| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00464/И |
| Дугаар | 305/ШШ2025/00393 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2025/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***-ийн ***-ын нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овогтой *** миний бие 1967 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн. Одоо 58 настай. Би 1988 онд цэргээс халагдаж ирснээс хойш Говь-Алтай аймгийн Баян-Уул сумдаа мал маллан амьдардаг. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1995 оноос 1997 оныг хүртэлх Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн жилийн эцсийн мал тооллогын хуудаст миний нэрийг *** гэж буруу бичсэнээс болж мал маллаж байсан байдлаа заавал шүүхээр тогтоолгох шаардлага бий болоод байна. Тиймээс миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-***-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 309 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 214 дугаартай архивын лавлагаа, 1992-2000 оны малын А дансны архивын хуулбар,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***-гийн *** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд 1992-2000 оны мал тооллогын А дансанд зарим онуудад буюу түүний нэрийг *** гэж бичигдсэн учраас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. *** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 214 дугаартай Тус аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-гийн ***-ын мал маллаж байсан хугацаа (1991-2000 он) хүртэлх гээд 1992-2000 оны бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1992-2000 оны малын А дансны архивын хуулбараар тогтоогдож байна.
5. Харин дээрх онууд буюу 1992-1993 оны А дансанд *** ам бүл 2 гэж, 1993 оны А дансанд *** ам бүл 1 гэж, 1995 оны А дансанд ам бүл 3 гэж, 1996 оны А дансанд *** ам бүл 4 гэж, 1997 оны А дансанд ***, ам бүл 4 гэж, 1998 оны А дансанд *** ам бүл 4 гэж, 1999 оны А дансанд *** ам бүл 4 гэж, 2000 оны А дансанд *** ам бүл 5 гэж тус тус бүртгэгдсэн буюу хүсэлт гаргагч ***-ын нэрийг *** гэж бичсэн болох нь -Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 309 дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
6. Иймд *** овгийн ***-гийн ***-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-гийн ***-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР