| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00312/И |
| Дугаар | 305/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00288
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-н ***-д холбогдох
зээлээр худалдан авсан барааны үнэ 2,685,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан барааны үнэ 2,685,400 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** сумын ***дугаар багт оршин суух, *** овогтой *** нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоо хийхгүй байгаа тул зээлж авсан барааны үнэн 2,685,400 төгрөгийг тус ХХК-ийн *** дансанд байршуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ компаниас 2022 онд бараа зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгч байгаагүй нь үнэн. Амьдралын боломжгүй учраас төлж чадаагүй. Авсан мөнгөн дүн 2,685,400 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч ***-н ***-д холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үнэ 2,685,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь “...Авсан мөнгөн дүн 2,685,400 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлээр худалдан авсан барааны үнэ 2,685,400 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,916 төгрөгнөөс 28,958 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 28,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-н ***-д холбогдох зээлээр худалдан авсан барааны үнэ 2,685,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овогтой ***-н *** нь 2,685,400 (хоёр сая зургаан зуун наян таван мянга дөрвөн зуу) төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,916 төгрөгнөөс 28,958 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 28,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР