2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03854

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03854

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, , гудамж, ******* барилга, байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Түрээсийн төлбөр 1,990,000 төгрөг, алданги 995,450 төгрөг, дутаасан барааны үнэ 6,663,000 төгрөг, нийт 9,619,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК-нь ХХК-тай 2022 оны 06 сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл, 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Бараа материалын тооцоогоор 2022 оны 06 сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх нийт 180 ширхэг бараа материалыг 60 хоногийн хугацаанд, 1 хоногийн 330-380 "төгрөгөөр түрээслүүлж, нийт 3,654,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр барьцаа 800,000 төгрөгийг нэмж нийт 4,454,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 4,454,000 төгрөгийг төлсөн.

Түрээсийн үргэлжлэл болох тооцоо баримтаар 2022 оны 08 сасын 15-ны өдрөөс 2023 оны 01 сарын 19-ны өдөр хүртэлх тооцоогоор 90 ширхэг бараа материалыг 157 хоногийн хугацаанд 1 хоногийн 330 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 4,662,900 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас дутуу авсан барааны үнэ болох 1,872,000 төгрөгийг хасаж, нийт төлбөл зохих үлдэгдэл 2,790,900 болсноос барьцаанд төлсөн 800,000 төгрөгийг хасаж, 1,990,900 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Мөн үргэлжлүүлэн нийт төлбөл зохих үлдэгдэл 1,990,900 төгрөг дээр дутаасан 90 ширхэг /30*1200 хэмжээтэй пум, 1 ширхэг пум нь 73,700 төгрөгний үнэлгээтэй барааны үнэ 6,663,000 төгрөгийг нэмж нийт 8,623,900 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн алданги тооцоог 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүртэлх 158 хоногоор 1 хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 1,572,811 төгрөгний алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,990,900 төгрөгний 50 хувиар тооцож 995,450 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан тул ******* ХХК нь " ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 1,990,900 төгрөг дээр алданги 995,450 төгрөг, дутаасан 90 ширхэг барааны үнэ 6,663,000 төгрөгийг тус тус нэмж нийт 9,619,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргав. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 619,350 төгрөгөөс татгалзаж, 9,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 06 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Түрээсийн төлбөр 1,990,000 төгрөг, алданги 995,450 төгрөг, дутаасан барааны үнэ 6,663,000 төгрөг, нийт 9,619,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 619,350 төгрөгөөс татгалзаж, 9,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 06 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,860 төгрөгийн 89,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 79,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдуулан, Түрээсийн төлбөр 1,990,000 төгрөг, алданги 995,450 төгрөг, дутаасан барааны үнэ 6,663,000 төгрөг, нийт 9,619,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 619,350 төгрөгөөс татгалзаж, 9,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 06 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 01-ний өдөр, сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,860 төгрөгийн 89,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 79,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА