| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03016/И |
| Дугаар | 192/ШШ2025/04802 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04802
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 36,319,588 төгрөгийг хариуцагч******* нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 5,525,666.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 169,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР