| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/04959/И |
| Дугаар | 191/ШШ2025/03730 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03730
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 191/ШШ2025/03730 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, , , байрлах, ******* ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, 1лол, байрлах, ******* ХХК /РД:*******/-д хобогдох
гэрээний үүрэгт 81,921,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ТӨХК-иас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-тай Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгийг үндэслэн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний тухай хууль болон Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуй харилцааны дүрэм, Эрчим хүч худалдах худалдан авах гэрээ болон бусад холбогдох дүрэм, журамд заасан үүргээ биелүүлж, дулаан эрчим хүчээр хангасан.
Хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2. дахь хэсэг болон худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан үүрэг, 4,2-т заасан төлбөр төлөхтэй холбоотой хугацаа зэрэг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөр болох 81,921,974 төгрөгийн үлдэгдлийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Жил болгон Худалдах худалдан авах гэрээ байгуулдаг.
2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ нь халаалтын улирал гэж нэг жилийн хугацаатай гэрээ хийгддэг. Зөвхөн энэ гэрээ биш 2012 оноос хойш жил болгон хариуцагч компанитай гэрээ байгуулж байсан асуудал байдаг.
Манай зүгээс одоо 81,921,974 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгө нь өмнөх 2023 онд гарсан шүүхийн шийдвэрээс тусдаа үлдэгдэл мөнгө юм. Өмнө нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 292,000,000 төгрөгийг хариуцагч компаниас төлөх шүүхийн шийдвэр гарсан. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлж, нийт 374,011,053 төгрөгийн төлбөрийн өртэй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр 292,089,062 төгрөгийг гаргуулах шийдвэрлэсэн тул үлдэгдэл төлбөр 81,921,974 төгрөгийг манайх нэхэмжилж байна. Манай нэхэмжилж байгаа 81 сая төгрөг нь нэг худалдан авагчтай загварт шилжихээс өмнөх өр төлбөр юм. Тодруулбал, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн бөгөөд одоо 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт болон Зохицуулах хорооны албан бичгийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш хугацааны төлбөр яригдаагүй. Энэ мөнгийг нэхэмжлээгүй. Харин 2012 оноос хойш хуримтлагдсан өр төлбөр буюу 374 сая төгрөгөөс үлдсэн 81 сая төгрөгийг бид нэхэмжилж байгаа. Баталсан графикийн дагуу төлөх үлдэгдэл төлбөр юм. Өмнө нь шүүхэд 338 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаад, 292 сая төгрөгийг нь шүүхээс хангаж шийдвэрлэсэн.
Зохицуулах хорооноос өр төлбөрийг нягтлаад 81,921,974 төгрөгийн нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, 2012 оноос хойш 2023 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны өр төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгийн дагуу дурдагдсан үнийн дүнгээр нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* ХХК нь ******* ТӨХК-ийн нэхэмжлэлд дурдаж байгаа 81,921,974 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анх 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуусах хүртэл хугацааны 338,796,816 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс 46,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 292,000,000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, ******* ХХК-ийн дансыг хаасан. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос нэг худалдан авагчийн загварт шилжих 449 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолыг дагаад Эрчим хүчний зохицуулах хороо бүх хувийн болон улсын орон сууцны конторуудад албан даалгавар байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/118 албан бичгээр нэг худалдан авалтын загварт шилжиж, данс нээлгэх албан ёсны үүрэг өгсөн. Энэ бичгийг шүүхээр дамжуулж Эрчим хүчний зохицуулах хорооноос эх хувийн авч хавтаст хэрэгт хавсаргасан. Албан бичгийн дагуу ******* ХХК нь гэх дугаартай мөнгөн урсгалын данс нээлгэсэн. 2023 оны 01 дүгээр сараас эхэлж, мөрдөж, үйл ажиллагаа эхэлсэн. Хавтаст хэрэгт өгсөн материалд тухайн сарын бичилтийн төлбөрүүдийг өдөр, өдөрт татаж авсан мөнгөн урсгалын дансны хуулга байгаа. Үндсэн данс болох дугаарын данснаас 26,536,936 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар дансны хуулгаар баталгаажиж байгаа. Харин 81,921,974 төгрөгийн нэхэмжлэл нь 2023 оны 02 дугаар сараас эхэлж тавигдсан төлбөр гэж үзэж байна. Өмнөх 292,000,000 гаруй төгрөг нь 2023 оны 01 дүгээр сарыг дуусталх төлбөрийг шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. 2023 онд манай компани үйл ажиллагаа явуулах бүртээ 117,299,357 төгрөгийг ******* ТӨХК руу шилжүүлж байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 81,921,974 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 6/740 дугаартай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07/308 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 529 дугаартай Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай тогтоол, ******* ТӨХК-ийн ******* ХХК-ийн авлагын тайлан, ******* ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний 01/1155 тоот албан бичиг,
Хариуцагчаас нотлох баримтаар, Хууийн этдгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах түр гэрээ, төлбөр төлөх график, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтууд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны сарын 18-ны өдрийн 6/712 тоот албан бичиг, ******* ТӨХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01/252 тоот Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай албан бичиг, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8/973 тоот албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04178 дугаартай шийдвэр, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1186 тоот албан бичиг, 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 4/70 тоот албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай албан бичиг, банк ХК дахь ******* ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ТӨХК нь ******* ХХК-д холбогдуулан, Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 81,921,974 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 81,921,974 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4430, 2266, 3047, 3591, 3789, 2806, 3440, 11362, 2970 дугаартай, Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээгээр нэг талаас гэрээний ноймор дугаарт дурдагдсан 9 гэрээний дагуу дулааны эрчим хүчийг нийлүүлэх, нөгөө талаас худалдан авч хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэж байх тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2024 оны 3 дугаар дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлж, нийт 374,011,053 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс шүүхийн шийдвэрээр 292,089,062 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт хамааралгүй, үлдэгдэл дулааны төлбөр 81,921,974 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Дулаан нийлүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байхад дахин мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлж байна.
4.******* ТӨХК нь ******* ХХК-д холбогдуулан, 3591 тоот гэрээний үүрэгт 21,977,968 төгрөг, 3440 дугаартай гэрээний үүрэгт 29,935,642 төгрөг, 2970 дугаар гэрээний үүрэгт 27,176,495 төгрөг, 2806 тоот гэрээний үүрэгт 19,140,637 төгрөг, 2266 тоот гэрээний үүрэгт 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04178 дугаартай шийдвэрээр 292,089,063 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 46,707,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 66-69 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ТӨХК нь 4430 тоот гэрээний үүрэгт 957,679 төгрөг, 2970 дугаартай гэрээний үүрэгт 27,176,495 төгрөг, 3047 дугаартай гэрээний үүрэгт 7,082,751 төгрөг, 3440 дугаартай гэрээний үүрэгт 37,029,460 төгрөг, 3591 дугаартай гэрээний үүрэгт 22,654,279 төгрөг, 3789 дугаартай гэрээний үүрэгт 2,789,353 төгрөг, 280тай гэрээний үүрэгт 18,712,514 төгрөг, 226тай гэрээний үүрэгт 258,064,631 төгрөг, 11362 дугаартай гэрээний үүрэгт 1,538,978 төгрөг, нийт 374,006,140 төгрөгийн төлбөрөөс 81,921,974 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04178 дугаартай шийдвэр болон тооцооны үлдэгдлийн баталгааны баримтуудаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2970 дугаартай гэрээний үүрэгт 27,176,495 төгрөг, 3440 дугаартай гэрээний үүрэгт 29,935,642 төгрөг, 3591 дугаартай гэрээний үүрэгт 21,977,968 төгрөг, 280тай гэрээний үүрэгт 19,140,637 төгрөг, 226тай гэрээний үүрэгт 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна. /хх-ийн 51-59, 66-69 дүгээр тал/
Тодруулбал, дээрх гэрээнүүдтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин, 4430, 3047, 3789, 11362 дугаартай гэрээнүүдийн тухайд, өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд 4430 дугаартай гэрээний үүрэгт 957,679 төгрөг, 3047 дугаартай гэрээний үүрэгт 7,082,751 төгрөг, 3789 дугаартай гэрээний үүрэгт 2,789,353 төгрөг, 11362 дугаартай гэрээний үүрэгт 1,538,976 төгрөг, нийт 12,368,759 төгрөгийн төлбөртэй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, Худалдах, худалдан авах гэрээ, авлагын үлдэгдлийн тооцооллын баримт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 51, 53, 56, 59 дүгээр тал/
Хариуцагчийн дээрх гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг төлсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 4430, 3047, 3789, 11362 дугаартай гэрээнүүдийн төлбөрт нийт 12,368,759 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,553,215 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 12,368,759 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,553,215 төгрөгт холбодох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,560 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 212,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА