Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2025/0058

 

2025 оны 08 сарын 28 өдөр

*******угаар 125/ШШ2025/0058

Ховд аймаг

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХРИУЦГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ *******ТЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ *******ОЛГОХ ТУХЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр би *******.*******гийн Ховд аймгийн *******улган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн *******улган сумын Засаг даргын ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн "Газар өмчлүүлэх тухай." / дугаартай захирамжийн 1 дэх заалт буюу ургийн овогт *******аастын *******аттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******, хариуцагч Ховд аймгийн *******улган сумын Засаг дарга *******., гуравдагч этгээд *******.*******аттөмөр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******.*******гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн *******улган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогч бид дараах нөхцлөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.               Ховд аймгийн *******улган сумын Засаг дарга *******. нь Ховд аймгийн *******улган сумын Засаг даргын ******* оны 7 сарын *******-ны өдрийн / дүгээр захирамжийн *******.*******аттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг зөвшөөрөх,

2.               Гуравдагч этгээд *******.*******аттөмөр ньХовд аймгийн *******улган сумын Засаг даргын ******* оны 7 дугаар сарын *******-ны өдрийн / дүгээр захирамжийн *******.*******аттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг зөвшөөрөх ба уг асуудлаар дахин маргахгүй байх

3.               Ховд аймгийн *******улган сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр тусгагдсан газраас гуравдагч этгээд *******.*******аттөмөрийн газар хүссэн өргөдлийн дагуу газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гэр бүлийн хэрэгцээний газар олгох гэжээ.

ҮН*******ЭСЛЭХ нь:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

            *******ээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

                Иймд *******.*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн *******улган сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн *******улган сумын Засаг даргын ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн "Газар өмчлүүлэх тухай" / дугаартай захирамжийн 1 дэх заалт буюу ургийн овогт *******аастын *******аттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээднарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗХИРМЖЛХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******.*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн *******улган сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн *******улган сумын Засаг даргын ******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн "Газар өмчлүүлэх тухай." / дугаартай захирамжийн 1 дэх заалт буюу ургийн овогт *******аастын *******аттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              М.МЯНГН*******ЯР