Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2025/00330

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2025/00330

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х*** банк ХК-ийн нэхэмжилсэн 17376690.43 /арван долоон сая гурван зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч ********* овогт *********** Ш******* /РД:******************/-аас 2025 оны 6 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 7 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 8 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 9 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 1450000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 1 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 2 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 3 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 4 сарын 25-нд 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, 2026 оны 5 сарын 25-нд 1426690 /нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244833 /хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин гурван/ төгрөгөөс 122416.5 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 122416.5 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 122416.5 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан Х*********к ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ