| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00409/И |
| Дугаар | 314/ШШ2025-00340 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025-00340
| 2025 05 29 | 314/ШШ2025/00340 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, 34-15 тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******ийн хүсэлттэй,
“Талийгаач М.*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би М.*******той 2014 оны 09 дүгээр сард танилцаж, 2015 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ч. *******, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Ч.*******, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ч.******* нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хүүхдүүд надаар овоглосон Гэтэл нөхөр маань 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний нөхөр болох М.*******ийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг залгамжилж авах шаардлагатай байгаа тул намайг М. *******той 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Миний бие М. *******той 2014 оны 09 дүгээр сард танилцаж, 2015 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Ч.*******, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Ч.*******, 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Ч.******* нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй учраас хүүхдүүд маань надаар овоглосон. Гэтэл нөхөр маань 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нөхрийнхөө нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг залгамжилж авах шаардлагатай байх тул намайг нөхөр М. *******той 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолтонд: Тус багийн иргэн Ц.******* нь ам бүл 4 3 хүүхдийн хамт Дэлгэрэх дэнжийн 7 дугаар багийн 34 дугаар гудамж, 15 тоотод оршин суудаг *******ын *******той 2016-2024 оныг хүртэл хамт амьдарч байсныг тодорхойлов.
6201000102, 6201000731, 6201000748 дугаартай охин Ч.*******, Ч.*******, Ч.******* нарын төрсний бүртгэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
598432649247 дугаартай М.*******ийн нас барсны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
№000834110 дугаартай М.*******ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ц.*******, М.******* нарын хамтран амьдарч байсан тухай бүртгэлийг багийн цахим мэдээллийн санд бүртгэлжүүлсэн баримт”...2020-2023 оны хүртэл... багийн засаг дарга Н.Чойгонжанцан гэх,
Улсын бүртгэллийн Ерөнхий газрын CVL2562000001000581 дугаартай гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
М.*******ийн иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 274 дугаартай шийдвэр,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Ц.*******ийн гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа,
Гэрч Б. /РД:/-ын мэдүүлэгт: 2014 оноос эхлэн хамт амьдарч байсан. Тус онд хамгийн анхны хүүхэд болох Энхбаатар төрсөн. Тухайн үед ******* нь надад иргэний үнэмлэхээ хаячихлаа хүүхдээ өөрийн нэр бүртгүүлж чадсангүй эхнэр ******* өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэж надад ярьж байсан гэсэн,
Гэрч Ц. /РД:/-ийн мэдүүлэгт: Ц.******* талийгаач М.******* нар нь 2015 оноос эхлэн 2024 оныг хүртэл хамт амьдарч байсан. Хурим найраа хийж байгаагүй. Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6 дугаар гудамж 3 тоотод амьдардаг байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь “талийгаач М.*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ц.******* нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, хүүхдүүдээ тэтгэмж тогтоолгохоор М.*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. ******* овгийн *******ийн ******* /РД:/, овгийн *******ын ******* нарыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолт 6201000102, 6201000731, 6201000748 дугаартай охин Ч.*******, Ч.*******, Ч.******* нарын төрсний бүртгэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, №598432649247 дугаартай М.*******ийн нас барсны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,№000834110 дугаартай М.*******ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.*******, М.******* нарын хамтран амьдарч байсан тухай багийн цахим бүртгэл, Улсын бүртгэллийн Ерөнхий газрын CVL2562000001000581 дугаартай гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, М.*******ийн иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 274 дугаартай шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “Ц.*******ийн гэрлэсний бүртгэлгүй” лавлагаа, гэрч Ц., Б. нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Харин хүсэлт гаргагч Ц.*******ийг М.*******той 2016 оноос 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх хугацаанд хамтын амьдралтай байсан гэх нөхцөл байдлыг нотлох баримт гарах боломжгүй байх тул 2016 оноос 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:/, овгийн *******ын ******* нарыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 2016 оноос 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА