| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/01410/И |
| Дугаар | 192/ШШ2025/01972 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01972
| 2025 03 17 | *******2/ШШ2025/0*******72 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Ерөнхий сайд ******* гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД: 257*******697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ПЮ*******0042966/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 51,025,*******44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь 2024 оны 4 сарын 26-ны өдөр тус банктай 20101020*******7 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Цахим зээлийн гэрээ нь ХасБанк нь харилцагч Хүрэлсум овогтой *******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.******* дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20101020*******7 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээл олгосон. 20101020*******7 зээлийн төлөлтөд үндсэн зээл 4,333,333 төгрөг, хүүнд 1,951,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 931,51 нийт 6,2*******5,499 төгрөгийг төлсөн байна. Х.******* нь 20101020*******7 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 02 сарын 11-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 201, зээлийн үлдэгдэл 45,666,666 төгрөг, хүү 5,246,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,54******* төгрөг, нийт 51,025,*******44 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 51,025,*******44 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******т холбогдох 51,025,*******44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 29,025,*******44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,025,*******44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 51,025,*******44 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 29,025,*******44 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 51,025,*******44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 51,025,*******44 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 29,025,*******44 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,0*******0 төгрөгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /100200100941/-аас 206,540 төгрөг, хариуцагч Х.*******ээс 206,540 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД