Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  314/ШШ2025/00339

 

 

 

 

 

 2025         05             29                                                  314/ШШ2025/00339

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 23 тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Орхон кино театрт  манаач, монтажчинаар тасралтгүй ажилласан. Гэтэл дээрх онуудад ажилласан жилийн материалууд архиваас гарахгүй байгаа тул ажилласан жил тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хүсэлт гаргагч В.******* нь миний төрсөн ах. Ах маань 2011 онд гэр нь галд өртөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Одоо группэд байдаг. Тэгээд сувилалд хэвтэхэд ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал байдаггүй. Манай ах В.******* нь "Орхон" кино театрт 1987 онд ороод 2001 онд гарч байсан. Тухайн үеийнхээ ажиллаж байсан байдлаа тогтоолгох гээд шүүхэд хүсэлт гаргасан. Хэрвээ тэтгэвэр тогтоолгочих юм бол амралт, сувилалд эмчлүүлэхэд нь хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана. Мөн дээрээс нь авч байгаа тэтгэмж нь бага зэрэг нэмэгдэхээр байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандсан. Манай ах "Орхон” кино театрт ажиллаж байсан нь үнэн учраас холбогдох нотлох баримтуудыг энд тэндээс цуглуулж хавсаргасан. "Орхон" кино театр галд өртөж байсан болохоор холбогдох баримтууд нь гарч ирдэггүй юм байна лээ. Бас ахынх маань галд өртсөн болохоор ганц хоёр баярын бичиг нь ч гэсэн шатчихсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн утасны дугаарыг мэдэхгүй, олох боломжгүй байгаа болохоор ганц хоёр хүнээс л хамт ажиллаж байсан зураг хөргийг л авчирсан. Надад Богд сумын 90 жилийн ойн баярын ном байна. 1989 онд Богд суманд киночидын зөвлөгөөн болж байсан юм байна лээ. Энэ номонд тэр зөвлөгөөний зураг байсан. Энэ зураг дээр хүсэлт гаргагч В. *******гийн зураг гарсан байгаа. Ийм нотлох баримттай ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж В.*******г 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон кино театрт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

В.*******гийн иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

1989 оны гэрэл зураг “.. баруун гар талд Мөнхтогтох, Должинсүрэн, *******, *******, Цэнд-Очир, Сосорбарам гэж бичигдсэн тайлбар,

 Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай лавлагаанд: Тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Орхон кино театрын баримт шилжиж ирээгүй тул *******ийн *******д лавлагаа, хуулбар олгох боломжгүй гэсэн,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 23/225 дугаар ХААТР-1 маягтад: ажилд орсон он: 1987 оноос Орхон кино театрт гэсэн,

           Гэрч О.******* /РД:/-ийн мэдүүлэгт: В.******* нь 1987 оноос эхлэн  1990 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Орхон театрт манаачаар ажиллаж байсан. 1990 оноос 2000 оныг хүртэл тус кино театрт туслах мантаажчинаар ажиллаж байсан гэсэн,

              Гэрч Ц.******* /РД: *******/-ийн мэдүүлэгт: В.******* нь 1987 оноос эхлэн  1990 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Орхон театрт манаачаар ажиллаж байсан. 1990 оноос 2000 оныг хүртэл тус кино театрт туслах мантаажчинаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хавсаргасан байна.

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

      1. Хүсэлт гаргагч В.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

      2. Хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

       3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. ******* овгийн *******ийн ******* /РД:640423*******/ нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Орхон кино театрт 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах жижүүрээр ажиллаж байсан болох нь В.*******гийн иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны гэрэл зураг, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 23/225 дугаар ХААТР-1 маягт, гэрч О.*******, Ц.******* нарыг мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:640423*******/-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Орхон кино театрт 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА