Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 273

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Нансалмаа,

            шүүгдэгч Н.И, түүний  өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Ихбаярт холбогдох 1808002290143 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аав, ээж, дүү, нагац нарын хамт Улаанбаатар хот,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.И нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Уулын 8-12 тоотод оршин суух иргэн Ч.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-нд ...Төгсөө гэх залуу нэг танихгүй залууг дагуулж гэрт ирсэн. ...Өмнө нь Төгсөө манай гэрийн хаалгыг эвдчихсэн байсан. Тэр явдлыг ярьж би Төгсөөтэй маргалдсан. Тэгтэл Төгсөөтэй хамт ирсэн залуу Төгсөөг өмөөрөөд намайг газар сууж байхад миний нүүрний 2 талд алгадсан. ...Эгэмний яс руу 2 удаа хүчтэй өшиглөсөн. ...Ихбаяр надад эмчилгээний зардал өгсөн, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-43х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №814 дүгнэлтэд: “...Ч.Мын биед хамар зулгаралт, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 13х/

 

                  Гэрч Д.Шинжээравдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагийн үед өмнө нь хамтран амьдарч байсан Мягмарсумын гэр очсон. Хашааны хаалгыг нь нүдэхэд цоожгүй, тооноор гэрэлтэй байгаа нь харагдсан учир би гэрийн хаалга нүдэхэд Ч.М өөрөө хаалга нээж өгсөн. Дотогшоо гэр лүү ороход 2 танихгүй эрэгтэйн хамт Мягмарсум байж байсан. Би ороод “та нар яахаараа архи дарс ууж байдаг юм” гэж уурласан. Тэгтэл нөгөө хоёр эрэгтэй зугтаж байгаа маягтай гараад явсан. ...Мягмарсумын баруун талын хацар хавдсан, зүүн талын шанаа хацар хэсэг хавдсан байсан. Ч.М ноосон өмдтэй, дээгүүрээ фудволктой байсан. Нөгөө хоёр залуу нь хувцастайгаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/

 

            Шүүгдэгч Н.Иын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Болсон явдалд гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67, 94-95х/

 

Н.Иын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 71х/

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 70х/

Гэрч Н.Дөлгөөн, Н.Баярхүү нарын мэдүүлэг /хх-ийн 53-54, 55-56х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.И нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Уулын 8-12 тоотод оршин суух иргэн Ч.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-нд ...Төгсөө гэх залуу нэг танихгүй залууг дагуулж гэрт ирсэн. ...Өмнө нь Төгсөө манай гэрийн хаалгыг эвдчихсэн байсан. Тэр явдлыг ярьж би Төгсөөтэй маргалдсан. Тэгтэл Төгсөөтэй хамт ирсэн залуу Төгсөөг өмөөрөөд намайг газар сууж байхад миний нүүрний 2 талд алгадсан. ...Эгэмний яс руу 2 удаа хүчтэй өшиглөсөн. ...Ихбаяр надад эмчилгээний зардал өгсөн, гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-43х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №814 дүгнэлтэд: “...Ч.Мын биед хамар зулгаралт, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 13х/

 

                  Гэрч Д.Шинжээравдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагийн үед өмнө нь хамтран амьдарч байсан Мягмарсумын гэр очсон. Дотогшоо гэр лүү ороход 2 танихгүй эрэгтэйн хамт Мягмарсум байж байсан. Би ороод “та нар яахаараа архи дарс ууж байдаг юм” гэж уурласан. Тэгтэл нөгөө хоёр эрэгтэй зугтаж байгаа маягтай гараад явсан. ...Мягмарсумын баруун талын хацар хавдсан, зүүн талын шанаа хацар хэсэг хавдсан байсан. Ч.М ноосон өмдтэй, дээгүүрээ фудволктой байсан. Нөгөө хоёр залуу нь хувцастайгаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/

 

            Шүүгдэгч Н.Иын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Болсон явдалд гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67, 94-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

           

Шүүгдэгч Н.И нь хохирогч Ч.Мын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №814 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Н.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.И нь хохирогч Ч.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 65.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ нь хохирогч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ихбаяр надад эмчилгээний зардал өгсөн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41, 98х/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал:

Шүүгдэгч Н.Иын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

Шүүгдэгч Н.Иын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарагдах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан түүнийг орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон, мөн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ит 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.Иын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Н.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ