| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07739/И |
| Дугаар | 191/ШШ2025/04194 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04194
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/04194 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , , хаягт оршин суух, ******* овогт ийн ******* /РД:*******/-д холбогдох,
Ажлын хөлсөнд шилжүүлсэн 23,040,000 төгрөг, алданги 16,620,000 төгрөг, хохирол 2,431,210 төгрөг, нийт 42,091,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "******* ХХК нь иргэн С.*******той 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нь Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр С.******* нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу "*******" аппликейшн платформын хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч манай компаниас хуваарийн дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. С.******* нь дээрх ажлыг гэрээний 4.2.2.-т заасан хугацаанд буюу 2022 оны 9 сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэн, бүрэн дуусгаж манай компанид хүлээлгэн өгөх байсан. Гэвч уг хугацаанд ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөөгүй. Манай компаниас гэрээний 6.4.-т заасны дагуу С.*******ын банкны тоот дансанд
2022.04.01-нд 15,000,000 төгрөгийг, 2022.06.10-нд 3.340,000 төгрөгийг, 2022.06.13-нд 4,700,000 төгрөгийг, нийт 23,040,000 төгрөгийг түүнд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор гуйцэтгэсэн. Харин С.******* нь гэрээний үүргээ зөрчиж, энэ тухайд нь түүнд удаа дараа мэдэгдэж, ажил гүйцэтгэх хугацааг олгож ирсэн. Нэгэнтээ тэрээр нэмэлт олгосон хугацаанд ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй учир "******* ХХК-ийн санаачлагчаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсан талаар С.******* нь маргаж, үгүйсгээгүйн дээр 1023.04.02-ны өдөр бид энэ талаар баримт үйлдэж, С.******* нь манай компаниас ажлын хөлсөнд шилжүүлэн авсан төлбөр 23,040,000 төгрөгийг буцааж 3 хуваан төлөхөөр болсон билээ. Гэвч тэрээр одоог хүртэл төлбөрийг буцаан шилжүүлээгүй байна. Түүнчлэн С.******* нь гэрээний үүргээ зөрчсөнөөс болж манай компанид дараах хохирол учраад байна. Тодруулбал, гүйцэтгэгч тал нь ажил гүйцэтгэх гэрээний 4.2.2.-т заасны дагуу 2022 оны 9 сарын хөгжүүлэлтийн ажлаа бүрэн дуусгахын тулд зайлшгүй ХХК-ийн үйлчилгээг авах шаардлагатай гэж шаардаж тус компанийн үйлчилгээг авхуулж 2022 оны 19 сараас үйлчилгээний эрх нээлгүүлсэн боловч 2023 оны 3 сар хүртэл хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж өгөлгүй, төлбөр гарсаар байсан тул захиалагч тал нь " ХХК-д хусэлт гаргаж үйлчилгээг зогсоолгосон. Энэ хугацааны төлбөрт нийт 2.431.210 төгрөгийн өр төлбөр гарсан.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.2.8.-т гүйцэтгэгч тал нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр заасны дагуу гэрээг цуцалсан өдрийг хүртэл 192 өдөр хэтэрсний алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасны дагуу нийт 23,040,000 төгрөгийн 50 хувь болох 16,620,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд, С.*******оос ажлын хөлсөнд шилжүүлсэн 23,040,000 төгрөг, алданги 16,620,000 төгрөг, хохиролд 2,431,210 төгрөг, нийт 42,091,210 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байна. гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 15,031,210 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь 27,060,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр, сар бүр 2,255,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******од холбогдуулан, Ажлын хөлсөнд шилжүүлсэн 23,040,000 төгрөг, алданги 16,620,000 төгрөг, хохирол 2,431,210 төгрөг, нийт 42,091,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 15,031,210 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь 27,060,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр, сар бүр 2,255,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,406 төгрөгийн 221,781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 146,625 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******од холбогдох, Ажлын хөлсөнд шилжүүлсэн 23,040,000 төгрөг, алданги 16,620,000 төгрөг, хохирол 2,431,210 төгрөг, нийт 42,091,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 15,031,210 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь 27,060,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн, 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 10-ны өдөр, сар бүр 2,255,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 368,406 төгрөгийн 221,781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 146,625 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА