| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03022/И |
| Дугаар | 192/ШШ2025/04197 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04197
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 53,079,779 төгрөгийг хариуцагч*******х нь нийт 9 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 07 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 08 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 10 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 5,897,198 төгрөг, 2025 оны 12 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөг, 2026 оны 01 сарын 31-ний өдөр 5,897,198 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******хаас 211,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР