2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/03708

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/03708

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, , тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хотхон , тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хотхон , тоот хаягт оршин суух *******ийн ******* /РД:*******/ нарт холбогдох,

гэрээ цуцалж, нийт 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* би ******* ХХК-тай 2024 оны 09 сарын 19-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан маркийн автомашиныг япон улсаас импортлон 28,000,000 төгрөгт багтаан захиалгаар худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг банкны тоот тус компанийн нэр дээрх данс руу гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Дараа өдөр нь буюу 2024 оны 09 сарын 20-ны өдөр дээрхтэй ижил нөхцлөөр тус компанитай дахин гэрээ байгуулж автомашиныг 15,000,000 төгрөгт багтаан захиалгаар худалдан авахаар тохиролцож төлбөрийг дээрх данс руу 100 хувь бүрэн шилжүүлсэн. Гэрээний 3.5.-д автомашинуудыг 2024 оны 11-р сарын 19, 20 буюу 60 хоногт багтаан нийлүүлэхээр тохиролцсон. Гэвч худалдагч тал тодорхойгүй шалтгаанаар автомашинуудыг япон улсаас худалдаж авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Нэгэнт гэрээнд заасан хугацаа дууссан учраас миний бие тус өдрөөс хойш Д.******* захиралтай хэд хэдэн удаа биеэр уулзаж, мөн тогтмол утсаар ярьж гэрээ цуцалж, төлбөрөө эргүүлэн авах тухай хүссэн боловч одоохондоо мөнгө алга, хүлээж бай, зээл хөөцөлдөж байгаа, байр зарагдахаар өгнө гэх мэт шалтгаанууд хэлж төлбөр буцаан олгохоос татгалзсаар байгаа. Миний зүгээс Д.*******-ын автомашин захиалаагүй эс үйлдэхүйн шалтгааныг миний төлсөн бүх мөнгийг компанийн бизнестээ эргэлдүүлж ашиг олсон хэмээн үзэж байгаа. Мөн өөрийн амьдарч байгаа орон сууцаа зарж байгаагаас харахад компанийн үйл ажиллагаа зогссон эсвэл дампуурсан зэргээс шалтгаалан гадаад улс руу гэр бүлээрээ гарах гэж байгаа хэмээн таамаглаж байна. Хэрэв тус компанид мөнгөө өгч хохироогүй байсан бол Монгол улсын зах зээлээс автомашин худаддан авч унаснаар өнөөдрийг хүртэл таксигаар зорчсон 960,000 төгрөгийг хэмнэх байсан. Эсхүл мөнгөө банканд 3 сарын хугацаатай хадгалж хүүгийн төлбөрөөс 850,000 төгрөгийн ашиг олохоор байна Иймд, миний тус компанид шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг эргэн гаргуулах, гэрээний 5.2. заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.05 хувийн алдангийг өнөөдрийг хүртэл календарийн өдрүүдээр 36 ба 37 өдөр гэж тооцож нийт 640,000 төгрөгийг тус компаниар төлүүлэх.

Миний бие Б.******* нь ******* ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, 36,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан.

Өнөөдрийг хүртэлх хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд миний бие хариуцагч ******* ХХК-ны захирал Д.*******тай удаа дараа утсаар холбогдож шүүх хуралдаан бололгүйгээр наана нь төлбөрийг яаралтай буцаан олгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн боловч биелүүлээгүй. Д.******* шүүхэд хариу тайлбар хүргэхдээ шүүгчийн туслахаар дамжуулан 3 сарын хугацаанд хувааж төлөх санал тавьсан байсан. Өөрийн биеэр болон утсаар надад тийм санал тавиагүй. Миний бие тухайн саналыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүхэд хандахын өмнөхөн буюу 2024 оны 11 сарын 30-ны өдөр аав минь ахуйн ослоор тархиндаа хүнд бэртэл авч гэмтлийн эмнэлэгт 1 сар хэвтэж санхүүгийн яаралтай хэрэгцээ гарсан. Аавынхаа асуудлыг хэлж мөнгийг минь өгөхийг удаа дараалан хүсэхэд Д.******* өгөөгүй. Ломбардад үнэт эдлэлээ барьцаалан зээл авч тухайн үеийн хүнд байдлыг давсан. Аавын биеийн байдал өнөөдөр ч сайжраагүй, бөгсөн бие мэдрэлгүй, өтгөн шингэнээ зохицуулах чадваргүй, хэвтрийн байдалтай, охин дүү минь ажлаасаа чөлөө аван асарч байна, цаашид яаралтай БНХАУ-ын Хөх хотод өндөр зардпаар эмчлүүлэх шаардлага үүссэн. Мөн мөнгөө авч чадахгүй байгаа асуудлаас болж эхнэр болон гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил, маргаан байнга үүсэх болсноор сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн өнөөдрийг хүртэлх цаг хугацаа болон сэтгэл санаагаар хохирсны төлбөр 1,400,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардпагын хэмжээг ихэсгэж, нийт 38,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Хариуцагч ******* ХХК болон Д.******* нь нэхэмжилсэн 38,000,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид төлсөн 448,500 төгрөгийн хамт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК болон Д.*******д холбогдуулан, гэрээ цуцалж, нийт 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК болон Д.******* нь нэхэмжилсэн 38,000,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид төлсөн 448,500 төгрөгийн хамт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******-ын нэхэмжлэлтэй, ******* ХХК болон Д.*******д холбогдох, гэрээ цуцалж, нийт 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* ХХК болон Д.******* нь нэхэмжилсэн 38,000,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид төлсөн 448,500 төгрөгийн хамт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА