| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0071/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 105
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Г.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708022410329 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт амьдрах Архангай аймгийн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Хнь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ
хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн баруун талын явган хүний зам дээр насанд хүрээгүй /17 настай/ А.Дтай “мөрлөлөө” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Г.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Г.Хнь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн баруун талын явган хүний зам дээр явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Дыг “мөрлөлөө” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цаг өнгөрч байхад ээж Эрдэнэчимэг, дүү Сувд нарын хамт Цамбагарав төвийн хажууд байх Солонгос хоолны газар хоол идчихээд дүүгээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн баруун талаар явж байхад 2 согтуу залуу хажуугаар өнгөрөх үедээ би нэг залуутай нь мөрлөлцөөд гарчихсан. Мөрлөлцөөд гарсан залуу араас дуудаад эргээд хартал “чи намайг мөрлөлөө” гээд маргалдсан. Тэгтэл миний зүүн нүдний хөмсөг хэсэгт гараараа 1 удаа цохьсон ба миний хөмсөг задраад цус гарахаар нь би дүүгээ дагуулаад зугтаасан. Тэр ах миний араас хөөж байгаад гүйцээгүй үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр оёо тавиулсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 86-87х/
Насанд хүрээгүй гэрч Б.Сувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 сарын 15-ны орой ах Данзанжамцын хамт Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хажууд явж байсан чинь 2 согтуу хүн хажуугаар гарахдаа мөрлөлцөөд гарсан. Манай агаа чигээрээ явтал нөгөө согтуу хүн дуудаад “чи яагаад мөрлөөд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь ах маргалдаад “та яагаад байгаа юм бэ” гэлүү нэг юм хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах манай ахын нүүл рүү гараараа 1 удаа цохьсон. Ээж ойрхон байсан учир ээжийг дуудаад цагдаад бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13072 дүгнэлтэд: “...А.Дын хөмсгөнд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 29х/
Шүүгдэгч Г.Хундаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 15-нд ...Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн баруун талын замаар явж байтал хажуугаар нэг залуу мөрлөөд гарсан. Тэгэхээр нь би эргэж хараад “яаж байгаа юм чи” гэтэл өөдөөс юм хэлээд байхаар нь би баруун гараараа нүүр лүү нь 1 удаа цохьсон. Тэгтэл нөгөө залуу зугтаахаар нь араас нь “хохино шүү” гэж хэлчихээд найзыгаа дагуулаад явж байтал нөгөө залуугийн ээж гэх эмэгтэй ирээд цагдаа дуудаж бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Г.Хнь насанд хүрээгүй хохирогч А.Дын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13072 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Г.Хундааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Г.Хундаагийн хувийн байдлын талаар:
Гэрч Л.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 23х/
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 80х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Насанд хүрээгүй хохирогч А.Д нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 15-16, 86-87х/
Шүүгдэгч Г.Хундаагийн бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Хундаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал; шүүгдэгч Г.Хнь ажил хөдөлмөр, тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон тул түүнд улсын яллагчийн гаргасан саналын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн ба харин шүүгдэгч Г.Хундаагийн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарсан, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Хундаагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хундааг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Г.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хундаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ