Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** овогтой ***-ын ***-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ***  овгийн ***-ын *** миний бие 1970 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай архивын лавлагаа,

-Хүсэлт гаргагч ***-оос ***-д олгосон итгэмжлэл,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 ***-ын *** нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь  Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай тус аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туш бригадад малчин байсан ***-ын *** нь 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

3. Иймд *** овогтой ***-ын ***-ийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ын ***-ийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОДБАЯР