2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04401

 

 

 

 

          2025             05              22

   192/ШШ2025/04401

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн 56,043,976.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О, Э.С, Н.О нар хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, Э.С, Н.О нараас 254,210 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 254,210 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.            

 

 

 

ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН