Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 314/ШШ2025/00362

 

 

 

 

 

 

 

   2025         06              05                                              314/ШШ2025/00362

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч А.Үүрийнтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* 3 гудамж, ******* тоотод оршин суух, *******ын *******т холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,073,40*******.04 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтэс шүүхийн ажилтан Б.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Зээлдэгч нь ЗГ2024010*******06355 тоот гэрээний үүргийг зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,073,40*******.04  төгрөгийг хариуцагч Ш.*******аас гаргуулж өгнө үү. ” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Хариуцагч Ш.******* нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* ББСБ ХХК-д төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Ш.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,073,40*******.04 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ  “...хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан...” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Шүүх нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,073,40*******.04 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд  хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.

 

Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Ш.*******т холбогдуулан гаргасан  “зээлийн гэрээний үүрэгт 1,073,40*******.04 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,312 төгрөгийн 50 хувь болох 15,156 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА