| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/00470/И |
| Дугаар | 192/ШШ2025/04021 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04021
| 2025 05 13 | 192/ШШ2025/04021 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн 6,988,816 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.А нь 28,544,800 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 360,618 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ