| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00416/И |
| Дугаар | 314/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00374
*******25 06 06 314/ШШ*******25/00374
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх шүүгч А.Үүрийнтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* 18134 Товчооны зам 119-1 тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар хороолол, 24 гудамж, 5 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******д холбогдох
“Түрээсийн гэрээний үүрэгт 3,870,480 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг *******25 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, *******25 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* ХХК нь *******ын *******тай *******24 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 148 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 287-301, 318-326 дугаар зүйлийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохролцож байгуулсан. Түрээсийн гэрээгээр Э.******* нь *******24 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 124 ширхэг барилгын туслах бараа материалыг барилга барихад ашиглах зорилгоор 6 хоногийн хугацаатай түрээслэн авсан боловч түрээслэгч бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхгүй, түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул *******24 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 3822,000 төгрөг, худалдан авсан 240 ширхэг тай төмрийн төлбөр 96,000 төгрөг, нийт 3,918,000 төгрөг, *******24 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 337,680 төгрөг төлж, барьцаа 1,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2,580,3******* төгрөгийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 7.2-т зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасан. Иймд Э.*******гаас 3,870,480 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* ХХК нь хариуцагч *******ын *******гаас түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл 2,580,3******* төгрөг, алданги 1,290,160 төгрөг нийт 3,870,480 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Э. ******* нь төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч үлдэх 1,870,480 төгрөгөөс татгалзаж бид харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Э.*******д холбогдуулан “түрээсийн гэрээний үүрэгт 3,870,480 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ “...хариуцагч Э.*******тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,870,480 төгрөгөөс татгалзаж байна...” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэгт 3,870,480 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба улмаар нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэл зааж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь Э.*******д холбогдуулан гаргасан “түрээсийн гэрээний үүрэгт 3,870,480 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,878 төгрөгийн 50 хувь болох 38,439 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА