Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00392

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *** -ын *** -д холбогдох

858,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 858,111 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь *** овогтой *** -тай 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 20240301-54560 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 305,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй z000347585 тоот зээлийг *** банк дахь *** тоот дансанд, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 301,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,15 хувийн хүүтэй z000495174 тоот зээлийг *** банк дахь *** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч *** нь шилжүүлэн авсан. Хариуцагч *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар: z000347585 тоот зээл 2024 оны 07 сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 30,500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 274,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 311 хоног (зээлийн гэрээний хугацаа 30+хугацаа хэтэрсэн 251+1 удаагийн сунгалтаар 30 хоног)-ийн хүү 187,197 төгрөг+ шимтгэл 0 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 50,057 төгрөгийг хасаж, нийт хүү 136,445 төгрөг, нийт 410,945 төгрөг, z000495174 тоот зээл 2024 оны 09 сарын 17-ны өдөр дуусаж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 301,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 232 хоног, (зээлийн гэрээний хугацаа 30+хугацаа хэтэрсэн 202+0 удаагийн сунгалтаар 0 хоног)-ийн хүү 143,156 төгрөг+шимтгэл 3,010 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 146,166 төгрөг, нийт дүг 447,166 төгрөг. Нийт зээл 858,111 (найман зуун тавин найман мянга нэг зуун арван нэгэн) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 858,111 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь *** -ын *** -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 858,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 858,111 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 858,111 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,145 төгрөгнөөс 12,572.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *** -гаас 12,572.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** -ын *** -д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 858,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овгийн *** -ын *** нь 858,111 (найман зуун тавин найман мянга нэг зуун арван нэг) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,145 төгрөгнөөс 12,572.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *** -гаас 12,572.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР