Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00278

 

 

 

 

        

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “С П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 898,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С П ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь өөрийн "" буюу "С п аппликейшн" нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч Мажигсүрэн овогтой Алтанчимэг нь "С п аппликейшн"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь "С п аппликейшн"-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Иймд  "С п аппликейшн"-аар  дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 898,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч М.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...”Миний бие М.А нь СтПэй Б ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 898,500 төгрөгийг 2025 оны 06 сарын 06-ны өдөр төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай "С п ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, М-ийн А /РД:........./-т холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 898,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл төлбөр 898,500 төгрөгийг  2025 оны 06 сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэх нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  “С П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 898,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,400 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19,200 хувь буюу 19,200  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 19,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б