| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03925/И |
| Дугаар | 191/ШШ2025/04121 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04121
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 191/ШШ2025/04121 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, ******* хотхон , хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,421,195.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* нь 2024 оны 0******* сарын 16-ны өдөр Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цахимаар байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тоот зээлийн данс үүсгэн 23,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа зөрчиж, зээлээ хугацаандаа ьөлөхийг түүнд мэдэгдсэн боловч төлөөгүй болно. Иймд Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 21,421,195.07 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 940,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь 20,481,195.07 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, сар бүр 2,275,688.34 төгрөг, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 2,275,688.35 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 21,421,195.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 940,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь 20,481,195.07 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, сар бүр 2,275,688.34 төгрөг, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 2,275,688.35 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,056 төгрөгийн 134,878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 130,178 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130,178 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, 21,421,195.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 940,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь 20,481,195.07 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр, сар бүр 2,275,688.34 төгрөг, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 2,275,688.35 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 265,056 төгрөгийн 134,878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 130,178 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130,178 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА