Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 137/ШШ2025/00279

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1969 оны 06 сарын 15-ны өдөр ....... аймгийн .....суманд төрсөн, .....настай, эрэгтэй, яс үндэс халх, ................ ажилтай, ......... аймгийн .........сумын 1-р багийн 50-1 тоотод оршин суух, ....... овогт Х-ын Э. /РД:........., утас:............/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2025 оны  05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М, нэхэмжлэгч Х.Э нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь ........ аймгийн ........сумын УБТЗ-ын ......... ангид 2002 оны 10 сарын 01 ний өдрөөс ........орон сууцны хэсэгт улирлын галчаар ажиллаж байсан. 2016 оны 7-р сарын 16-ны өдрөөс ....... дэх орон сууцны хэсгийн уурын зуухны үндсэн галчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт хэвийн бус нөхцөлөөр гарах гэхээр 2003, 2004, 2005, 2006 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт дутуу, ажилд орсон гарсан тушаал олдохгүй зэргээс хамааран тэтгэвэрт гарах жил нь хүрэхгүй байна. Иймд Х.Э миний .........аймгийн ....... сумын УБТЗ-ын .ын 3-р ангид улирлын галчаар ажиллаж байх үе буюу 2003, 2004, 2005, 2006 онуудад шимтгэл төлсөн бичилтүүдийг, 2003 оны 4-р сарын 30 ны улирлын галчаас халагдсан тушаал, 2003 оны 10 сарын 01 ний улирлын галчаар орсон тушаал, 2006 оны 4 сарын 30-нд улирлын галчаас халагдсан тушаалуудыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны 10 сараас 2003 оны 05 сар хүртэл, 2003 оны 12 сараас 2004 оны 05 сар хүртэл, 2005 оны 12 сараас 2006 оны 05 сар хүртэл хугацаанд Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний .... ангид ........... орон сууцны хэсэгт уурын зуухны галчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байсан. Эдгээр хугацааны орсон гарсан тушаал байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа болно  гэв.

Нэхэмжлэгч талаас:

Х.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа

Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт

2003, 2004, 2005, 2006 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

2002 оны 09 сарын 27-ны өдрийн Улаанбаатар төмөр замын ........ БОС-ны ......ангийн даргын 347 дугаартай тушаал

2004 оны 05 сарын 03-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны  ......... ангийн даргын 183 дугаартай тушаал

2005 оны 12 сарын 02-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны  ..... ангийн даргын 432 дугаартай тушаал

2025 оны 05 сарын 12-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны ........ангийн цалингийн карт

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт

           Гэрч Б.Э, Х.Ж, И.М нарын гэрчийн тодорхойлолт

            Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Б.Э, Х.Ж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Х.Энь .........аймгийн ....... сумын УБТЗ-ын Барилга орон сууцны.....р ангид 2003, 2004, 2005, 2006 онуудад улирлын галчаар ажиллаж байснаа байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан 2002 оны 10 сарын 01-нд олгогдсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2002 оны 09 сарын 27-ны өдрийн Улаанбаатар төмөр замын ....... БОС-ны ...-р ангийн даргын 347 дугаартай тушаал, 2004 оны 05 сарын 03-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны  .....р ангийн даргын 183 дугаартай тушаал, 2005 оны 12 сарын 02-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны  ....-р ангийн даргын 432 дугаартай тушаал, 2025 оны 05 сарын 12-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны  ....-р ангийн цалингийн карт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, гэрч Х.Ж-ийн  “...Би 1997 онд Төмөр замын Барилга Орон Сууц ...-р ангид үйлчлэгчээр ажилд орж байсан. 1998 онд Х.Э нь манай байгууллагад улирлын галчаар ажилд орж байсан юм. Тэгээд нэг байгууллагад ажилладаг байсан учир сайн танина. Х.Э нь 1998 оноос хойш ......... хэсэгт улирлын галчаар орж одоог хүртэл нэг байгууллагад хамт ажиллаж байна. 2003-2006 онуудад Х.Эрдэнэсүх нь Төмөр зам БОС-ын ...р ангийн ........хэсэгт улирлын галчаар ажиллаж байсан  нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ийн “...Би орон сууцны ...-р ангид 1983 онд ажилд ороод 2017 онд тэтгэвэрт гарсан. Би тасралтгүй 35 жил Төмөр замын барилга орон сууцны ....-р ангид ажилласан. Энэ хугацаанд би Төмөр замын орон сууцны эрхлэгч, барилгын мастер, ашиглалтын инженер, хэсгийн дарга гэсэн ажлуудыг хийж байсан. Манай байгууллага нь ........хойшоо .........г хүртэлх төмөр замын ажилчдын нийгмийн асуудлыг хариуцдаг байсан. Х.Э. нь .хэсэгт улирлын галч хийж байсан. Тэгээд нэг байгууллагад ажилладаг байсан учир мэднэ. Х.Э нь 1998 оноос хойш.......хэсэгт улирлын галчаар ажиллаж байсан. 2003, 2004, 2005, 2006 онуудад Төмөр зам БОС-ын 3-р ангийн ...... хэсэгт улирлын галчаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч И.М-ийн “...Би Х.Э-ийн эхнэр байгаа юм гэв. Би 1990 онд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны .... дугаар ангийн харьяа ......хэсэгт халуун усны үйлчлэгчээр анх ажилд орсон. Тэгээд 1995 онд хэсгийн комендант гэдэг албан тушаалд шилжсэн. Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны 3 дугаар ангийн харьяа ......хэсэг нь 1999 онд төвлөрсөн уурын зуухтай болсон. Тэр үеэс эхлэн уурын зууханд механикаар ажиллаж байгаад 2009 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэр хүртэл би тасралтгүй ажилласан.  Х.Э нь Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны........дугаар ангийн харьяа ...........хэсэгт 1992 оноос уурын зуухны улирлын галчаар ажиллаж байсан. Зундаа барилгын ажил эхлэх үедээ барилгын ажил руугаа шилжиж ажилладаг байсан. Х.Э нь 2009 хүртэл улирлын гарчаар ажилласан. Би 2012 онд Улаанбаатар төмөр замын ......... орон сууцны хэсэгт  зуухны механикаар ажилд орсон тэр үед Х.Э нь мөн тус хэсэгт галч, слесарь хийж байгаад 2016 оноос үндсэн галчаар ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл галчаар ажиллаж байгаа. Манай байгууллага нь төмөр замын барилга, сантехникийн завсар үйлчилгээг хариуцан ажилладаг юм. Манай байгууллага ........ сумаас ....... дугаар зөрлөг хүртэл хариуцан ажилладаг. Бид нар сардаа нэг удаа Сайншандад цугларч тайлан тооцоогоо гаргадаг байсан. Бид нарын тушаалууд нэг гардаг байсан. Бид нар бүгд бие биеэ таньдаг байсан. Би нөхөртэйгөө 1992 оноос 2009 он хүртэл Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны .... дугаар ангийн харьяа ....... хэсэгт, 2012 оноос 2014 он хүртэл Улаанбаатар төмөр замын .......орон сууцны хэсэгт хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Х.Э нь Улаанбаатар Төмөр замын Барилга орон сууцны 3 дугаар ангийн Улаан-Уул хэсэгт 2002 оны 10 сарын 01-нээс 2003 оны 05 сарын 01-ныг хүртэл, 2003 оны 12 сарын 01-нээс 2004 оны 05 сарын 03-ныг хүртэл, 2005 оны 12 сарын 02-ноос 2006 оны 05 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд улирлын галчаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Иймд Х.Э-ийг  Улаанбаатар Төмөр замын Барилга орон сууцны .... дугаар ангийн .......хэсэгт 2002 оны 10 сарын 01-нээс 2003 оны 05 сарын 01-ныг хүртэл, 2003 оны 12 сарын 01-нээс 2004 оны 05 сарын 03-ныг хүтэл, 2005 оны 12 сарын 02-ноос 2006 оны 05 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд улирлын галчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ......овогт Х-ын Э /РД: ......./-ийг Улаанбаатар Төмөр замын Барилга орон сууцны .... дугаар ангийн .........хэсэгт 2002 оны 10 сарын 01-нээс 2003 оны 05 сарын 01-ныг хүртэл, 2003 оны 12 сарын 01-нээс 2004 оны 05 сарын 03-ныг хүртэл, 2005 оны 12 сарын 02-ноос 2006 оны 05 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд улирлын галчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б