| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00480/И |
| Дугаар | 314/ШШ2025/00389 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 314/ШШ2025/00389
2025 06 17 314/ШШ2025/00389
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 2 баг 1-1 тоотод оршин суух, *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг Арвайхээр сум 13 баг Өлзийт 106-р байр 5 давхар 24 тоотод оршин суух *******ийн *******д хариуцах
“1,077,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2023 оны 10-р сарын 17-ны өдөр надаас 1,077,000 төгрөгний үнэ бүхий техникийн сэлбэг зээлээр аваад, одоо хүртэл үнийг төлөхгүй намайг хохируулж байна.Иймд Ц.*******гээс 1,077,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******* нь Д.*******ээс сэлбэг 1,077,000 үнэ бүхий зүйл авсан нь үнэн болно.Одоо үүнийгээ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “1,077,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-06 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагч Ц.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч тул хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.*******ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох “1,077,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,398 төгрөгийн тавин хувь болох 15,199 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 15,199 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 15,199 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА