Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00391

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: *** -ын *** -д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 499,809.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.               Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 499,809.44 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч *** -ын *** нь *** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2116994 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2116994 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 352,944.0 төгрөг, үндсэн хүүнд 134,653.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,211.67 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 499,809.44 төгрөгийг хариуцагч *** -гээс гаргуулах гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *** нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** -ын *** -д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 499,809.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...хариуцагч *** нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтээр нотлогдож байна.

***  ББСБ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-03/2938 дугаар албан бичгээр *** -д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч *** -т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 69 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,644 төгрөгийн тал хувь 7,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,822 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** -ын *** -д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 499,809.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,644 төгрөгийн тал хувь 7,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,822 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР