| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03212/И |
| Дугаар | 192/ШШ2025/04648 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04648
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: С дүүрэг, *** дугаар хороо, ************ тоот хаягт оршин байрлах, “Х ” ГХОХХК /рд: *******/
Хариуцагч: Х дүүрэг, ** дугаар хороо, М гудамж, **** оффис * давхар, **** тоот хаягт оршин байрлах, “Э ” ХХК /рд:6596444/
32,242,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Х ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х ” ХХК нь уул уурхайн техник хэрэгслийн сэлбэг худалдах, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Э ” ХХК нь манай компаниас тогтмол худалдан авалт хийдэг харилцагчдын нэг ба 2023.11.01-ний өдрөөс 2023.11.28-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаа зээлээр худалдан авсан сэлбэг, бараа бүтээгдэхүүний төлбөрөөс нийт 32,242,800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тус компанийн удирдлага болон холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж дээрх төлбөрийн асуудлаар тохиролцон эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж хүлээцтэй хандаж ирсэн. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч бодитой үр дүнд хүрээгүй, ямар ч төлөлт хийхгүй, хугацаа алдаж явсаар 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Иймд тус компанийн төлөх төлбөр 32,242,800 төгрөгнйг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрболд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох иргэний хэрэгт 32,242,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12,242,800 төгрөг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 32,242,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 32,242,800 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12,242,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 319,164 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-иас 159,582 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 159,582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 32,242,800 төгрөгийг хариуцагч “Э ” ХХК хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12,242,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,164 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-аас 159,582 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 159,582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/20738 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчингүй болсон болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН