| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0105/З |
| Дугаар | 126/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 126/ШШ2025/0014
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф************, ХХК,
Хариуцагч: Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
Нэхэмжлэлийн шаардлага: Газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А************, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, Хөвсгөл аймгийн Р************, сумын нутаг Бахайн ам гэх газарт Ф************, ХХК /2865823/-Д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/321 тоот тушаалаар 4 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2015/640 тоот Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг олгосон байдаг. БОАЖ-ын сайдын тушаал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 1 дэх заалтыг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2015/08 газар ашиглах гэрээ байгуулсан байдаг. Энэ хугацаанд Ф************, ХХК нь газраа ашиглан ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй 5 жил болж, дахин газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын 2020 оны 08 сарын 25-ны өдрийн А/574 тоот тушаалаар дахин сунгуулсан байдаг Хөвсгөл аймгийн Р************, сумын Засаг даргаас 2024 оны 02 сарын 02-ны өдөр 1/37 албан бичгээр дээрх газрыг цуцлах хүсэлт ирүүлсний дагуу болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн /хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 сарын 14-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэлийг хүргүүлж, сонсголыг тайлбарыг 2024 оны 02 сарын 29-ны өдөр хийсэн бөгөөд энэ хугацаанд сонсох ажиллагаанд тайлбар ирүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 сарын 08-ны өдрийн А/309 дүгээр тушаалаар Ф************, ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул хамгаалалтын захиргаанаас гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй байдал үүссэн. Тус компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 сарын 08-ны өдрийн А/309 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж узэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан бөгөөд одоогоор уг шийдвэрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч тухайн газар ашиглагчийн газар ашиглах эрхийг сэргээсэн эсэх мэдээлэл аль нэг байгууллагаас ирээгүй байна. Хамгаалалтын захиргааны зүгээс БОУАӨ-ийн сайдын шийдвэр гарсны дараа газар ашиглагчидтай газар ашиглах гэрээг байгуулдаг Тиймээс тус байгууллагаас албан ёсны хүсэлтээ холбогдох шийдвэрийн хамт ирүүлвэл манай байгууллагаас газар ашиглагчийн мэдээллийг шинэчлэн газар ашиглах гэрээг байгуулах боломжтой учир хэргийг хялбаршуулан шийдвэрлэх хүсэлттэй байнагэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А************, : Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий Ф************, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан Газар ашиглах тухай гэрээ байгуулахгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай Ф************, ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР