Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0600

 

   

 

 

 

 

 

   2025          09           04                                     128/ШШ2025/0600

                       

                        

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:*******/,

иуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Ч.Б*******, Д.Х*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранбилэг нар оролцов.           

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” гэж тодорхойлжээ.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.иуцагч Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нар “цаашид /“Татварын улсын байцаагч” гэх/ нь “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан-Хэсэгчилсэн/ шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хооронд явуулж, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №HA-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2.Тус хяналт, шалгалтаар нэхэмжлэгч компанид 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийг төлбөр ногдуулсан “Нөхөн ногдуулалтын акт”-ыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталжээ.

2.3.Нэхэмжлэгч нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гардан авч тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б*******” ХХК нь Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,61.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

1.Татвар төлөгч “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийх зорилгоор гаргасан хяналт шалгалтын удирдамж, татварын хяналт шалгалт хийх томилолт болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг хууль журмын дагуу танилцуулаагүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийг биечлэн оролцуулах талаар зохих журмын дагуу ажиллаагүй, тайлбар, нотлох баримт гаргах нөхцөл боломжоор хангаагүй, шалгалтад холбогдох эрх зүйн бичиг баримтын хууль зүйн үндэслэл, хугацааны зөрчилтэй байгаа талаар:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, 41.8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж,

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын Гуравдугаар бүлэгт “Хяналт шалгалтын удирдамж, томилолт, хугацаа”-ны талаар заасан байх бөгөөд 3.1-д “Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.3.3-т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” гэж, 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж, 33 дугаар зүйлийн 33.3-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналтын шалгалтын тасгийн дарга Ц.З, Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № дугаартай “Мэдэгдэл”-ийг 2025 оны 04дүгээр сарын 13-ны өдөр “Монгол шуудан”-гийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр салбараас хүлээн авч танилцаад уг мэдэгдлийг эс зөвшөөрч “Б*******” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Гомдол гаргах тухай” А-25/04 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандаж гомдол гаргасныг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж албан ёсоор хариуг өгөөгүй байна.

Дээрх “Мэдэгдэл”-д “Б*******” ХХК /РД:*******/-ийн захирал С.М /РД.ФМ/ таныг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн , тоот өрөөнд 2025 оны 03 сарын 27-ноос 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдийн 08.00-17:00 цагт татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нартай ирж уулзаж, хяналт шалгалтаар гарсан нөхөн ногдуулалтын актыг гардан авахыг мэдэгдье” гэжээ.

Гэтэл бид Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ц.З, Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № дугаартай “Мэдэгдэл”-ийг хүлээн авсан даруйдаа Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нартай төрийн захиргааны байгууллагад буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байранд биечлэн очиж уулзсан бөгөөд дараах баримтуудыг танилцуулсан.

Үүнд:

1.2025.02.26-ны өдрийн 2******* дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”,

2.2025.03.10-ны өдрийн №2425012801 дугаартай “Мэдэгдэл”,

З.Шууданчийн 2025.03.26-ны өдрийн “Заасан хаяг эзэнгүй, утас холбогдоогүй тул буцаав.” гэсэн магадалгаа,

4.2025.03.25-ны өдрийн №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын акт,

5.2025.03.25-ны өдрийн Татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэл,

6.Татварын хяналт шалгалтын бэлтгэл шатны ажлын төлөвлөгөө,

7.Татварын хяналт шалгалтын гүйцэтгэх шатны ажлын төлөвлөгөө,

8.Татварын хяналт шалгалтын дуусах шатны ажлын төлөвлөгөө,

9.Татварын хяналт шалгалтын ажлын карт,

10.“Б*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо,

11.2025.03.25-ны өдрийн №39165 дугаартай “Зөвлөмж” /татварын хяналт шалгалтын/,

12.2025.04.03-ны өдрийн 32929 дугаартай Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудасны танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл зэрэг нийт 12 төрлийн баримт танилцуулснаас өөр баримт танилцуулаагүй болно.

Мөн өмгөөлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/04/37 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ц.З, Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № дугаартай "Мэдэгдэл”-д дурдсан “Б*******” ХХК-д хяналт шалгалт хийж гарсан гэх нөхөн ногдуулалтын актыг буюу захиргааны актыг гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэрэг захиргааны шийдвэрийн хувийн хэрэгтэй танилцаж, холбогдох баримтыг хуулбарлан авах хүсэлтэй байх тул хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу захиргааны шийдвэрийн хувийн хэрэгтэй танилцаж, холбогдох баримтыг хуулбарлан авахаар дахин Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б*******тэй Татварын хэлтсийн  байранд 2025 оны   04 дүгээр сарын 23-ны өдөр очиж уулзсан болно.

Гэтэл Татварын улсын байцаагч "өмнө ирэхэд чинь танилцуулснаас өөр баримт байхгүй, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хяналт шалгалтыг явуулсан” хэмээн тайлбарлаж уг ерөнхий удирдамжийг 2025 оны 04 сарын 23-ны өдөр танилцуулсан.

Томилолтыг 2025 оны 03  сарын 25-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт гарснаас хойш 2025 оны 04 сарын 15-ны өдөр буюу 21 хоногийн дараа, ерөнхий удирдамжийг 2025 оны 04 сарын 23-ны өдөр буюу 29 хоногийн дараа тус тус танилцуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан хугацааг ноцтой зөрчсөн байна.

“Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийх Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж’-д үндэслэж явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх удирдамжид үндэслэсэн талаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр биечлэн уулзахад Татварын улсын байцаагч танилцуулсан болно.

Урьд гаргасан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актаар явуулсан хяналт шалгалт нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-д үндэслэгдэн явагдсан буюу тус удирдамж нь хүчингүй болсон хэм хэмжээний актад үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-аар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэв Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-д үндэслэж хяналт шалгалтыг явуулж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн ногдуулалтын актыг гаргаж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа болно. Мөн Татварын хяналт шалгалтын тасгийн даргаас олгосон 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2******* дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын 1-д “томилсон: 2025 оны 2 сарын 26-ны өдөр” гэж, 7-д “Татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацаа: 2025 оны 2 сарын 26-ны өдөр, 15 ажлын өдөр” гэж, 9-д “Сунгалт хийсэн: 2025 оны 3 сарын 18-ны өдөр”, сунгасан хугацаа: 2025 оны 3 сарын 25-ны өдрийг дуустал 4 ажлын өдөр” гэж, “сунгасан шалтгаан: 3.17.5. бусад байгууллагаас мэдээлэл гаргуулахаар хүсэлт гаргасан” гэж тус тус заажээ. Тодруулбал, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 15 ажлын өдрийг тооцоход 2025 өдөр дуусч байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 18-аас 4 ажлын өдрийг тооцоход 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу Баасан гарагт дууссан, мөн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын 6 хоног буюу 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр томилолтын хугацаа нь дууссан байхад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу томилолтоор олгогдсон хугацаа дууссаны дараа нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх ...” гэж, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын Гуравдугаар бүлэгт "Хяналт шалгалтын удирдамж, томилолт, хугацаа”-ны талаар зохицуулсан байх бөгөөд 3.16-д “Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга дараах тохиолдолд хяналт шалгалт хийх томилолтын хугацааг сунгаж, нотлох баримтыг хавсаргана” гэж, 3.17-д “Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга дараах тохиолдолд томилолтыг өөрчилж болно” гэж, 3.17.5-д "татварын улсын байцаагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг гаргасан” гэж тус тус заасныг зөрчсөн хууль бус байна.

Өөрөөр хэлбэл, дээрх журмын 3.16.1-3.16.6 хүртэл Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга хяналт шалгалт хийх томилолтын хугацааг сунгах тохиолдлуудыг, 3.17.1-3.17.5 хүртэл Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга томилолтыг өөрчилж болох тохиолдлуудыг тус тус ялгамжтайгаар заасан байх бөгөөд томилолтыг сунгасан гэх 3.17.5 дахь заалт нь томилолтыг өөрчилж гаргах агуулгатай заалтыг баримталсан нь үндэслэлгүй зөрчилтэй болжээ.

Түүнчлэн дээр дурдсан хугацаанд манай “Б*******” ХХК-ийн болон С.М миний утас, мэйл, хаяг зэрэг харилцаа холбооны хэрэгслүүд нээлттэй байснаас гадна хууль, журамд зааснаар татвар төлөгчийг хяналт шалгалтад дуудаагүй, хяналт шалгалтын удирдамж, томилолт танилцуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах зэргээр татвар төлөгчийн эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

2.Өмнө нь манай компани дээр гарсан Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй талаар:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрээр Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэсэн.

Дээрх маргаан бүхий актыг шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт дараах байдлаар дүгнэсэн болно.

Үүнд:

1.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 4 дүгээрт "Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй хариуцагч нараас хуульд заасан хугацааг баримтлаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна” гэж,

2.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 5.2-т “Тухайн тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хяналт шалгалт явуулах талаар “Б*******” ХХК-д мэдэгдсэн, үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар байхад 2 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтод “Татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 10 ажлын өдөр” гэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна” гэж,

З.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 6-д “Мөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татварын улсын байцаагчаас баримт бичгийн хүсэлтийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиралд гардуулж, уг хүсэлтэд баримт хүлээн авах сүүлийн огноог 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоосон боловч маргаан бүхий актыг 18-ны өдрөөр огноолон гаргажээ"” гэж, 7-д "Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын “Захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг хэрэгжүүлээгүй/бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд үндэслээгүй” гэх тайлбар үндэслэлтэй” гэж,

4.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 10-д “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр: “” ХХК гэж, хариуцагчаас ирүүлсэн Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр: “Б*******” ХХК гэж, түүнчлэн маргаан бүхий НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актад “...“И ” ХХК-иас 5 ширхэг ... нийт 63 ширхэг” гэж хуулийн этгээдийн нэр, падааны тоо хэмжээг зөрүүтэй бичсэн байх ба “Б*******” ХХК-ийн худалдан авалтын жагсаалтад “..."И ” ХХК-ийн 57 ширхэг падаан бичигдсэн байна” гэж, шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 11-д “Дээрх зөрүүтэй бичигдсэн байгаа нь бичиглэлийн алдаа гэж үзэхээр байна ...” гэж,

5.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 12-д “ин нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй “хуульд үндэслээгүй, хуульд байхгүй заалтыг хэрэглэсэн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй. Учир нь: Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актын Тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн боловч Зөрчлийн тухай хуульд уг заалт байхгүй гэж үзэхээр байна” гэж,

6.Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 16-д “Хуулийн дээрх зохицуулалтууд болон нөхөн ногдуулалтын актын тогтоох нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, заалтыг үндэслэн…” гэж бичигдсэнээс үзвэл, хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байхгүй 11 дүгээр хэсгийн 19 дүгээр заалтын 1.2 дахь дэд заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд тус тус нийцэхгүй байна” гэж тус тус дүгнэн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1/нэг/сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ нь:” хэсгийн 2 дугаарт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэж зааснаар дээрх нөхцөл байдал, зөрчлүүдийг дахин хянаж шалгаад хуульд нийцүүлэн дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гарга гэж заасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд татвар төлөгчийг хууль тогтоомжийн дагуу дуудаж, мэдэгдэл хүргүүлээгүй болно.

3.Шүүхийн шийдвэрийн дагуу 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, шүүхийн шийдвэрт үндэслэж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг гараагүй талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох” талаар зохицуулсан байх бөгөөд 108.2-Т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.” гэж, 110 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” талаар заасан байх бөгөөд 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж тус тус заасан байна.

Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын акттай холбоотой асуудлыг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн бөгөөд тус өдөр шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон.

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж 1 сарын дотор буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны дотор захиргааны шинэ акт гаргах байтал 57 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хууль бус болжээ. “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” гэдгийг Монгол хэлний үгийн шууд утгаар буюу хэл зүйн үүднээс “Монгол хэлний их тайлбар толь”-д “хүчинтэй” гэх үгийг “Идэвх төгөлдөр, хэрэгцээтэй хэвээр байгаа: хүчинтэйд тооцох (идэвхтэй, хэрэгцээтэй байгаад тооцох)” гэж, “хүчин төгөлдөр” гэх үгийг “бүрэн хүчинтэй” гэж, Я.Ц “Монгол хэлний товч тайлбар толь” /УБ, 1966 он/-д “хүчинтэй” гэдэг үгийг “Идэвх төгөлдөр, хүчинтэй болох (идэвх төгөлдөр болох), хүчинтэй байх (идэвх гүйцэт байх), хүчинтэйд тооцох (идэвхтэй хэвээр байгаад тооцох) гэж “хүчин төгөлдөр” гэдэг үгийг (идэвх гүйцэд), “хүчин төгөлдөр болох” гэдэг үгийг (идэвх гүйцэд болох) /752-р тал/ гэж тус тус тайлбарлажээ.

Дээрх тайлбараас үзэхэд шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар "... хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэж, "... шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсонд тооцсугай” гэж тус тус танилцуулан сонсгосноор хүчинтэй болсноор шүүхийн шийдвэрт заасан асуудлыг бүрэн гүйцэт биелүүлэх ажиллагааг Татварын улсын байцаагч хийх ёстой байсан.

Мөн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/1473 дугаар албан бичгээр Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрийг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч талаас гомдол гаргаагүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхаас гадна 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2******* дугаартай ‘Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ыг гаргасан нь захиргааны албан тушаалтан буюу Татварын улсын байцаагч нар өөрсдөө шүүхийн шийдвэрт дурдсан зөрчлүүдээ бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын удиртгал хэсэгт "... “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2******* тоот томилолтоор 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд ...хийж гүйцэтгэв” гэж дурдсан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “... хяналт шалгалтыг Татварын  ерөнхий газрын даргын 2025 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-д үндэслэж хийгдсэн хэмээн танилцуулсан нь шүүхийн шийдвэрт үндэслээгүй болохыг илтгэн харуулж байгаа болно.

4. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын “ТЭМДЭГЛЭХ НЬ:” хэсэгт дурдсан “...нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан ...” гэх зөрчлийг гаргасныг бүрэн шалгаж тогтоогоогүй, хуульд үндэслээгүй талаар,

Уг нөхөн ногдуулалтын актын “ТЭМДЭГЛЭХ НЬ:” хэсэгт “...Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн аж ахуй нэгжийн жагсаалтад орсон ... " балт” ХХК-аас 1 ширхэг 136,363,636.36 төгрөгийн, “И ” ХХК-аас 57 ширхэг 1,818,181,727.29 төгрөгийн, “ ” ХХК-аас 2 ширхэг 82,762,645.46 төгрөгийн, “Чин ” ХХК-аас 2 ширхэг 87,787,336.36 төгрөгийн, “ монгол” ХХК-аас 1 ширхэг 103,336,704.55 төгрөгийн нийт 63 ширхэг 2,228,432,050 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан гэх мэдээлэл ирүүлсэн. Мэдээллийг нягтлан шалгахад тус компани нь дээр дурдсан худалдан авалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийгээгүй, компаниудаас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан ...” гэж дурдаад “ТОГТООХ НЬ: хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, 2-т "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж, мөн зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж, 11.19 дүгээр зүйлд “Татварын хууль зөрчих" гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж тус тус заажээ.

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн ”... 63 ширхэг 2,228,432,050 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан ...” гэх мэдээлэлд үндэслэн шалгасан гэх атлаа “Б*******” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн аж ахуй нэгжийн жагсаалтад орсон дээрх нэр бүхий 5 компаниудаас “63 ширхэг” хий бичилт бүхий падаан авсныг болон уг “63 ширхэг” падаан нь хий бичилттэй буюу хуурамч эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд дээрх нөхөн ногдуулалтын актад үндэслэсэн “11.19 дүгээр зүйлийн 1.1.2” гэх заалт байхгүй байгаа нь хуульд үндэслээгүй хууль бус болох нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас “хий бичилт хийж татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн аж ахуй нэгжийн жагсаалт" гэх баримтыг ирүүлснээс биш татварын алба, татварын улсын байцаагч нар нь дээрх “63 ширхэг" падаан бодитоор байгаа эсэх, хий бичилттэй буюу хуурамч эсэхийг нягталж шалгалгүйгээр "Б*******" ХХК-ийг буруутгаж хууль зүйн үндэслэлгүйгээр “63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан" гэх зөрчлийг гаргасан гэж үзэж 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосонд гомдолтой байна.

Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нарын үйлдсэн 2025.03.25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б*******" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль, Төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хууль, тусгай зарчмуудыг нэг бүрчлэн дурдаж өгсөн. Татварын нөхөн ногдуулалтын акт гаргасан татварын улсын байцаагч нар хуульд заасан зарчмыг алдагдуулсан байна. Хүн юу буруу хийснээ мэдэж байх ёстой. "Б*******" ХХК-ийн хувьд татварын байгууллагаас ямар зүйл ангиар буруутгагдаад байгаагаа одоо хүртэл мэдээгүй сууж байна. Хуульд үндэслэж хяналт шалгалт явагдах ёстой, хуульд үндэслэж хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаад бид нарын буруу, зөвийг тогтоогоод хуульд үндэслэсэн аргаар бүх ажиллагаа явагдах ёстой байтал хууль дээдлэх зарчим хэрэгжээгүй гэж үзэж байгаа юм. Татварын улсын байцаагч нарт 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон томилолт нь ажлын арван таван хоног, 03 дугаар сарын 18-аас дахиад сунгасан дөрвөн хоногийг нь тооцохоор 03 дугаар сарын 25 өөрөө 6 хоног хэтэрчхээд байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, хяналт шалгалт хийх томилолт ерөнхий удирдамжийн дагуу хийгдэнэ гэсэн нөхцөл үгүйсгэгдэж байна. Иймд хянан шалгалт хийх томилолтын хугацаа хэтэрчихсэн байгаа үед нөхөн тохиролтын акт гаргаж байгааг шүүхээс онцгой анхаарч өгнө үү. Мөн нэхэмжлэлд дурдсан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдсан бүх тайлбар, мэдүүлгээ дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын хооронд үүссэн маргааны гол агуулга нь хууль хэрэглээтэй шууд холбогдож байна. иуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2-т гэж үндэслэсэн заалтаа тайлбарлахдаа 2017 оны хуулийн зохицуулалт юм, өөрөөр хэлбэл танай эрх зүйн байдал Татварын ерөнхий хуулийн тухайд ч танай эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа юм гэдэг. Одоо хүчин төгөлдөр байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар та нар хоног тутам торгууль төлнө гэдэг. Нэг дэх хэсэгт заасан зохицуулалт зөвхөн санкцын хувьд 0,1 хувь гэж заасан нь өөрөө татвар төлөөгүй үйлдэлтэй холбогдож байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2 дахь хэсэгт заасан зохицуулалт хуулийн этгээдийг 1,500,00, гурав дахь хэсэгт заасан зохицуулалт хуулийн этгээдийг 1,000,000 төгрөг гээд 1000 нэгж байхаар зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан нөхөн ногдуулалтын акттай холбоотой төлбөрийн задаргаагаар тооцоод харахаар торгуулийн 30 хувиар буюу 66,000,000 сая орчим төгрөг, алдангийг 20 хувиар буюу 40,000,000 гаруй сая төгрөг гэж тооцоод байгаа юм. Өмнөх Татварын ерөнхий хуулийн, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтын ялгаа заагийг нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байна уу, үгүй юу гэдэг ялгаа заагийг нь харгалзан үзэхгүй. иуцагчаас техникийн алдаа гэж хэлэхгүй байгаа юм. 2017 оны зохицуулалтыг үндэслэсэн гэж байгаа юм. Техникийн алдаа гаргачихжээ гэвэл өөрөөр ойлгож болох асуудал байгаа. 2017 оны хуулийн зохицуулалтын хүрээнд танай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх "Б*******" ХХК-ийн асуудал орж байгаа учраас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл зохицуулалт нь өөрөө 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11.19 дүгээр зүйлд өөрчлөлт орчихсон. 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шалгаж байгаа юм. Тэгэхээр хууль хэрэглээний цаг хугацааны тухайд ч одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх бүрд бүрэн боломжтой байсан. Энэ нь хууль дээдлэх зарчимдаа нийцэхгүй байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гээд тайлбарлаад байна. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 88 дугаартай шийдвэр гарснаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан актын үр дагавартай холбогдуулж эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар шинээр илэрсэн нөхцөл байдал эсвэл дахин хэлэлцүүлэхээр энэ маргаан цаашид үргэлжлээгүй. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарч байгаа нөхөн ногдуулалтын акт өөрөө шинээр шийдвэр гаргах ажиллагаа байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан зохицуулалт энэ маргааны тухайд хэрэглэгдэхгүй гэж үзэж байна. Шүүх нэг сарын хугацаа зааж өгсөөр байтал 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан аваад, шүүхийн шийдвэр өөрсдийнх нь тайлбарласанчлан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болоод 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр шуудангаар хүргүүлэхдээ 04 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлж байгаа энэ цаг хугацаа өөрөө нэг сарын хугацаагаа алдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдогч "Б*******" ХХК-иас энэ маргаан бүхий нөхөн ногдуулалтыг гардаж авч байж акт өөрөө хүчин төгөлдөр болж хэрэгжиж байгаа юм. Гардаж аваагүй зүйл дээр нөхөн ногдуулалтын акт шууд хэрэгжээд явах нөхцөл байхгүй. иуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн зүгээс бид нар шуудангаар хүргүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт бий гэдэг байдлаар шүүхийн мэтгэлцээний явцад тайлбарласан. иуцагч нарын хэлснээр тооцчихсон ч 1 сарын хугацаа алдагдчихаад байгаа юм. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ч шинжтэй байх ёстой. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгээгүй бол албадан гүйцэтгэнэ үү гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зохицуулалт байгаа. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш татварын улсын байцаагч нар нь юу хийсэн юм бэ? 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт гаргах болсон хүснэгт байсан, үүнээс өөр тогтоосон зүйл байхгүй байгаа. Татварын ерөнхий газрын даргын маягтуудыг бөглөдөг ажилтай, "Б*******" ХХК-руу мессеж бичсэн ийм л ажилтай. Шүүхийн шийдвэрт заагаад байгаа зөрчлөө арилга, энэ чинь өөрөө зөрчил болж байна, хуульд үндэслээгүй байна, хуулийн зохицуулалтаа зөвтгөх гэсэн зөрчлийг ч хийж чадаагүй. Хэргээс гарахаар баахан маягтууд, нөхөн ногдуулалтын акт байгаа. Оролцогч та нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ яаж биелүүлсэн юм бэ гэдэг байдлаар хандах хандлага нь буруу байна. Татварын улсын байцаагч өөрөө эрх бүхий албан тушаалтан, хуулиар эрх олгосон, шалгах чиг үүрэг нь бүхэлдээ байгаа. "Б*******" ХХК-иас ялгаатай нь эрх бүхий албан тушаалтан байна. Танайх нотолж чадаагүй учраас энэ өөрөө зөрчил, та хий бичилтийг зориуд санаатайгаар хийсэн байна гэх мэтчилэн тайлбар өгөөд байна. Компани, аж ахуйн нэгжийг дарамталж байгаад өөрийгөө нотолж чадахгүй байгаа нөхцөл байдлыг нь ашиглаж байна гэж харагдаж байна. Зөрчлийг өнөөдрийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоох боломжгүй. иуцагчийн зүгээс өөрт байгаа бүх баримтуудаа гаргаж өгсөн гэж дурдаж байна. Аль аль талаасаа хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан, шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа мөн алдагдсан, хууль хэрэглээний асар их зөрчил, дутагдлууд нөхөн ногдуулалтын актад байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.4.иуцагч Татварын Улсын байцаагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нар нь 2******* дугаар томилолтоор “Б*******” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын хяналт шалгалтыг хийж 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 222,843,205.00 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641.00 төгрөгийн алданги нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

1.Татвар төлөгч “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019  оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийх зорилгоор гаргасан хяналт шалгалтын удирдамж, татварын хяналт шалгалт хийх томилолт болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг хууль, журмын дагуу танилцуулаагүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийг биечлэн оролцуулах талаар зохих журмын дагуу ажиллаагүй, тайлбар, нотлох баримт гаргах нөхцөл боломжоор хангаагүй, шалгалтад холбогдох эрх зүйн бичиг баримтын хууль зүйн үндэслэл хугацааны зөрчилтэй байгаа талаар:

2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2******* дугаартай хяналт шалгалтын томилолт олгогдож. Татварын ерөнхий газрын даргын 2025 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж"-д үндэслэж дараахь хяналт шалгалтын ажлыг хийсэн.

Хяналт шалгалтыг ажлыг эхлүүлж бэлтгэх шатны төлөвлөгөө гарган тасгийн даргаар батлуулж "Б*******" ХХК-ийн захирал С.Мын ТУНС-д бүртгэлтэй 99 дугаарын утас руу хяналт шалгалтын томилолт үүссэн талаар мэдэгдэхээр залгасан боловч утсаа авахгүй утас нь холбогдох боломжгүй байсан тул тус дугаарт 2025 оны 02 дугаар сарын 27-нд мессеж, [email protected] хаягт мэйл бичсэн боловч хариу ирүүлээгүй тул 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр захирлын гэрийн хаягаар мэдэгдэх хуудас, хяналт шалгалтын томилолт болон "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж"-ийг илгээсэн. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин мэссэж бичиж хариу ирүүлээгүй тул ТУНС-д бүртгэлтэй захирлын оршин суух хаягийн лавлагааг авахаар Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооноос лавлагаа хүсэхэд тус хорооноос захирал С.М нь тус хаягт оршин суудаг гэсэн лавлагааг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн. Хорооны лавлагаа дээрх 99. 99133440, 91999900 гэсэн бүртгэлтэй дугаарууд руу залгахад мөн холбогдох боломжгүй байсан.

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр захирлын хаягаар илгээсэн шуудан буюу хяналт шалгалтын томилолт бүхий мэдэгдэх хуудас “заасан хаяг эзэнгүй” гэх магадалгаатай буцаж ирсэн. Энэ мэтчилэн татвар төлөгчийн оролцоог хангуулах ажиллагааг хийсэн боловч биечлэн ирж уулзаагүй, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусаж байсан, хяналт шалгалтын явцад нотлох баримт авах шаардлагагүй, зөрчил нь тодорхой байх тул 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтын ажлыг дуусгаж, Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гарсан талаар татвар төлөгчид мэдэгдэхээр удаа дараа залгахад бүртгэлтэй утаснууд холбогдох боломжгүй, утсаа аваагүй, актыг биечлэн ирж гардаж аваагүй тул баталгаат шуудангаар хүргүүлсэн. Томилолт сунгалтын хувьд татвар төлөгч олдохгүй байснаас, хяналт шалгалт хугацаандаа дуусаагүй тул Хяналт шалгалт хийх журмын 3.17.5-д заасан “Бусад байгууллагаас мэдээлэл хүлээгдэж байгаа” гэсэн үндэслэлээр 2******* тоот томилолтын хугацааг сунгуулсан.

2025 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн А-25/04 дугаартай гомдол гаргах тухай бичгийн хувьд татвар төлөгч нь НТГ-МТЗ-д хандах ёстой байсан, мөн татвар төлөгч биечлэн ирж уулзахад танилцуулсан болно.

2.Өмнө нь манай компани дээр гарсан Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй талаар:

 Шүүхийн шийдвэрт заасан хугацаа болон үндэслэлийг барин хяналт шалгалтыг явуулахдаа татвар төлөгчийн оролцоог хангуулахаар удаа дараа холбогдох гэж дээрхи процесс ажиллагаануудыг хийсэн нь утасны мессеж, дуудлага хийсэн түүх, мэйл, шуудан илгээж байсан шууданчийн магадалгаа зэргээр нотлогдож байгаа болно. (Татвар төлөгчид хяналт шалгалтын томилолт үүсэхэд татварын албанаас автоматаар мэйл, мессеж очдог.) Татвар төлөгчийг удаа дараа дуудаад ирээгүй нь Татварын ерөнхий хуулийн 41.12.Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна; 41.12.1.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах; 41.12.2.татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх; 41.12.3.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах, заасан үүргээ биелүүлээгүй зэргээс шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж үзэхээргүй байна. Тус татвар төлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсож мэдсэн атлаа удаа дараа залгахад утсаа аваагүй, мессеж, мэйл, мэдэгдэх хуудас зэргийг явуулсан боловч хариу өгөөгүй шүүхийн тогтоосон хугацаа дуусангуут ирсэн нь санаатай гэж үзэхээр байна.

3.Шүүхийн шийдвэрийн дагуу 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, шүүхийн шийдвэрт үндэслэж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг гараагүй талаар:

Энэхүү 1 сарын хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.2.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно, 108.3.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна, мөн хуулийн энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 114.1. Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 13 -ны өдөр гардаж авсан бөгөөд оролдогч талууд гомдол гаргаагүй тул 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр томилолт олгогдсон.

Акт хуулийн хугацаандаа гарсан 7 (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны 01/1473 дугаартай албан бичгийн хамт төрийн албан хаагчдын [Ulaanbaatar erp edoc] системээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Э.Ц-д цохогдон орж ирснийг, Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* бид хүлээн авсан.

4.2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын “ТЭМДЭГЛЭХ НЬ” хэсэгт дурдсан “...нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан ...” гэх зөрчлийг гаргасныг бүрэн шалгаж тогтоогоогүй, хуульд үндэслээгүй талаар:

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Оutlook буюу дотоод сүлжээгээр Мөнхжаргал Цэнд-Аюуш @mta.gov.mn хаягаас Баянзүрх @mta.gov.mn хаягт ирсэн “НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн падааны мэдээлэл”- (ийн дагуу хяналт шалгалтыг хийсэн).

Татварын хяналт шалгалтын явцад “Б*******” ХХК-д холбогдох зөрчил нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийгээгүй, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр нотлогдсон тул татварын хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

 Мөн хяналт шалгалтын явцад нотлох баримт авах шаардлагагүй, холбогдох хууль тогтоомж зөрчил нь тодорхой байх тул /татвар төлөгчийн оролцоог хангуулах ажиллагааг хийсээр байсан/ хяналт шалгалтын ажлыг дуусгаж 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдэж, Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гарсан талаар мэдэгдэхээр татвар төлөгчид мэдэгдэх хуудас илгээсэн.

Хяналт шалгалтаар “Б*******” ХХК-нь нэр бүхий 5 аж ахуйн нэгжээс бодитоор бараа материал, ажил үйлчилгээ авсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, болон бусад холбогдох баримтуудаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Тус компани нь бодит худалдан авалт хийсэн эсэхийг нотлох анхан шатны баримт болон бусад баримтыг татварын хяналт шалгалтуудын явц, Маргаан таслах зөвлөл, анхан шатны шүүхэд ирүүлээгүй болно. “И ” ХХК, ‘Т балт” ХХК, “ ” ХХК, “Чин ” ХХК, ‘ монгол”ХХК-уудаас нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй падаан шивүүлэн авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төсөвт төлөх албан татвараа бууруулсан зөрчилд 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр ногдуулсан нь эдгээр 5 аж ахуйн нэгж нь НӨАТ-ын хий бичилттэй падаан тараагч 320 газрыг олон нийтийн мэдээллийн сайтад байршуулж нийтэд мэдээлсэн жагсаалтад орсон. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 2022/ШЦТ/1724 тогтоолд “И ” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, хий бичилт бүхий падааны бичилт хийдэг болохыг дурдсан байна. “И ” ХХК нь татварт 3,681,657,159.19 төгрөгийн өртэй, улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. 2020 оны  1 дүгээр сараас хойш тайлан ирүүлээгүй, олддоггүй. “ ” улсад 142,675,426.43 төгрөгийн өртэй /2020 онд үүссэн өр/, улсад татвар төлөөгүй.“ монгол” ХХК нь 32,145,238.66 төгрөгийн өртэй, улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, 2019 оноос тайлан ирүүлээгүй. Холбогдогчид нь тодорхойгүй. “Чин ” ХХК нь 23,384,970.90 төгрөгийн өртэй, улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. “Имералт ” ХХК нь улсад татвар төлөөгүй, 2019 оны 9 сараас хойш тайлан ирүүлээгүй. Б******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай ногдуулалтын актын гомдлыг хянан шийдвэрлэж гарсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаартай Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийн 8-д нэхэмжлэгч талаас “татварын хяналт шалгалтад шаардлагатай гэж үзэн нэмэлтээр гаргаж өгөх баримт байсан эсэх, ийм баримтуудыг манайх шалгуулах боломжтой байсан” гэж тайлбарласан атлаа худалдан авалт хийсэн баримтуудаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй тул хариуцагчаас хууль болон хүсэлтэд заасан хугацаагаа баримтлаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж тайлбар хийснийг тэмдэглэж байна. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна” гэжээ.

3.5.иуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:

иуцагч Ч.Б*******: “Нэхэмжлэгчээс бид нарыг хамаатуулж шалгаж үзэх хэрэгтэй байсан, шалгахгүй яасан юм бэ гэж тайлбар гаргаж байна. Бид нар хамаатуулаад шалгаад байх боломж байхгүй. Томилолт дээр заагдсан огноо, газрын дагуу шалгана. Бид нар цаад газрыг нь нэг томилолтоор шалгах боломжгүй. Нэхэмжлэгчийн НӨАТ тайлан дээр жагсаалт гаргачихсан байгаа. Үнэхээр худалдан авалт хийгээд, улсад төлөх татвараа бууруулсан эсэхийг шалгахад нэхэмжлэгч компаниас бууруулсан байсан. Манайх 2019 оноос 2023 он хүртэл засах боломжийг нэхэмжлэгчид өгсөн. Яагаад гэвэл энд торгуул, алданги гээд хариуцлага яригдах учир засах боломжийг нэхэмжлэгчид өгсөн. Эцсийн хугацаанд манайхаас хяналт шалгалт оруулж хариуцлага тооцохоос өөр ямар ч аргагүй болсон. Сүүлд шинэчлэгдсэн Зөрчлийн тухай хуулиар татварын хяналт шалгалтын хариуцлагын хэлбэр ерөнхий хууль руугаа орчихсон учир манайх акт дээрээ хэрэглэх боломжгүй болчихсон” гэв.

иуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, шаардлагадаа дурдсан хөөн хэлэлцэх хугацаа, томилолтын хугацаа дууссан, хянан хянан шалгалтын акт алдаатай гаргасан, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хуулийн талаас тайлбарлалаа, мэтгэлцээний явцад нотлогдож харагдсан гэж бодож байна. Нэхэмжлэгч компани хяналт шалгалтад хамрагдаад оролцоогоо нэмэгдүүлэх боломжоор хангуулах хүсэлтэй байсан бол сонсмогцоо хянан шалгалтын акт шинээр томилогдсон болов уу гэдэг байдлаар хандах боломжууд нь байсан.Утсаа унтраагаагүй, нээлттэй байсан гэдгээ ямар нэгэн байдлаар шүүхийн шатанд нотлоогүй, нэхэмжлэгч тал нотолгоо гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ээс 12 дугаар сарын 31-ний хугацаанд үйлдсэн хий бичилтийн падаан худалдаж авсан, аваагүй гэдгээ нотолсон баримт нь байхгүй байна. Тухайн хий бичилт худалдан авагч улсын төсөвт төлөх татвараа санаатайгаар бууруулсан зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “шүүхийн даалгасны дагуу дахин шинээр татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Энэ хэрэгт хэлэлцэгдэж байгаа маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр доорхи үйл баримтыг тогтоосон байна:

2.1.1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар /цаашид “Татварын байцаагч нар” гэх/-аас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаараа “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд, тус компанид  222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна. 

2.1.2.“Б*******” ХХК нь энэ актыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шүүхийн шийдвэрээр Татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийг шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

2.1.3.Шүүх уг шийдвэрийнхээ үндэслэлд:

-Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт /2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилсэн заалт/-ыг хэрхэн яаж хэрэглэхийг тодорхой дүгнэжээ. /Үндэслэх  хэсгийн 15-д/

-Өөрөөр хэлбэл, энэ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 ... ” гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байхгүй буюу 11 дүгээр хэсгийн 19 дүгээр заалтын 1.1.2 дахь дэд заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн хэсгийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, мөн хэсгийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд тус тус нийцэхгүй гэж дүгнэлт хийсэн байна.

-дээрх дүгнэлтээ үндэслэн хариуцагч Татварын улсын байцаагч нарыг тухайн зөрчилд хуулийн ямар аль зүйл, заалтаар хариуцлага ногдуулахыг тодорхой болгож дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй гэж үзээд маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн тогтоосон хугацаанд шинээр акт гаргахгүй бол  Татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болохыг тогтоон шийдвэрлэжээ.

2.2.Тодруулбал, Татварын улсын байцаагч нарыг гаргасан актынхаа хууль зүйн зөрчлийг арилгахгүй бол акт хууль бус бөгөөд уг зөрчил арилахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болох хууль зүйн үр дагавартай гэдгийг тогтоон дүгнэжээ.

2.3.Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаагүй байгаа тул шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.6, 110 дугаар зүйлийн 110.1.1 дэх хэсэг, заалтад тус тус заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.

2.4.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авах, уг хугацааны дотор өөрөө ирж гардан аваагүй бол шүүх шуудангаар хүргүүлэх зэрэг “хуульчилсан хугацаа”-г тогтоосон.

2.5 Шүүхээс хуульд зааснаар хэргийн оролцогчдийг өөрөө ирж шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацааг хүлээхгүйгээр, шийдвэрийг гаргамагц 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид шуудангаар явуулсан байгаа тул шийдвэрийг гардан авсан хугацааг уг өдрөөр тооцох ёстой  ба энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй тул 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /128 индекстэй хэрэгт/

2.6.Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2025 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж /ХХ-ийн 113 дахь тал/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын Тасгийн даргын  2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баталсан  Татварын хяналт шалгалт хийх 2******* дугаар бүхий томилолт /ХХ-ийн 97 дахь тал/, баталсан төлөвлөгөө /ХХ-ийн 98-100 дахь тал/ зэрэг баримт бичгийн дагуу Татварын улсын байцаагч Ч.Б*******, Д.Х******* нар /цаашид “Татварын улсын байцаагч” гэх/-т хяналт шалгалт хийх ажиллагааг эхлүүлсэн байна. /ХХ-ийн 97 дахь тал/

2.7.Эдгээр Татварын улсын байцаагчаас хяналт шалгалтын томилолт батлагдсан, төлөвлөгөө гарсан талаараа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  10 цаг 01 минутаас эхлэн 6 удаа нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага С.Мын Татварын улсын нэгдсэн санд бүртгэлтэй “99” дугаарын утсанд холбогдож дуудлага хийсэн боловч утсандаа хариу өгөөгүй, мөн түүнчлэн уг утсанд “хяналт шалгалтын томилолт үүссэн талаар мэдэгдсэн мессеж 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5 цаг 09, 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг, 19 минутад явуулсан, мөн  [email protected] хаягаар майл явуулсан  зэрэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /ХХ-ийн132-137 дахь тал/

2.8.Мөн хариуцагч Татварын улсын байцаагчаас “Б*******” ХХК-ийн удирдлагыг татварын албанд ирэхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдэж /ХХ-ийн 138 дахь тал/, тус компанийн гүйцэтгэх удирдлага С.Мын Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Дипломат хотхон 23А тоот хаягаар хүргүүлсэн байгаа ба Шуудангийн байгууллагын тэмдэглэгээгээр “Заасан хаяг эзэнгүй, утас нь холбогдоогүй” гэсэн тайлбартайгаар буцаан татварын албанд хүргүүлжээ. /ХХ-ийн 140 дэх тал/

2.9.Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/1335 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооноос С.Мын оршин суух лавлагааг хүссэний /ХХ-ийн 141 дэх тал/ дагуу тус хорооноос ирүүлсэн Өрхийн бүртгэлийн дэвтрээр /ХХ-ийн 144-145 дахь тал/ С.М нь тус хаягт бүртгэлтэй оршин суудаг болох нь тогтоогдсон үйл баримт шүүхэд нотлогдож байна.

Эндээс дүгнэвэл, хариуцагч Татварын байцаагч нь татварын хяналт шалгалт явуулах талаараа болон актын талаар сонсох ажиллагаа явуулах, мэдэгдэх ажиллагааг өөрийн эрх хэмжээний хүрээнд хангалттай явуулсан байна.

2.10.Түүнчлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга нь татварын хяналт шалгалтын явцад”Б*******” ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолтын хугацааг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал ажлын 4 хоногоор сунгасан сунгалт хийж, гарын үсгээ зурж тамга дарсан байна. /ХХ-ийн 17 дахь тал/

2.11.Дээрх томилолтод хяналт шалгалт хийх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явуулахаар заасан байгаа бөгөөд маргаан бүхий татварын акт нь мөн өдрөөр огноолж гарсан байгаа тул хариуцагч нарыг шинээр татварын акт гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан үндэслэл нотлогдоогүй.

2.12.Дээр дүгнэсний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн даалгасны дагуу шинэ акт гаргах 1 сарын хугацааг тоолох ёстой тул Татварын улсын байцаагч нарын шинэ акт гаргах хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 25 өдрөөр дуусгавар болох тул шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргах хугацааг Татварын улсын байцаагч нар хэтрүүлээгүй байна.

            2.13.Ийнхүү дээр дурдсан шүүхийн шийдвэрийн биелүүлж, Татварын улсын байцаагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн “... нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж, татвар төлөгчдийг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон “ балт” ХХК-иас 1 ширхэг 136,363,636.36 төгрөгийн, “И ” ХХ-иас 57 ширхэг, 1,818,181,727.29 төгрөгийн, “Чин ” ХХК-иас 2 ширхэг 87,787,336.36 төгрөгийн, “ монгол” ХХК-иас 1 ширхэг 103,336,704.55 төгрөгийн худалдан авалт хийгээгүй, ажил, үйлчилгээ аваагүй  атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч, 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа  бууруулсан зөрчил гаргасан” гэж үзсэн байна.

            2.14.Актаар “Б*******” ХХК-д 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч нь актын тооцооллоор маргаагүй.

2.15.Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн /ХХ-ийн 29-41 дэх тал/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, 41.8-д “Татварын алба нь ... татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж заажээ.

3.2.Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1-д “Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.3.3-т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ” гэж журамласан.

3.3.Татварын улсын байцаагч нь дээр дурдсан хууль, журмын дагуу удирдамж, томилолтыг авсан байгаа бөгөөд журамд заасны дагуу хяналт шалгалтын талаар татвар төлөгчид мэдэгдэх үүргээ зохих ёсоор явуулсан буюу дээр тогтоогдсоноор “Б*******” ХХК-ийн удирдлагад мэдэгдэх үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

3.4.Нөгөө талаас нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрийг биелүүлж татварын албанаас 1 сарын дотор хяналт шалгалт явуулж, шинэ акт гаргах ёстой гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсан тул урьдчилан мэдэгдэх журмыг заавал биелүүлэх ёстой байсан гэж үзэхгүй.

3.5.Иймд нэхэмжлэгч талын гаргасан “Татварын улсын байцаагч шинэ акт гаргахдаа  2025 оны 03  сарын 25-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт гарснаас хойш 2025 оны 04 сарын 15-ны өдөр буюу 21 хоногийн дараа, ерөнхий удирдамжийг 2025 оны 04 сарын 23-ны өдөр буюу 29 хоногийн дараа тус тус танилцуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д  заасан дагуу татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасан хугацааг ноцтой зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй юм.

3.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч  “Б*******” ХХК нь өөрийн татвар төлөгчийн эрхээ зөрчигдсөн, тайлбар нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гэж өмнө шүүхэд гомдол гаргасан бол дахин зөрчигдөхөөс сэргийлж “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын[1] Зургаа дахь хэсэгт заасан оролцооны эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

3.7.Нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-д үндэслэж хяналт шалгалтыг явуулж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн ногдуулалтын актыг гаргаж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэх тайлбар  үндэслэлгүй байна.

3.8.Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх …” гэж,  мөн зүйлийн 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно” гээд мөн хэсгийн 15.3.1-т “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж, мөн хэсгийн 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж, мөн зүйлийн 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасан байна.

3.9.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар нь “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртөгиййн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулаад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын акт гаргасан нь Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гаргасан акт юм.

3.10.Шүүхээс уг актыг хянаад хууль зүйн зөрчилтэй гэж үзэн, зөрчлийг арилгасан дахин шинэ акт гаргахыг даалгаснаар Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тул шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргасан нь акт гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

3.11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Томилолтын хугацаа дууссан байхад акт гаргасан” гэх үндэслэлд энэ шийдвэрийн 2.10-2.11 дэх хэсгээр дүгнэлт хийсэн.

3.12.Нэхэмжлэгчээс гаргасан “Татварын улсын байцаагч нь шүүхийн тогтоосон  1 сарын хугацаа  буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны дотор захиргааны шинэ акт гаргах байтал 57 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хууль бус” гэх үндэслэлийг шүүх хүлээн аваагүй. 

3.13.Учир нь дээр тогтоосноор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэр нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байгаа тул уг шийдвэрээр шүүхээс тогтоосон шинэ акт гаргах 1 сарын хугацааг уг хугацаанаас тоолоход 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 цаг 00 минутад  дуусгавар болох ёстой учраас уг үндэслэл нь хуульд нийцээгүй.

3.14.иуцагч Татварын улсын байцаагч нь шинээр гаргасан актын  Тогтоох хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслэн” гэж бичсэн нь акт гаргахдаа хэрэглэсэн хуулийн заалтууд байна. /ХХ-ийн 15-16 дахь хуудас/

3.15.Маргаан бүхий татварын актаар тогтоогдсон “Б*******” ХХК-ийн гаргасан зөрчил буюу татварын хяналт шалгалтын хамрах хугацааны хүрээ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр  байгаа учраас Татварын байцаагчаас маргаан бүхий актыг гаргахдаа  хэрэглэх хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр  хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх ёстой юм.

3.16.Уг хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо, хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд багасгаж, тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэдэг томъёолол бүхий зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд энэ заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул актыг гаргахдаа уг хуулийн заалтыг хэрэглэхээр байна.

3.17.Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрээр хариуцагч Татварын байцаагч нарыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2., ... заалтыг үндэслэн...” гэж бичсэн байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байхгүй, 11 дүгээр хэсгийн 19 дүгээр заалтын 1.2 дахь дэд заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгаа нь “хууль зүйн зөрчил буюу хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй” гэж дүгнэсэн байхад хариуцагч Татварын улсын байцаагч нь шинээр дахин акт гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хэдэн онд хүчин төгөлдөр мөрдөж байсан хэсэг, заалтыг баримталж байгаа ялгаж бичээгүйн дээр “11.19 дүгээр зүйлийн 1.1.2” гэж бичсэн нь дээрх шүүхийн шийдвэрийг зөвтгөөгүй буюу шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэх ба энэ талаар нэхэмжлэгчийн маргаж байгааг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3.18.Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/ дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 14 дэх хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт” гэж бичих талаар тодорхой заасан, үүнээс өөр хэлбэрээр бичвэл хуулийг төсөөтэй хэрэглэсэнд тооцно гэж дүгнэсэн байхад татварын байцаагч нь уг алдааг засаагүй байгааг одоо шүүхэд өөрөөр дүгнэх хууль зүйн боломжгүй.

3.19.Түүнчлэн Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  Татварын ерөнхий хуулийг шинэчлэн баталж, шинэчлэн батлагдсан хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заажээ.

3.20.Маргаан бүхий татварын актаар тогтоосон зөрчилд 2008 оны Татварын ерөнхий хууль, эсхүл 2019 онд шинэчлэн батлагдсан хуулийг алиныг баримталснаа зааглаж тодорхой бичээгүй нь “хуулийг буруу хэрэглэсэн”-д хамаарна.

3.21.Тодруулбал, маргаан бүхий татварын актаар тогтоосон зөрчилд хэрэглэх хууль нь Улсын Их Хурлаас 2008 онд батлагдаж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх ба уг хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөх хуулийн 74 дүгээр зүйл нь Монголын татварын алба нэртэй зохицуулалтыг тусгасан байна.

3.22.Иймд актыг гаргахдаа үйлчлэл нь дууссан байгаа 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн зохицуулалтыг  баримталсан бол энэ талаар ялгаж тодорхойлоогүй хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.

3.23.Ийнхүү хариуцагч Татварын улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан гэх боловч шүүхийн шийдвэрт заасан зөрчлийг бүрэн засаагүй, холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байна гэж үзсэн.

3.24.иуцагч Татварын улсын байцаагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даалгасан дагуу шинэ акт гаргахдаа хууль зүйн зөрчлийг арилгаагүй нь маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэл болж байгаа тул уг актаар тогтоосон зөрчилд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлага үүсээгүй гэж дүгнэсэн болно.

3.25.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг  хангаж, Татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12  дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт /2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хүчин төгөлдөр мөрдсөн/, Татварын ерөнхий хуулийн  /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

[1] Уг журам нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан