Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 232

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч А.Ганзориг,

            шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708029490100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, өвөөгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Өндөрхааны 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу Фэйсбүүкийн “Баяраа Баяраа” гэсэн хаягнаас “амталгааны ажил байна” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон хохирогч Г.Дг хуурч улмаар тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянхангай” гэх дэлгүүрийн орчим авчирч, хохирогч Г.Дгийн эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Самсунг Галакси Эс-5” маркийн гар утсыг нь “хүнтэй яриатахъя” гэж авч, хохирогч Г.Дд банкны карт өгч “дэлгүүрээс ундаа аваад ир” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Самсунг Галакси Эс-5” маркийн гар утсыг нь залилан мэхлэн авч явж, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Бнь залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 Тодруулбал, Д.Бнь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу Фэйсбүүкийн “Баяраа Баяраа” гэсэн хаягнаас “цэвэрлэгээний ажил байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Дг хуурч, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянхангай” гэх дэлгүүрийн орчим авчирч, хохирогч Г.Дгийн эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Самсунг Галакси Эс-5” маркийн гар утсыг нь “хүнтэй яриатахъя” гэж авах үедээ хохирогч Г.Дд банкны карт өгч “дэлгүүрээс ундаа аваад ир” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Самсунг Галакси Эс-5” маркийн гар утсыг нь залилан мэхлэн авч явсан  болох нь:

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, фото зураг /хх-ийн 4-5х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэлд: “...Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг Г.Дд хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 6х/

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-19х/

 

Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “.../Баярт-Одын зургийг 5 гэж дугаарласан болно/. ...Дуласүрэнг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр таны гар утсыг залилж авсан хүн байгаа эсэхийг хэлнэ үү гэхэд ...хохирогч Г.Д нь 5 гэсэн дугаар дээр байгаа хүн адихан юм шиг санагдлаа...” гэв. /хх-ийн 8-10х/

 

Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 сарын 15-ны өдөр фэйсбүүкийн цагийн ажил гэсэн группд “Ваугаа Вауага” хаягнаас “Амталгааны ажил байна” гээд бичсэн байхаар нь би тэр хүн рүү чатаар холбогдоход “амталгааны ажил байгаа, ирээд уулз” гэсэн. Ингээд би тэр хүнтэй чатаар харьцаж байгаад түүний хэлснээр Баянхошууны Зүүнсалаа гэдэг газар автобусаар яваад ирсэн. Би автобуснаас буугаад чатаар өөрийнхөө дугаарыг өгсөн чинь нэг дугаараа нууцалсан дугаараас эрэгтэй хүн залгаад “чи нөгөө ажил хайж байгаа хүн мөн үү, ирсэн үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "ирсэн байна” гээд өөрийнхөө хувцас хунарыг хэлсэн. Гэтэл удаагүй цагаан өнгийн суудлын автомашинтай залуу ирээд надаас “чи нөгөө хүн мөн үү” гэсэн. Тэгэхээр нь би “ажил хайж сая холбогдсон хүн мөн байна” гэхэд тэр залуу “нөгөө чамтай чатаар холбогдсон хүн чинь надад чиний дугаарыг өгөөд яваад аваад ир гэж хэлсэн юм” гэхээр нь би итгээд тэр залуугийн машины арын суудалд суусан. Тухайн үед тэр залуу “чи нөгөө хүн дээрээ жоохон байж байгаад оччих тэгэх үү” гэхээр нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ” гэхэд тэр залуу “худлаа худлаа тоглосон юм, утсаа өгч бай, би нөгөө хүн рүү чинь яриадахья” гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгөхөд нөгөө залуу нэг хүн рүү залгаад байгаа юм шиг оролдоод машинаа хөдөлгөөд явсан бөгөөд Зүүнсалааны эцэст нэг дэлгүүрийн гадна ирээд зогсчихоод надад нэг банкны карт өгөөд “чи дэлгүүр ороод нэг ундаа аваад ирээч” гэхээр нь би гайхаад “өөрөө ороод аваач” гэхэд тэр залуу “би энэ дэлгүүрт өртэй юм аа” гээд гуйгаад байхаар нь би тэр залуугийн өгсөн картыг нь аваад дэлгүүр ороход дэлгүүрийн цонхоор нөгөө машинтай залуу хөдлөөд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гараад түүний араас орилоод гүйхэд ертөнцийн зүгээр урагшаа замаар яваад өгсөн юм. ...Би гар утсаа буцааж авсан. Тиймээс гомдол, санал гэх зүйл байхгүй. ...Би тэр өдөр фэйсбүүкээр олон төрлийн ажил асуусан болохоор өмнө өгсөн мэдүүлэгтээ амталгааны ажил гээд андуураад хэлсэн байна. Үнэндээ бол цэвэрлэгээний ажил байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24х/

 

Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...Хохирогч Г.Дгээс та хэрэг болсон гэх газрыг зааж өгч чадах уу гэхэд Г.Д нь “би тэр газрыг зааж өгч чадна, би интернетээр холбогдсон хүнтэй харилцаж байгаад түүний хэлсэн газар нь өөрөө явж очиж уулзсан, тиймээс би зааж өгч чадна” гэснээр ...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 16 дугаар гудамжны зүүн үзүүрт байрлах “Баянхангай” нэртэй авто зам руу харсан дэлгүүрийн харалдаа ирэхэд Г.Д нь “тэр залуу энд зогссон байхад надаас утсаар чинь яриад өгье” гэж авсан. Тэгээд надад банкны карт өгч буулгасан” гэж зогсож байсан гэх газраа заасан бөгөөд уг газрыг 6 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хохирогч Г.Д цааш үргэлжлүүлэн “тэр залуу энд машинтай зогсож байхдаа надад карт өгөхөөр нь би энэ Баянхангай нэртэй дэлгүүр дөнгөж ороход нөгөө машинтай залуу хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би дэлгүүрээс гараад машины араас хэсэг гүйсэн...” гэжээ. /хх-ийн 11-13х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Samsung Galaxy S5 – 160.000 төгрөг гэжээ. /хх-ийн 33х/

 

           Гэрч Г.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дэлгүүрт 20 орчим насны эмэгтэй орж ирснээ “ундаа авъя” гэснээ “өө яанаа” гээд гараад гүйчихсэн. Тэр эмэгтэй удалгүй буцаж орж ирээд “яана аа эгчээ, гар утсаа алдчихлаа, миний утсыг аваад явчихлаа” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: Тэр өдөр би фейсбүүк хаягаар ороод цагийн ажил гэсэн группт өөрөө ажил хайж байгаад хүнийг залилах санаатай эмэгтэйтэй харилцсан. Би тэр эмэгтэйд цагийн ажил байгаа гэх мэт юм бичиж байгаад утасны дугаарыг нь авч Баянхошууны зүүн салаанд уулзсан юм. Ингээд би тэр эмэгтэйгийн утсыг нь аваад залгаж байгаа юм шиг дүр эсгэж байгаад өмнө нь олсон байсан нэг банкны /ямар банкны гэдгийг нь санахгүй байна/ картыг тэр эмэгтэйд өгөөд дэлгүүр лүү ороод ундаа аваад ир гээд Баянхошууны Зүүнсалааны эцсээс уруудаад байдаг дэлгүүр лүү оруулаад түүний утсыг нь аваад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

           

            Шүүгдэгч Д.Бнь бусдад ямар нэгэн ажил олгох ажлын байргүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Дг хуурч, өөртөө итгүүлэн төөрөгдөлд оруулан гар утсыг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Быг залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

 

Д.Бын хувийн байдлын талаар:

Гэрч З.Баянбаатар, Д.Нарангэрэл нарын мэдүүлэг /хх-ийн 29, 30х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48х/

“Хаан банк” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-68х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Д нь өөрийн Samsung Galaxy S5 гар утсаа хүлээн авсан, шүүгдэгч Д.Боос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй /хх-ийн 23, 24х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бын бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, бусдад төлбөр төлбөргүй, түүний хувийн байдал, цаашид ажил, хөдөлмөр тогтвортой эрхэлнэ, торгох ялыг биелүүлэх боломжтой гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, “Хаан банк” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-68х/ зэргийг харгалзан түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баярт-Одын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч .....Д.Б залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ