Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00370

 

 

 

 

 

  2025         06               06                                             314/ШШ2025/00370

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 43 гудамж, 10 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ад холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 542,470.84  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлстийн менежер М.Дөлгөөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2119297 тоот гэрээний дагуу байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд  сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан. Иймд үндсэн зээл 482,500 төгрөг, үндсэн хүү 29,485.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,485.42 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг нийт 542,470.84 төгрөгийг О.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 542,470.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие О.******* нь ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл төлбөр болох 542,470.84 төгрөгийг 7 сарын 06-нд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.*******ад холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 542,470.84 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-06 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунгэрэл нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*******ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 542,470.84 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,924 төгрөгийн тавин хувь болох 8,642 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 8,642 төгрөг, хариуцагч О.*******аас 8,642 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

         ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА