2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04327

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь 1,399,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 467,800,945 төгрөгөөр багасгаж, үлдэх 931,199,055 төгрөгийг хариуцагч******* ХХК нь 5 өдрийн дотор 199,943,624.34 төгрөгийг, 2025 оны 06 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг, 2025 оны 07 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг, 2025 оны 08 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг, 2025 оны 09 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг, 2025 оны 10 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг, 2025 оны 11 сарын 10-ны өдрийн дотор 121,875,905 төгрөгийг тус тус Худалдаа хөгжлийн банкны 499288385 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,152,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 2,406,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.АЗБАЯР