2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05030

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10

192/ШШ2025/05030

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, буянт ухаа 12 гудамж, **** хаягт оршин суух, **** овогт **** **** /РД:****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.****, хариуцагч Б.****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие 2022 онд *****-д хамт ажиллаж байсан Б.****д их, бага хэмжээгээр мөнгө зээлүүлж итгэл олсных нь дараа 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 500,000 төгрөг зээлээч маргааш нь өгнө гэж амалсан. Зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу 500,000 төгрөг хоёр удаа мөн 80,000 нэг удаа нийт 1,080,000 төгрөг зээлдүүлсэн ба маргааш нь зээлдэгчээс 500,000 төгрөг нь буцааж авсан. 580,000 төгрөгийн өртэйгөөр 9 сар хүртэл дахин харилцаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 19-нийн өдрөөс эхлэн танаас авсан мөнгөө урд зээлүүлсэнтэй нийлүүлээд төлнө, хүү тооцоод буцаана, банкны зээл бүтэж байгаа, апплэйкшнаас зээл авах гэж байгаа гэх мэт шалтаг хэлж гуйсан тул 14 удаагийн гүйлгээгээр нийт 16,750,000 төгрөгийг зээлж өгөөд одоог хүртэл буцаан аваагүй, авахаар нэхэх үед өөрөө хуулийн байгууллагад ханд гэж хэлсэн. Иймд энэхүү 16,750,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

...16,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 13,950,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.**** нь хариуцагч Б.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 13,950,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Г.****ын нэхэмжлэлтэй, Б.****д холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагч талын эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Г.****ын нэхэмжлэлтэй, Б.****д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2 дугаар сарын 1-ний өдөр 13,950,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.****оос 241,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.****д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ