баруун болон зүүн гарын булчин хэсэгт гараараа тус бүр 1 удаа цохиж, боож, түлхэж унагааж модоор баруун гарын бугуйн тус газар 1 удаа толгой тус газар нь 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Э.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Жаргалсайханы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс амбулаторийн үзлэг, яаралтай тусламж, эмийн эмчилгээ гэх үйлчилгээ үзүүлсэн, тус үйлчилгээнд ************** *******ын сангаас нийт 1,322,400 төгрөг гаргуулан авсан болох нь ************** *******ын ерөнхий газрын цахим бүртгэлийн программаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна.

************** *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн *******, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байх тул ************** *******ын сангаас гарсан эмчилгээний зардлыг Э.*******гээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. ************** *******ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар "эрүүл******* *******" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл******* *******ын шимтгэл төлж, эрүүл******* *******ын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл******* тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад "************** *******ын сан" гэж даатгуулагчид эрүүл******* улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэж хуульчилсан.

************** *******ын шимтгэл гэж эрүүл******* *******д даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл******* *******ын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ.

Төрийн байгууллага гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ" гэж тодорхойлжээ.

Дээрхээс дүгнэхэд эрүүл******* *******ын ерөнхий газар нь төрийн байгууллага юм.

Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл******* *******ын сангаас зарцуулсан 1,322,400 төгрөгийг хохирогч С.Жаргалсайханы эмчилгээний зардалд зарцуулснаар эрүүл******* *******ын сан буюу төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “************** *******ын Ерөнхий газар”-ын нь Э.*******д холбогдуулан “Гэм хорын хохиролд 1,322,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлэн, төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “************** *******ын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох “Гэм хорын хохиролд 1,322,400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч Э.*******гээс 18,054 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА