| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00434/И |
| Дугаар | 314/ШШ2025/00403 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 314/ШШ2025/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан юнайтед Арена, ******* ******* *******н ******* ТӨХХК төв байранд байрлах, “******* ******* *******н *******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******-Улаан сумын цохиот 3 дугаар баг, сумын төвд байрлах, “*******” ХХК-д холбогдох
“23,625,000 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******н *******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ******* *******г дэмжих сан" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг ******* ******* *******н ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "******* ******* *******н *******" ТӨХХК нь газар тариалан, мал ******* *******н салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ******* нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. "*******” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 15,750,000 төгрөг байна. Үүнд:
1. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ТХААТ/2020/66 дугаартай Трактор, хөдөө ******* *******н техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ,
2. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-2020/566 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 15,750,000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 7,875,000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15,750,000 төгрөг, нийт 23,625,000 төгрөг гаргуулахаар байна. Иймд "*******" ХХК-иас үндсэн төлбөр 15,750,000 төгрөг, анз 7,875,000 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 23,625,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Т.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2020 оны 05-р сарын 21-нд ******* ******* *******н дэмжих сантай ТХААТ 2020166 дугаартай гэрээг хувь хүмүүсийн өмнөөс байгуулан Lobol 504 трактор 1-г 18,520,000 төгрөгний үнийн дүнгээс урьдчилгаа 20% болох 3,704,000 төгрөг төлж үлдэгдэл 14,816,000 гэрээний дагуу төлөхөөр худалдан авч байсан. 2025 оны 06-р сарын 18-нд үлдэгдэл хугацаа хэтэрсэн өр болох 15,750,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд анз болох 7,875,000 төгрөгийн төлбөрийг 2026 оны 06-р сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Эн Ди Жи Партнерс" ХХК нь "Ходоо ******* *******н *******" ТӨХХК-ийг төлөөлөн хариуцагч "Хайрхан түнш” ХХК-д холбогдуулан 23,625,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч “Хайрхан түнш” ХХК нь үндсэн төлбөр 15,750,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 7,875,000 төгрөгийг 2026 оны 6 дугаар сарын 30-ний өдөр төлж барагдуулахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******н *******” ТӨХХК нь хариуцагч “Хайрхан түнш ХХК”-д холбогдуулан “23,625,000 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэл гарг*******ээ. /хх-ийн 01-02 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хайрхан түнш ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 23,625,000 төгрөгөөс 15,750,000 төгрөгийг төлж үлдэх 7,875,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч “******* ******* *******н *******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* *******н *******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох “23,625,000 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурд*******, хариуцагч Хайрхан түнш ХХК-иас 138,037.5 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА