| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00435/И |
| Дугаар | 314/ШШ2025/00369 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00369
2025 06 06 314/ШШ2025/00369
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тацэр, 2201-01 тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Арвайхээр 19 гудамж, 18 тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******од холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,935,520.87 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1522112522 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,719,900 төгрөгийг жилийн 36 сарын 3 хувийн хүүтэй нийт 18 сарын хугацаатай зээл авсан.Зээлдэг нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл,, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөргөн гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн ******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас авсан 2,935,526 төгрөгийг зээлийг 3 хуваан төлж барагдуулна. Үүнд 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 935,526 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.*******од холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 2,935,520.87 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 935,526 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуул нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.*******од холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,935,520.87 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,918 төгрөгийн тавин хувь болох 30,959 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 30,959 төгрөг, хариуцагч Ч.*******оос 30,959 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА