2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04109

 

 

 

 

 

 

                                                         2025             05            15  

                                       192/ШШ2025/04109

              

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,360,314.29 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,490,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,500,314.29 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,751.57 төгрөгөөс 134,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 134,875 төгрөг, хариуцагчаас 134,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ