| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00319/И |
| Дугаар | 310/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2025/00331
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 310/ШШ2025/00331 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К*****к ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1250101.09 /нэг сая хоёр зуун тавин мянга нэг зуун нэг төгрөг ес мөнгө/ төгрөгийг хариуцагч Бо*********н овогт Д**********гийн М**********н /РД:**************/ нь 2025 оны 06 сарын 15-нд 200000 / хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 07 сарын 15-нд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 15-нд 200000 /хочр зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 15-нд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 15-нд 200000 / хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 11 сарын 15-нд өдөр 250101.09 / хоёр зуун тавин мянга нэг зуун нэг төгрөг, есөн мөнгө / төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34552 /гучин дөрвөн мянга таван зуун тавин хоёр/ төгрөгөөс 17276 /арван долоон мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17276 /арван долоон мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг, хариуцагчаас 17276 /арван долоон мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К*******к ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ