| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04233/И |
| Дугаар | 192/ШШ2025/05032 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05032
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1б хэсэг, **** хаягт байрлах, *** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 25 байр, **** тоот хаягт байрлах, **** овогт **** **** /РД:****/-д холбогдох,
Газар ашиглах эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Манай компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсанд байрлах иргэн Н.****ын эзэмшлийн газар дээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцож улмаар 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Н.****тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан гэрээний дагуу улсын бүртгэлийн 0****1****7 дугаартай Н.****ын эзэмшлийн газар дээр *** ширхэг амины орон сууц барьж тохирсон ёсоор барьсан хөрөнгийн зохих хувийг Н.****ад шилжүүлж өгсөн.
Бидний хооронд байгуулсан гэрээнд хөрөнгө оруулалт хийж талууд хөрөнгийг зааж авсны дараа газрын эзэмших эрхийг хөрөнгө оруулсан талд шилжүүлэн өгөх үүргийг Н.**** хүлээсэн боловч энэ үүргээ гүйцэтгэхгүй биднээр удаа дараа шаардуулж байна. Гэтэл цаг хугацааны хувьд бидний хооронд байгуулсан гэрээ биелэгдэж дууссан байхад Н.**** нь газар эзэмших, ашиглах эрхийг гэрээнд заасны дагуу манай компанид шилжүүлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 хороо нутаг дэвсгэрт байрлах 0****1****7 бүртгэлийн дугаартай газрын ашиглах эрхийг *****-д шилжүүлэхийг Н.****ад даалгаж егнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...**** ХХК нь манай газар дээр хөрөнгө оруулалтын гэрээ хийж төслийн хүрээнд нийт **** блок барилга барьж гэрээний дагуу өөрийн ногдох хувь хөрөнгө авсан. Мөн гэрээний заалтаар газрын ашиглах эхийг шилжүүлэх үүрэг бид хүлээсэн. Хэдий тийм боловч тус газар дээр бидний үл хөдлөх хөрөнгө мөн адил байрлаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад зааснаар газрыг бүхэлд нь
ашиглах эрхийн шилжүүлэх боломжгүй. Харин барилга байрлаж байгаа**** блок барилгын газрын шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч тал Н.**** нь өөрийн ашиглаж байгаа 2 га газрын ашиглах эрхийг гэрээний дагуу **** ХХК-д шилжүүлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж холбогдох байгууллагуудад гаргаж өгөх, **** ХХК нь газрын ашиглах эрхийг шилжүүлэн авсны дараа холбогдох бичиг баримтыг бүрдүүлж холбогдох байгууллагуудад хандаж, цаашид дангаараа газар ашиглах, холбогдох байгууллагуудтай газар ашиглах гэрээг байгуулах газар ашиглах эрхийг авсны дараа Н.****ын гэрээний дагуу оногдох 3 барилгын өмчлөх эрх ,үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа маргаан нэхэмжлэл шүүхэд гаргахгүй байх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой бичиг баримтыг төрийн байгууллагад саадгүй гаргаж өгөх нөхцөлөөр эвлэрч байна. Тус 2 га газрын ашиглах эрхтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй төсөл бүрэн хэрэгжиж гэрээний дагуу талууд өөрсдийн оногдох хувь хөрөнгийг хүлээж авснаа тус тус баталж байна. Иймд дээрх талуудын эвлэрлийн гэрээг шүүхийн журмаар батлах өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч Н.****ад холбогдуулан газар ашиглах эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.**** нь нэхэмжлэлийн шаардлага газар ашиглах эрхийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, Улсын бүртгэлийн 0****1****7 дугаартай Хан-Уул дүүрэг, ****** газрыг нэхэмжлэгч **** ХК-д шилжүүлэх агуулгаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд **** ХК-ийн нэхэмжлэлтэй Н.****ад холбогдох газар ашиглах эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.****ад холбогдох газар ашиглах эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.**** нь улсын бүртгэлийн 0****1****7 дугаартай Хан-Уул дүүрэг, ****а газрыг нэхэмжлэгч **** ХК-д шилжүүлэх, бичиг баримтыг холбогдох байгууллагад гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч нь хариуцагч Н.****ын **** ширхэг барилгын өмчлөх эрх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа маргаан нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой бичиг баримтыг төрийн байгууллагад саадгүй гаргаж өгөх нөхцөлөөр харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг, хариуцагч Н.****аас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ