2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01792

 

 

 

 

 

 

 

2025 03 10

192/ШШ2025/01792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө-39, 801 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн зүгээс *******тай Улаанбаатараас Тайландын Пукет арал, Тайландын Пукет арлаас Улаанбаатар хот уруу аялах 2 хүний 8 өдрийн 7.800.000 төгрөгийн үнэтэй аялал зохион байгуулж урьдчилгаа 2.000.000 төгрөгийг авч үлдэгдэл хөлсийг 6 сарын хугацаанд сарын 1.000.000 төгрөг байхаар тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн НКТ/0124-0131 тоот Аяллын гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 7.800.000 төгрөгөөс гэрээ байгуулах үед 2.000.000 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг тус тус төлж үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно. ******* нь Аяллын гэрээ-ний дагуу үлдэгдэл 2.800.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Аялагч төлбөрийг энэхүү гэрээний 2-р хэсэгт заасны дагуу төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Компанид төлнө гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл 2023 оны 08 дугаар 11-ний өдрөөс хойш үлдэгдэл 3.000.000 төгрөгийн хоногийн алданги 14.000 төгрөг ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 485хоног* 14.000 төгрөг=6.790.000 төгрөг төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 1.500.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагчаас гэрээний дагуу аяллын хөлсний үлдэгдэл 3.000.000 төгрөг. алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, компанийн зүгээс удаа дараа шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй байгаа тул арга буюу шүүхэд хандсан юм. ******* нь Орхон, Баян-Өндөр, 4 дүгээр баг, Хүрэнбулаг, 4 хороолол, 5 байр, 20 тоот хаягт амьдардаггүй, өөрийн 99083135 дугаарын утсаа авахгүй байсан, хаягт оршин суудаггүй тухай засаг даргын тодорхойлолт ирсэн тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 312/Ш32025/00677 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШЗ2025/00677 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Аяллын гэрээ.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Аяллын гэрээОрхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШЗ2025/00677 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч *******ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД