Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

    2018           03            19                                         242

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч/хохирогч Э.Л,

шүүгдэгч/хохирогч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 00000000000дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Э.Л-, Монгол Улсын иргэн, төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, 10 настай хүүхэд нарын хамт амьдардаг.

 

2. Э.Э- Монгол Улсын иргэн, төрсөн, эмэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувийн эмнэлэгт асрагчийн ажил хааяа хийдэг гэх, ам бүл 5, 03 насны хүү, 2 дүү, хамтран амьдрагч Н.Т- нарын хамт амьдардаг.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Лнь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө бааранд иргэн Э.Э-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалга, өвдгөнд шалбаралт, цус хуралт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө бааранд иргэн Э.Л-г зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л, Э.Э нараас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Э.Э- хохирогчоор мэдүүлэхдээ: Тухайн Э.Л-тэй муудалцсаны улмаас зүүн нүдний хажуу талд шархтай болсон, зүүн хацар дээрээ маажуулсан, зүүн өвдөг, баруун гар шалбарсан, одоо бүгд сорвитой. Өвдөгний шарх шатан дээр унах үед  үүссэн шарх. Гар юунаас болж гэмтсэнийг мэдэхгүй байна. Шанаанд үүссэн шархыг Э.Л- үүсгэсэн. Цаашид гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд сорвины тос, толгой бариулах зардалд  135.000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг Э.Л-гээс нэхэмжлэхгүй. Яагаад гэвэл би өөрөө Э.Л-д гэмтэл учруулсан болохоор нэхэхгүй гэв.

Э.Л- хохирогчоор мэдүүлэхдээ: Тэр өдөр Э.Э- миний баруун талын чихнээс хазаад чихний тал нь тасарсан. Үүний улмаас чихний далбаа нөхөх хагалгаанд 2 удаа орсон. Одоо гурав удаагаа дахин хагалгаанд орно. Э.Э-аас мөрдөн байцаалтын шатанд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч бид ярилцаад 1.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа. Хагалгаанд нэг удаа орохдоо 950.000 төгрөг төлдөг. Хоёр удаагийн хагалгааны төлбөр хямдралтай орсон. 180.000 төгрөгөөр толгойны томографийн зураг авхуулсан. Шинжилгээ өгсөн. Эдгээрийн төлбөр 500,000 төгрөг болсон. Энэ талаар баримтаа аваагүй. Бүгд 2.000.000 төгрөгний зардал гарсан. Гэхдээ одоо 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Э.Э-тай 1.500.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцож, нотариатаар орж гэрчлүүлсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Э.Л-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчим найз Г, Б, З бид дөрөв бааранд үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал саарал саравчтай малгайтай, хар футволктой залуу маяглаад байхаар нь тэр залууг би түлхтэл цайвар шар үстэй эрээн цамцтай хүүхэн намайг үсдээд доошоо дартал хамт явж байсан хүмүүс салгаж болиулсан. Тэгээд тухайн баарны хамгаалагч нар тэр хүмүүсийг баарнаас хөөн гаргаж хаалга барьсан. Тэгээд дотор бааранд байж байтал саарал богино куртиктэй залуу намайг урдаас тэвэрч аван баарны хаалгаар гаргатал дотор надтай муудалцсан намайг үсдэж авсан цайвар шар үстэй эрээн цамцтай хүүхэн барьж чихнээс хазаад тавихгүй байсан. Тэр үед манай найзууд байсан ба тэд салгасан. Мөн баарны гадаа өшиглөсөн. Би 0,5 граммын Сэнгүр уусан байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Харж байгаагүй хүмүүс байсан. Надад хүмүүстэй өс хонзон, авлага байхгүй. Энэ өдөр л тэр бааранд таарсан. Би чихээ хазуулсандаа гомдолтой байна. Намайг зодож чих хазсан хүүхнийг цагдаагийнхан аваад явсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч Э.Л-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би 21-22 цагийн орчим найзууд болох Б-, З- болон манай өөр 3 найз нар манайд ирээд бид 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж ууцгаасан. Б-, З- бид гурав 23 цаг өнгөрч байхад дээр байдаг бааранд орсон юм. Бид бааранд ороод бүгдээрээ 2, 2 шил пиво авсан боловч хүн болгон нэг, нэг шил пивоныхаа талыг нь уусан байх. Б-, З- бид гурвыг бааранд орж ирээд байж байхад Г- 00 цагт ирсэн. Тухайн үед бид нар бааранд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу миний урдуур хойгуур эргэлдээд бүжиглээд байхаар нь би түүнийг түлхсэн чинь саарал үстэй эмэгтэй тэр залууг өмөөрөөд надтай муудалцаад намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлж үсдсэн. Тэнд байсан хүмүүс биднийг салгаад саарал үстэй эмэгтэйг хамт явсан хүмүүстэй нь баарнаас гаргачихсан юм. Гэтэл баарны үүдэнд нөгөө хүмүүс орилолдоод, буцаж орох гээд байгаа нь сонсогдсон. Энэ үед саарал үстэй эмэгтэйтэй хамт явсан махлаг биетэй эмэгтэй нь орж ирж харагдсан. Намайг түүнийг хараад зогсож байхад нэг залуу миний араас тэврээд үүдэнд гаргасан. Тэгсэн чинь өмнө нь надтай муудалцаад үсдэлцсэн саарал үстэй эмэгтэй намайг үсдэж аваад чихнээс хазаад л хамт газар унасан. Би хөдөлж ч чадаагүй. Тэр эмэгтэй намайг зуураад чихнээс хазсан байдалтай хэсэг хугацаанд хэвтсэн. Тухайн үед би “чихнээс хазаад байна шүү дээ” гээд орилсон боловч тэр эмэгтэй чихнээс хазчихаад тавихгүй байсан. Тэгээд тэнд бужигнаад байсан хүмүүс биднийг энэ тэндээс татаад босгоход би чихээ дараад боссон. Тэгэхэд миний чихнээс цус гарсан байсан. Ингээд би үүдэнд гараад цагдаа дуудаад байж байхад нөгөө саарал үстэй эмэгтэй араас гарч ирээд миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшилөсөн. Тэгээд зогсохгүй намайг элдвээр харааж доромжлоод байсан. Цагдаа нар ч нилээн удаж байгаад ирсэн. Тэр эмэгтэйг авч явсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед миний биед энэ тэндгүй хөхөрсөн няцарсан байсан. Гэтэл дүгнэлтэнд энэ тухай тусгаагүй байна. Гэхдээ одоо хөхөрсөн няцарсан нь эдгэрсэн. Саарал үстэй эмэгтэй л намайг цохиж зодож, үсдсэн. Мөн чихнээс хазаж чих тасдсан. Өөр хүнтэй бол би муудалцаж зодолдоогүй. Би тэр эмэгтэйг хэдэн удаа юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэр эмэгтэй намайг зуураад чихнээс хазчихсан болохоор би чих рүүгээ анхаарлаа хандуулаад өөр юу болоод байгааг мэдээгүй. Мөн тэр эмэгтэй шууд дээрээс дараад хэвтсэн болохоор юу болсныг нь ч мэдэхгүй байна. Би ерөөсөө согтоогүй байсан. Би тэр өдөр гэртээ пиво уугаагүй, харин бааранд ороод тал шил хүрэхгүй л пиво уусан. Би одоогоор эмчилгээндээ 2 сая гаруй төгрөг зарцуулсан. Одоо дахин чихээ нөхүүлэх хагалгаа хийлгэнэ. Тиймээс энэ мөнгөө нэхэмжилсэн. Би зарим баримтыг нь өгсөн, зарим баримтуудыг нь авчирч өгнө. Би гарсан бүх эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтад Д- 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байхад найз залуу Т-, найз Б-, Б-ийн найз залуу нар манайд ирсэн. Бид дөрөв манайд байхдаа хоол хийж идээд, бүгдээрээ хоёр, хоёр пиво уучихаад орой 23 цагийн орчим байхаа дөрвүүлээ, миний төрсөн дүү О-г аваад тавуулаа автобусны буудал дээр байдаг бааранд орсон. Бид нар бааранд ороод удаагүй байхад О- харилаа гээд яваад өгсөн. Харин Т-, Б-, Д- бид нар 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Бид нар авсан архиа ууж дуусч байсан. Баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад тайрмал үстэй, өндөр эмэгтэй намайг биеэрээ шахаад намайг мөрлөхөөр нь би эргэж хараад “яагаад байгаа юм” гэхэд тэр хүүхэн над руу дунд хуруугаа гаргасан. Тэгээд бид тэрнээс болж маргасан. Тайрмал үстэй эмэгтэй намайг үсдэж авахаар нь зөрүүлээд үсдэлцсэн. Тэр эмэгтэй намайг үсдээд зуурч байхад баарны хамгаалагч нь бололтой хүмүүс Т-, Б- бид гурвыг баарнаас гаргасан. Тухайн үед Д- тасраад бааранд үлдсэн байсан тул Б- түүнийг авах гээд орчихоод буцаад гарч ирэхдээ надад “тайрмал үстэй эмэгтэйг дотор байна” гэж хэлсэн. Бид уг нь бүжиглээд алжаалаа тайлах гэж л тэр бааранд орсон. Гэтэл зүгээр байсан бид нарыг баарнаас гаргачихаар нь би уурласан. Удаагүй надтай муудалцаад үсдэлцсэн тайрмал үстэй эмэгтэй баарны хүмүүст түлхэгдээд гараад ирсэн. Тайрмал үстэй эмэгтэй над руу орилж хашгичаад байхаар нь би уурандаа түүнтэй баарны үүдэнд зууралдаад харилцсан үсдэлцсэн. Тэр эмэгтэй шатны дээр хэсэгт би доор нь байрлалтай үсдэлцсэн байсан бөгөөд шатан дээр уначихсан. Тухайн үед тайрмал үстэй эмэгтэй шатны дээд хэсэгт, харин би доод хэсэгт нь байрлалтай газар унасан байсан. Тэр эмэгтэй намайг үсдээд татаж байснаа гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд үсдэж татаад миний нүүрнээс хазах гэхээр нь би түүнийг цааш нь түлхээд буцааж татаад өөрийнх чихнээс нь хазчихсан /аль чихнээс нь гэдгээ мэдэхгүй байна/. Тэрнээс өөр би түүнийг цохисон, зодсон зүйл байхгүй. Ингээд л тэнд байсан хүмүүс биднийг салгаад хоёр тийшээ болсон. Бид бүүр гадаа гарсан хойно ч гэсэн тайрмал үстэй эмэгтэй болон түүнтэй хамт явсан 2 эмэгтэй хэл амаар доромжлоод л байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Т- тэр охидуудтай бааранд байхад ойролцоо бүжиглээд байсан бөгөөд тухайн үедээ би уурласан байсан. Мөн намайг үсдсэн эмэгтэй бааранд байна гээд Б- хэлэхээр нь би буцаад бааранд орох гэхэд хамгаалагч нь хаагаад оруулаагүй. Энэ үед Т- намайг явъя гэхээр нь би уурандаа түүнийг түлхээд нэг удаа алгадсан. Тэгэхэд Т-ын нүүрэнд гэмтэл үүсээгүй. ...Тайрмал үстэй эмэгтэй миний нүүр рүү гараараа 3-4 цохиод, унасан байхдаа миний зүүн мөр лүү жийсэн. Миний үс халцарсан, нүүр, зүүн хацар, зүүн нүдний зовхи хэсэгт сорвитой болсон, мөн толгой нэг хэсэг өвдсөн. Би сорвины тос 55,000 төгрөгөөр авч хэрэглэсэн, мөн толгойгоо 7 хоног бариулсан. Нийт 70,000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би найз Л-, З- нартай хамт З-гийн гэрт нэг, нэг шил пиво уучихаад орой 00 цаг өнгөрч байхад бааранд орсон. Л-, З- бид гурав бааранд ороод нэг, нэг шил пиво захиалчихаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад Л-гийн урдуур нэг залуу эргэлдээд савчаад бүжиглээд байхаар нь Л- тэр залууг “цаашаа бай” гээд түлхсэн чинь л тэр залуугийн эхнэр бололтой шар үстэй, 30 орчим насны халамцуу эмэгтэй Л-г “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд үсдээд авахаар нь З- бид хоёр болон бааранд байсан бусад хүмүүс салгасан юм. Л-г тэр эмэгтэйгээс салгаад бид гурав ширээн дээрээ очоод суусан. Тухайн үед Л-тэй муудалцсан эмэгтэй болон түүнтэй хамт явж байгаа бололтой 3-4 хүмүүс өөр хүмүүстэй л муудалцаад байгаа бололтой байсан. Тэд нарыг баарны хамгаалагч нь баарнаас хөөгөөд гаргасан. Тэд нарыг гаргаснаас хойш 5-10 минутын дараа байх, мөн манай багын найз Г- ирээд З-, Л- бид нар бүжгийн талбайд дахин гараад бүжиглэж байхад үл таних, хар өнгийн куртиктэй өндөр залуу ирээд Л-г тэврээд баарны үүд рүү чиглээд явж харагдсан. Удаагүй үүдэнд хүмүүс орилоод байхаар нь З-, Г- бид хоёр гүйгээд очсон. Л- шалан дээр уначихсан, дээр нь өмнө түүнтэй үсдэлцэж аваад байсан шар үстэй 30 орчим насны эмэгтэй гараад суучихсан гараараа цохиж харагдсан. Тэр эмэгтэй яг хэдэн удаа цохисныг хараагүй. Бид нар салгах гэхэд тэр эмэгтэйтэй хамт явсан хүмүүс үү эсвэл өөр хүмүүс үү мэдэхгүй бидэнтэй зууралдаад байсан. Үнэнийг хэлэхэд тэнд олон хүмүүс бужигнаад сайсан болохоор юу болоод байгааг би мэдээгүй. Ингээд бид нар тэнд хэсэг хугацаанд зууралдаж ноцолдож байгаад баарнаас гараад харахад Л-гийн чихнээс цус гарсан харагдахаар нь бид нар цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед Л- намайг дотор үүдэнд байхад тэр шар үстэй эмэгтэй хазсан” гэж хэлж байсан. Миний анзаарснаар 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. ...Л- тэр шар үстэй эмэгтэйд баруун чихнийхээ хэсгийг хазуулаад тасдуулчихсан, тэрнээс нь цус гарсан байсан. Бааранд намайг харахад шар үстэй эмэгтэй Л-г унагаад дээр нь гараад суучихсан байдалтай зодож байсан. Бааранд байхад тэр шар үстэй эмэгтэйгийн нөхөр нь юм уу, эсвэл найз залууг нь уу Л- “цаашаа бай” гээд түлхснээс болоод эхлээд Л-г тэр шар үстэй эмэгтэй үсдэж авсан. Гэхдээ зодолдож цохилцоогүй салсан. Баарны үүдэнд бас л дээрх шалтгаанаас болоод тэр эмэгтэй Л-г зодож чихийг нь хазсан байх. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар хэлсэн байгаа. Бааранд байхад нэг залуу Л-г өргөөд баарнаас түрүүлээд аваад гарсан. Намайг араас нь гарахад баарны үүдний шатан дээр бужигнасан олон хүмүүс байсан. Л-г нөгөө шар үстэй эмэгтэй дараад гараараа толгой хэсэг рүү нь цохиж харагдсан. Хэд цохисныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. 2-3 удаа лав цохисон байх. Харин Л- тэр эмэгтэйг цохисон эсэхийг мэдэхгүй, үсдэлцээд л зууралдаад байсан. Бид тэр хоёрыг салгасан боловч буцаад үсдэлцээд зууралдаад л байсан. Тэгээд арай гэж салгаад гадаа гарахад Л-гийн чихнээс цус гарсан харагдсан юм. Тэр шар үстэй эмэгтэй дотор байхдаа Л-тэй үсдэлцэж авчихаад, өөр нэг хүмүүстэй муудалцсан. Гэхдээ зодолдоод байсан эсэхийг мэдэхгүй байна. Гараад шатан дээр Л-тэй л шар үстэй эмэгтэй зууралдаж зодолдсон. Өөр хүнтэй зодолдоогүй. ...Би цэнхэр өнгийн жинсэн майктай байсан. Харин З- шар өнгийн савхин хүрэмтэй, Л- ч гэсэн хар өнгийн богино савхин хүрэмтэй байсан санагдаж байна. Гочигрэнцэн болохоор ногоон өнгийн уртай цамцтай байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай багийн найзууд болох Л-, Б- нар манайд 21 цагийн орчим ирээд бид нар хүний нэг шил пиво ууцгаасан. Ингээд гурвуулаа хамтдаа орой 00 цагийн орчим байх бааранд орсон. Бид бааранд ороод нэг, нэг пиво аваад ууж сууж байгаад бүжиглэж байхад өндөр, монхор хамартай залуу бидний урдуур хойгуур бүжиглээд, эргэлдээд байхаар нь Л- нь тэр залууг түлхсэн. Дээрх залуутай хамт явсан шар үстэй эмэгтэй нь Л-тэй үсдэлцээд авсан. Тэгэхээр нь бид нар тэр эмэгтэйг Л-гээс салгасан. Бидэнтэй муудалцсан эмэгтэй болон түүнтэй хамт явсан хүмүүсийг баарны хамгаалагч гаргасан. Ингээд бид үргэлжүүлээд хэсэг сууж байхад манай өөр нэг найз Г- ирсэн. Бид нар дахин бүжиглэж байхад Л-г нэг өөр өндөр залуу үүд рүү тэврээд явж харагдсан. Бид нар Л-гийн араас яваад очиход баарны үүдэнд байх коридорт Л-г нөгөө шар үстэй эмэгтэй үсдээд дараад хэвтсэн, гараараа цохиж байсан. Тухайн үед Б-, Г- бид нар тэд нарыг салгах гэхэд тэр шар үстэй эмэгтэйтэй хамт явсан хүмүүс нь ч гэсэн тэр эмэгтэйгээ өмөөрч бидэнтэй зууралдаж ноцолдсон. Тэд нараас арай гэж салаад баарнаас гарахад Л-гийн баруун чихнээс нь цус гараад хүзүү зэрэг нь нил цус болсон харагдсан. Тэгсэн чинь Л- өөрөө “тэр шар үстэй эмэгтэй хазчихлаа” гээд орилоод байсан. Ингээд бид нар цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар ирээд тэр шар үстэй эмэгтэйг аваад явсан. Шар үстэй эмэгтэйтэй ямар хүмүүс хамт байсныг сайн мэдээгүй. Түүнтэй 1 эмэгтэй, 2-3 залуу хамт явж байх шиг байсан. Би салгах гэж байгаад шатан дээр хазгай гишгээд хөл эвгүй болчихсон. Мөн тэр шар үстэй эмэгтэй нь намайг үсдээд толгой руу 2-3 удаа цохисон. Нэг залуу урд хойно гараад эргэлдэзд бүжиглээд байхаар нь түлхсэн чинь тэр шар үстэй эмэгтэй өмөөрөөд бидэн рүү дайрсан. Тэрнээс болоод л хэрүүл маргаан эхэлсэн. ...” гэх мэдүүлэг [6],

 

7. Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн “...Хэрэг болох үед би Л-г нөгөө шар саарал үстэй эмэгтэйгээс салгаж авах гэж явж байгаад шатан дээр өөрөө хазгай гишгээд гэмтээчихсэн юм. Харин духны гэмтлийг тэр шар саарал үстэй эмэгтэй цохисон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй. Тухайн үед би шар өнгийн богино савхин хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, дотуураа цагаан цамцтай байсан. Харин манай найз Б- болохоор сүлжсэн урт үстэй, цэнхэр өнгийн жинсэн яактай, саарал өнгийн жинсэн яактай байсан. Харин Л- нь хар өнгийн богино савхитай, хар өнгийн өмдтэй байсан. Бааран дотор бол сүртэй зодоон цохион болоогүй. Л- нөгөө шар саарал үстэй эмэгтэйтэй үсдэлцээд л тавилцсан. Үүний дараа үүдэнд Л-г нэг залуу өргөөд баарнаас гаргахад Л- нөгөө шар саарал үстэй эмэгтэйтэйгээ зууралдаад үсдэлцээд л газар унаад зодолдсон. ...Шар саарал үстэй эмэгтэй ямар ч байсан гараараа толгой орчим руу байхаа 1-2 удаа цохиж харагдсан. ...” гэх мэдүүлэг [7]

 

8. Гэрч Ц.Б-ээс мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Дэшдэлэг манай найз Э-, түүний нөхөр Т- нарын хамт манай ажил дээр ирээд бид хамт Э-ын гэрт 20 цагийн үед очсон. Бид дөрвүүлээ хүний хоёр, хоёр лааз пиво уусан. Э-ын төрсөн дүү О- ажлаасаа тараад ирсэн. Ингээд бид 5 тухайн өдрийнхөө орой 23 цаг өнгөрөөгөөд Э-ын гэрээс холгүй байдаг нэг бааранд орсон. Бид бааранд ороод 1 шил 0,75 литрийн архи аваад хувааж уусан. Би тэр архинаас нь нэг их уугаагүй. Тухайн үед Э-, Т- бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тайрмал үстэй эмэгтэй Э-ыг биеэрээ түлхээд өдөж байгаад дунд хуруугаа хүртэл гаргаад байсан. Бид нар тэд нарыг боль гэсэн боловч нөгөө тайрмал үстэй эмэгтэй нь Э-ыг дахин түлхэснээс болоод Э- тайрмал үстэй эмэгтэй хоёр хоорондоо муудалцаад нэгнийгээ түлхсэн. Мөн хажуугаар нь нэг сүлжсэн үстэй эмэгтэй орж ирээд Э-ыг хүртэл түлхээд нэг хэсэг бужигнасан юм болсон. Гэхдээ сүртэй зодоон цохион бол болоогүй. Тэгсэн чинь баарны хамгаалагч нар бололтой хүмүүс ирээд Т-, Э- бид гурвыг баарнаас түлхээд гаргасан. Тухайн үед О- явсан байсан, Харин манай нөхөр Д- тасраад сандал дээрээ унтсан байсан. Би баарнаас хөөгдөж гарсны дараа буцаж орох гэсэн боловч баарны хамгаалагч нь биднийг оруулахгүй байсан. Би хамгаалагчид нөхөр маань дотор үлдсэн гээд орсон юм. Гэтэл Э-тай муудалцсан эмэгтэй найзуудтайгаа хамт дотор юу ч болоогүй юм шиг бүжиглэж байсан. Тэгэхээр нь би хамгаалагч нарт нь “бид нар зодоон цохион хийх гэж орж ирээгүй, маргаан эхлүүлсэн хүмүүс нь яагаад юу ч болоогүй юм шиг дотор байж байдаг юм, бид нар ч гэсэн тэгвэл орно, эсвэл наад хүүхнүүдээ гарга” гэж хэлчихээд нөхрөө аваад баарнаас гараад, гадаа гарчихаад нөхрөө үлдээчихээд буцаад баар руу ороход манай найз Э- Т- нар баарны үүдэнд зогсож байсан. Удаагүй баарнаас тайрмал үстэй эмэгтэйг нэг хүнтэй зууралдаад гараад ирсэн. Ингээд л баарны үүдний шатан дээр хүмүүс бужигнаад л намайг нэг харахад тайрмал үстэй эмэгтэй нь Э-ын дээр гарчихсан үсдээд дарсан харагдсан, хажуугаар нь шар өнгийн куртиктэй эмэгтэй хүн хажуугаар нь ороод Э- руу дайраад байсан. Тэгэхээр нь би тэр шар куртиктэй эмэгтэйг хойш татсан, мөн тайрмал үстэй эмэгтэйг хойш нь татаж салгасан. Мөн тайрмал үстэй эмэгтэйтэй хамт явсан шар үстэй эмэгтэй нь хажуугаар ороод салгах гээд зууралдаж байхдаа миний уруул руу тохойгоороо нэг удаа цохичихсон. Тухайн үед тайрмал үстэй эмэгтэйтэй хамт явсан сүлжсэн үстэй эмэгтэй нь согтолт нь гайгүй байсан. Би түүнд найзыгаа аваач гэхэд тэр эмэгтэй ч гэсэн над руу “чи ч гэсэн аваач” гэж байсан. Тэнд олон хүмүүс бужигнаад байсан. Би Э-ыг л салгаж авах гэж байсан. Надад бол хүн цохиж зодсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг  [8],

 

9. Гэрч Ц.Б-ээс мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Э- тэр тайрмал үстэй эмэгтэйтэй зууралдаж зодолдсон. Намайг харахад Э-ыг тайрмал үстэй эмэгтэй дээрээс нь үсдэж дараад гараараа толгой орчим руу 2-3 удаа цохиж харагдсан. Тэгээд л салгах гээд дундуур орсон. ...Би хэрэг болох үед хөндлөн улбар шар, цагаан судалтай цамцтай байсан. Э- ягаан өнгийн цамцтай байсан. Харин Т- хар өнгийн фудволктой байсан. Тайрмал үстэй эмэгтэй Э- тэр хоёр анх бааранд байхдаа муудалцаад үсдэлцэж байгаад салсан. Дараа нь шатан дээр зууралдаад л байсан. Э- саарал өнгийн үстэй байсан. Би бор өнгийн үстэй байсан. Харин Э-тай зодолдсон эмэгтэй тайрмал үстэй байсан. Мөн түүнтэй саарал өнгийн сүлжсэн үстэй эмэгтэй, мөн хар үстэй, шар өнгийн хүрэмтэй эмэгтэй хоёр хамт явсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, шалгуулах зүйл байхгүй. Намайг хэн нэг нь зодоод цохиод байсан зүйлгүй, харин би найзыгаа өмөөрч тэр 3 эмэгтэйтэй маргасан. Би Э-тай 2009-2010 оны үеэс хойш найзалж нөхөрлөж байна. Э- ер нь амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийн гэр орон, дүү нараа авч явдаг ганц хүн байгаа юм. Э- миний мэдэхээр энэ тэнд хувиараа тогоочийн ажил хийгээд явдаг. Найз маань дүү нартаа сайн эгч, сайн, ээж, сайн аав нь болж явдаг хүн. Зан байдлынхаа хувьд ч тэр илүү дутуу муу санаагүй, шулуун шударга, хичээнгүй, амьдарлын төлөө л гэсэн сэтгэлтэй, зорилготой хүн. ...” гэх мэдүүлэг [9],

 

10. Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би хамтран амьдрагч Э- болон Э-ын найз Б-, Д-, Э-ын дүү О- нарын хамт бааранд орсон. Тэгэхэд О- бидэнтэй хамт ороод удаагүй, харьлаа гээд явсан. Бид нар бааранд ороод 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи авч уусан. Би өмнө нь 2 лааз пиво уусан байсан болохоор дээрээс нь архи уугаад нилээн муудсан. Би болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Би бүүр баарнаас гараад үүдэнд гадаа гараад л зүгээр болоод тэнд болсон зүйлийг санаж байна. Тэгэхэд Э-, Б- хоёр, гурван эмэгтэйтэй муудалцаад хоорондоо барьцалдаж авч байсан. Тухайн үед би салгах гэж байснаа санаж байна, мөн өндөр тайрмал үстэй эмэгтэй, үсээ сүлжсэн үстэй эмэгтэй хоёр над руу “чи наадуулаа аваад явж чадахгүй байна уу” гээд энгэрээс зуураад байсан. Тэнд байсан залуучууд харин тэднийг салгаад хоёр тийш нь болгож байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. ...Миний санаж байгаагаар би хэн нэгэнтэй сүйдтэй зодоон цохион хийгээгүй. Хэрэг болох үед би лав энгэртээ улаан өнгийн зурагтай, хар өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн кет, хар өнгийн саравчтай, саарал өнгийн малгайтай байсан. Э- ягаан өнгийн цамцтай, цагаан өнгийн кеттэй байсан. Б- улбар шар, цагаан өнгийн судалтай малгайтай, даавуун цамцтай байсан. Би Э-тай анх 2016 оны 07 дугаар сард танилцаж байсан. Э- 5 өнчин дүүгээ харж, өсгөж, ээж аавынх нь оронд ээж аав нь болоод явдаг байсан юм билээ, Одоогоор бол 3 дүүтэйгээ хамт амьдардаг. Би Э-тай яг нэг гэрт ороод байнга хамтран амьдардаггүй боловч нэгнийхээрээ хонож өнжөөд ихэнхдээ л хамт байдаг юм. Э- тогоочийн мэргэжилтэй, хувиараа л ажил хийдэг. ...Зан байдлынхаа хувьд багаасаа бие дааж амьдарч байгаа хүн болохоор хүний дор орох дургүй, шийдэмгий, хүнтэй эвсэг, найрсаг, шударга зантай хүн. Түүнд муу зуршил гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [10],

 

11. Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн “...Э- нэг эмэгтэйтэй муудалцаад байсныг бүдэг санаж байна. Гадаа гарсан хойно бол би сэргээд болсон зүйлийг санаж байна. Тэгэхэд 3 эмэгтэй л галзуу юм шиг аашлаад л Э-, Б- нартай муудалцаад “зодолдъё, цохилцъё” гээд байсан. Гадаа байхад бол зууралдаад л байснаас биш сүртэй зодоон цохион болоогүй. Удаа ч үгүй цагдаа ирсэн. ...Би цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй. Хэрэг болох үед Э- саарал өнгийн үстэй байсан. Харин Б- бол шар үстэй байсан. Э-тай муудалцсан эмэгтэйчүүд нь нэг нь тайрмал хар үстэй, өндөр туранхай эмэгтэй байсан, мөн урт сүлжсэн саарал үстэй махлаг эмэгтэй, нөгөө нэг нь хар үстэй байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг [11]

 

12. Гэрч Т.Д-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Би 10 жилийн найз Т-тай хамт ажилладаг юм. Би өдрийг нь сайн санахгүй байна, 08 дугаар сарын сүүлээр байхаа, Т- бид хоёр манай эхнэр Б-ийн ажил дээр нь очоод 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. ...орой 20 цагийн орчим манай эхнэрийн ажил тараад хамтдаа Т-ын гэрт нь очсон. Т-ын хамтран амьдрагч Э- байсан. Бид хүний 2, 2 пиво хувааж уучихаад хоол унд хийж идээд орой 22-23 цагийн орчим шөнийн клубт орсон.  Бид бааранд ороод 0,75 литрийн 1 шил архи аваад уусан. Бид нар архиа уугаад, бүжиглээд 2 цаг орчим болоод тасраад унтчихсан. Цааш нь юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд манай эхнэр Б- намайг сэрээхэд бид гадаа гарчихсан байсан. Тэгэхэд танихгүй 3 охинтой, манай хэд маань муудалцаад байсан. Юу болсныг мэдэхгүй. ...Би бол хар өнгийн бэлтгэлийн “Rееbок” гэсэн бичигтэй цамцтай байсан. Т- хар өнгийн, энгэртээ улаан зурагтай фудволк, цэнхэр жинсэн өмдтэй байсан санагдаж байна. Б- болохоор ягаан өнгийн малгайтай фудволктой байсан. Харин Э- ямар хувцастай байсныг санахгүй байна, ямар ч байсан фудволк өмссөн байсан санагдаж байна. Э-ын хүзүү хэсэгт улайгаад, зулгарсан байсан. Б- ч гэсэн хүзүү цээжиндээ маажуулсан юм шиг харагдсан. ...Э- бол Т-ын хамтран амьдрагч юм. Э-ыг 2 жилийн өмнөөс мэдэх бөгөөд зан байдлынхаа хувьд мөн л даруу төлөв зантай, хувиараа тогоочийн ажил хийдэг байх. ...” гэх мэдүүлэг [12],

 

13. Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр бааранд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд, 21 цаг өнгөрч байхад цайвар саарал өнгийн үстэй эмэгтэй, махлах биетэй эмэгтэй, мөн нэг эмэгтэй, бас нэг эрэгтэй нийлээд 5 хүн бааранд орж ирээд суугаад архи пиво захиалаад суусан. Тэдгээр хүмүүсийг сууж байхад 23 цагийн үед байхаа чихээ хазуулсан гэх эмэгтэй, 2 эмэгтэй хүнтэй орж ирж байсан санагдаж байна. Ингээд би тэд нарыг ширээ шахаад суулгаж байсан. Тухайн үед тэдгээр хүмүүс орж ирээд 30-40 орчим минутын дараа бүжиглэж байгаад саарал үстэй эмэгтэй, чихээ хазуулсан гэх эмэгтэй хоёр хоорондоо “чи хөлөн дээр гишгэлээ барьлаа” гээд муудалцаж байгаад үсдэлцээд авахаар нь би тэднийг салгаад, саарал үстэй эмэгтэйг баарнаас гаргасан. Тэр саарал үстэй эмэгтэй гадаа гарсан хойноо нөгөө үсдэлцсэн эмэгтэйг “наадахаа гаргаад ир” гээд орилж хашгираад байсан. Тухайн үед саарал үстэй, эмэгтэй болон махлаг эмэгтэй хоёр хамт явсан залуугаа “чи найзын шинжгүй” гээд өмгөөлсөнгүй, хамгаалсангүй гээд байгаа бололтой хөл гараараа цохиж зодоод байсан. Гэхдээ хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй. Би уг хүмүүсийг “хэрүүл маргаан үүсгэхгүй байх талаар” хэлсэн боловч үүдэнд орилж хашгираад хоорондоо хүртэл маргаад залуугаа саарал үстэй эмэгтэй нь цохиод байсан. Харин дотор үлдсэн чихээ хазуулсан гэх эмэгтэй нь бас зүгээр байхгүй, өөр хүмүүстэй маргаж муудаад зодолдох гээд байхаар нь би түүнийг мөн гаргахаас өөр аргагүй болсон. Чихээ хазуулсан гээд байгаа эмэгтэйг хэрүүл “маргаан үүсгэхээ болчих” гэхэд тэр эмэгтэй над руу салаавч гаргаад “чи миний биед хүрдэг хэн юм бэ” гээд ерөөсөө болихгүй байхаар нь би түүнийг өргөөд баарнаас гаргасан. Намайг тэр эмэгтэйг баарнаас гаргахад үүдэнд байсан саарал үстэй эмэгтэй яваагүй байж байсан. Шууд л миний баарнаас гаргасан эмэгтэйг үсдэж аваад л хоорондоо зууралдаад зодолдоод эхэлсэн. ...Тухайн үед манай захирал Одгэрэл тэд нарыг салгах гээд гараад ирсэн байсан. Тэнд байсан хүмүүс бүгд л тэр эмэгтэйчүүдийг салгах болиулах гээд “больцгоо, одоо болно, тавьцгаа” гээд л шуугилдаад байсан. Би буцаад дотогш орсон болохоор өөр мэдэх зүйл алга байна. Сүүлд нь тэр бааранд хэрүүл үүсгээд байхаар нь гаргасан эмэгтэй нь чихээ хазуулсан гэж мэдсэн. ...Би хэсэг байж байгаад буцаад баарны үүдний шатан дээр гараад ирэхэд хэрүүл хийгээд байсан эмэгтэйчүүд байгаагүй, харин саарал үстэй эмэгтэйтэй хамт явсан залуу шатан дээр ганцаараа зогсож байсан. Тэр залуу “миний эхнэр хаана байна” гэхээр нь би түүнд “гараад явсан байхаа” гэхэд тэр залуу шатаар буух гэж байснаа хөл алдаад 1-2 өнхөрөөд уначихсан. Тэр залуу уначихаад хэсэг хөдөлгөөнгүй болсон. Энэ үед саарал үстэй эмэгтэй нь нөгөө хамт явсан эмэгтэйтэйгээ орж ирээд “манай нөхрийг алчихлаа” гээд л орилж чарлаад байсан чинь найз залуу нь ухаан ороод босоод ирсэн. Тэгээд л тэд нар баарнаас бүр гараад явсан. Би буцаж бааранд ороод цонхоор харж байхад тэдгээр бааранд муудалцаад байсан 2 эмэгтэй нэгэн рүүгээ дайраад байгаа харагдсан, харин шатан дээр унаад ухаан алдсан залуу нь тэр хоёрын дундуур ороод салгаад нэгэн рүү нь ойртуулахгүй зогсож байсан. Цааш нь би хараагүй. Бааранд бол хэн нэг нь нэгэнтэйгээ зодолдоод байсан зүйлгүй. Харин саарал үстэй эмэгтэй, чихээ хазуулсан гэх эмэгтэй хоёр хоорондоо муудалцаад үсдэлцэж авахаар нь салгасан. Чихээ хазуулсан гэх өндөр эмэгтэй болохоор бас өөр хүмүүстэй муудалцах гээд байсан боловч зодоон цохиондоо хүрээгүй. Би саарал үстэй эмэгтэйг явсан байх гэж бодоод тэр чихээ хазуулчихсан гэх эмэгтэйг араас нь гаргасан юм. ...” гэх мэдүүлэг [13],

 

14. Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...Би бааранд Ди Жи хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилждэг шөнө би бааранд ажиллаж байсан. Тэгэхэд 01 цагийн орчим байх, одоо цагаа сайн санахгүй байна, бааранд үйлчлүүлж байсан шар ч билүү саарал ч билүү үстэй эмэгтэйг тайрмал үстэй эмэгтэй бүжгийн талбай дээр хэл амаар доромжпоод л хоорондоо үсдэлцээд авсан. Бааранд байсан бусад хүмүүс болон баарны хамгаалагч тэднийг болиулаад салгасан. Тэр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ дайраад л хэл амаар нэгнийгээ доромжлоод байсан тул баарны хамгаалагч урт саарал үстэй эмэгтэйг түүнтэй хамт явсан нөхөр нь бололтой залуу болон, өөр нэг эмэгтэйтэй хамт баарнаас гаргасан. Саарал үстэй эмэгтэй нь анх бааранд дөрвүүлээ орж ирсэн. ...Хамгаалагч саарал үстэй эмэгтэй, түүнтэй хамт нөхөр бололтой залуу болон нэг эмэгтэйг гаргасны дараа тэд нар буцаж орж ирнэ гээд байсан.  ...” гэх мэдүүлэг [14],

 

15. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би хувиараа тухайн баарыг ажиллуулдаг юм. Тухайн өдөр би баарандаа байсан. Манай бааранд саарал үстэй эмэгтэй, нэг эмэгтэй, 2 эрэгтэйтэй хүнтэй хамт дөрвүүлээ бааранд орж ирсэн санагдаж байна. Мөн өндөр тайрмал үстэй, хар хувцастай эмэгтэй, 1 билүү 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй дөрвүүлээ орж ирсэн санагдаж байна. ...Дээрх хүмүүс манайд орж ирээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа саарал үстэй эмэгтэйтэй хамт явсан нөхөр нь бололтой залуутай тайрмал үстэй, хар хувцастай эмэгтэй нь бүжиглэснээс болсон уу яасан, нарийн учрыг нь мэдээгүй, тэр тайрмал үстэй эмэгтэй, саарал үстэй эмэгтэй хоёр л хоорондоо үсдэлцээд орилж хашгичаад байхаар нь би болон манай баарны хамгаалагч А- тэд нарыг салгаад саарал үстэй эмэгтэй болон түүнтэй хамт явсан хүмүүсийг баарнаас гаргасан юм. Үүний дараа удаагүй зодоон үүсгээд байсан нөгөө өндөр тайрмал үстэй эмэгтэйг нь мөн баарнаас гаргахад тэд нар гадаа гараад л шуугилдаад орилолдоод эхлэхээр нь би гарч тэднийг салгасан. Тухайн үед олон хүн бужигнаад байсан болохоор би юу болсныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ сүртэй зодоон бол болоогүй, тэнд байсан эмэгтэйчүүд л нэгэн рүүгээ дайраад байсан. Тайрмал үстэй эмэгтэй саарал үстэй эмэгтэйтэй зууралдаж гараараа цохилцож байхад саарал үстэй эмэгтэй нь шарандаа тайрмал үстэй эмэгтэйгийнхээ чихнээс хазчих шиг болсон. Чихнээс нь цус гарсан харагдсан. Тэр 2 эмэгтэй л хоорондоо муудалцаад маргаад зодоон цохион үүсгэсэн. Тэдгээр хүмүүс халамцуу байсан боловч их согтоогүй байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг [15],

 

16. Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...Л- 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод 2-р төрөхөд төрсөн. Охин маань миний 4 хүүхдийн хамгийн бага нь байгаа юм. Л- бусдын л адил цэцэрлэг, сургуулиар сурч төгссөн. Хүмүүстэй их найзархаг, хүнд тусч сэтгэлтэй, сэргэлэн цовоо хүүхэд юм. Охин маань 2006 онд Нийслэлийн 9-р дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд Малайз улсад Англи хэлний орчуулагчийн курст 2 жил сурч төгссөн. Үүний дараа Солонгос улсад ажиллаж амьдраад Монголдоо ирэн очин л байдаг юм. Манай охин өмнө нь ямар нэгэн асуудал хэрэг төвөгт ерөөсөө орооцолдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг [16],

 

17. Э.Л- мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

“...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр эмэгтэй цохиж зодсон зүйл байхгүй. Түүнтэй бааранд байхдаа үсдэлцээд л тавьсан. Дараа нь үүдэнд нэг залуу намайг тэврээд гаргахад саарал үстэй эмэгтэй намайг үсдэж аваад л дараад чихнээс хазсан. Ингээд тэр эмэгтэй намайг дараад хэвтэж байхад хажуунаас өөр хүмүүс татаж салгасан. Би тэр эмэгтэй цохих зодох завдал байгаагүй. Тухайн үед бааранд байхад маргалдсан хүмүүсийн нөгөө хэсэг нь гадаа байсан. Миний чихийг хазсан, намайг цохиж зодсон эмэгтэйд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [17] 

 

18. Э.Э- мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр тайрмал үстэй эмэгтэй намайг ч гэсэн зодож цохисон. Тэр эмэгтэй бид хоёр үсдэлдсэн байхад намайг өөрөө эхлээд хазах гэхээр нь би зөрүүлээд чихийг нь хазсан. ...” гэх мэдүүлэг [18],

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 11074 тоот үзлэгийн:

Хэсэг газрын үзлэгт: Баруун чихэнд боолт хийгдсэн. Баруун чихний дэлбэнгийн ирмэг хэсэг 3 см орчим талбайд эдийн дутагдалтай шархтай. Компьютер томографийн хариуд: Тархины эдэд голомтот гэмтэлгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан хавантай.

Дүгнэлт:

1. Э.Л-гийн биед баруун чихэнд шархтай, тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... /шинжээч эмч С.Одончимэг/ ” гэсэн дүгнэлт [19],

 

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлтээр хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 1119 тоот:

Дүгнэлт:

1.Э.Л-гийн биед баруун чихэнд шарх, тархи доргилт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Э.Л-гийн баруун чихэнд үүссэн шарх нь шүдээр хазсанаас үүсэх  боломжтой.

3.Тухайн гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /шинжээч Т.Амартүвшин/. ...” гэсэн дүгнэлт [20]

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11101 тоот үзлэгийн:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхинд цус хуралттай. Зүүн хацарт 2х0,1 см шалбаралт, хавантай. Зүүн бугалганд 8х5 см цус хуралт. Зүүн өвдгөнд 6х3 см цус хуралт.

Дүгнэлт:

1.Э-ын биед зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалга, өвдгөнд шалбаралт, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /шинжээч С.Одончимэг/ ” гэсэн дүгнэлт  [21] ,

 

 22. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлтээр  хийгдсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1120 тоот:

Дүгнэлт:

1.Э.Э-ын биед зүүн нүдний зовхины цус хуралт, хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, өвдөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2.Э.Э-ын биед учирсан гэмтлүүд нь хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /шинжээч Т.Амартүвшин/. ...” гэсэн дүгнэлт [22]

 

23. 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [23], үүдний шат хэсгийн бичлэг бүхий Си Ди-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол [24]

 

24. Шүүгдэгч Э.Л-гийн иргэний үнэмлэхний лавлагаа [25], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [26], банкны лавлагаа болон эд хөрөнгө бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа [27],

 

25. Шүүгдэгч Э.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа [28], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [29],  банкуудын лавлагаа[30] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Э.Л-, Э.Э- нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

 

   Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

   Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр,  төвд байрлах “” нэртэй бааранд шалтгаангүйгээр иргэн Э.Л-г зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөн шүүгдэгч Э.Л- нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр,  төвд байрлах бааранд иргэн Э.Э-ыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, зүүн бугалганд цус хуралт хаван бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Э.Л-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны шөнө ... төвийн 2 давхарт байрлан бааранд үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал саарал саравчтай малгайтай, хар футволктой залуу маяглаад байхаар нь тэр залууг би түлхтэл цайвар шар үстэй эрээн цамцтай хүүхэн намайг үсдээд доошоо дартал хамт явж байсан хүмүүс салгаж болиулсан. ... баарны хаалгаар намайг гаргатал дотор надтай муудалцсан намайг үсдэж авсан цайвар шар үстэй эрээн цамцтай хүүхэн барьж чихнээс хазаад тавихгүй байсан. ...Би чихээ хазуулсандаа гомдолтой байна. Намайг зодож чих хазсан хүүхнийг цагдаагийнхан аваад явсан. ...” гэх мэдүүлэг [31],

-хохирогч Э.Л-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...23 цаг өнгөрч байхад бааранд орсон юм. ...бааранд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу миний урдуур хойгуур эргэлдээд бүжиглээд байхаар нь би түүнийг түлхсэн чинь саарал үстэй эмэгтэй тэр залууг өмөөрөөд надтай муудалцаад намайг үсдээд авсан, би зөрүүлж үсдсэн. Тэнд байсан хүмүүс биднийг салгаад саарал үстэй эмэгтэйг хамт явсан хүмүүстэй нь баарнаас гаргачихсан юм. ...Намайг түүнийг хараад зогсож байхад нэг залуу миний араас тэврээд үүдэнд гаргасан. Тэгсэн чинь ...үсдэлцсэн саарал үстэй эмэгтэй намайг үсдэж аваад чихнээс хазаад л хамт газар унасан. ...Тэр эмэгтэй намайг зуураад чихнээс хазсан байдалтай хэсэг хугацаанд хэвтсэн. Тухайн үед би “чихнээс хазаад байна шүү дээ” гээд орилсон боловч тэр эмэгтэй чихнээс хазчихаад тавихгүй байсан. ...миний чихнээс цус гарсан байсан. ...саарал үстэй эмэгтэй араас гарч ирээд миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд зогсохгүй намайг элдвээр харааж доромжлоод байсан. ...Саарал үстэй эмэгтэй л намайг цохиж зодож, үсдсэн. Мөн чихнээс хазаж чих тасдсан. Өөр хүнтэй бол би муудалцаж зодолдоогүй. ...эмчилгээндээ 2 сая гаруй төгрөг зарцуулсан. Одоо дахин чихээ нөхүүлэх хагалгаа хийлгэнэ. Тиймээс энэ мөнгөө нэхэмжилсэн, …эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. ...” гэх мэдүүлэг [32],

-Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтад 2017оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз залуу Т-, найз Б-, Б-ийн найз залуу Д- нар манайд ирж, ...хоёр, хоёр пиво уусан. ...орой 23 цагийн орчим байхаа миний төрсөн дүү О-г аваад тавуулаа Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг бааранд орсон. ...бид 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. ...баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад тайрмал үстэй, өндөр эмэгтэй намайг биеэрээ шахаад намайг мөрлөхөөр нь би эргэж хараад “яагаад байгаа юм” гэхэд тэр хүүхэн над руу дунд хуруугаа гаргасан. ...бид тэрнээс болж маргасан. Тайрмал үстэй эмэгтэй намайг үсдэж авахаар нь зөрүүлээд үсдэлцсэн. Тэр эмэгтэй намайг үсдээд зуурч байхад баарны хамгаалагч нь бололтой хүмүүс Т-, Б- бид гурвыг баарнаас гаргасан. ...бид нарыг баарнаас гаргачихаар нь би уурласан. Удаагүй надтай муудалцаад үсдэлцсэн тайрмал үстэй эмэгтэй баарны хүмүүст түлхэгдээд гараад ирсэн. Тайрмал үстэй эмэгтэй над руу орилж хашгичаад байхаар нь би уурандаа түүнтэй баарны үүдэнд зууралдаад харилцсан үсдэлцсэн. ...Тухайн үед тайрмал үстэй эмэгтэй шатны дээд хэсэгт, харин би доод хэсэгт нь байрлалтай газар унасан байсан. ...тэр эмэгтэй намайг үсдээд татаж байснаа гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохиж, үсдэж татаад миний нүүрнээс хазах гэхээр нь би түүнийг цааш нь түлхээд буцааж татаад өөрийнх чихнээс нь хазчихсан /аль чихнээс нь гэдгээ мэдэхгүй байна/. ...тэнд байсан хүмүүс биднийг салгаад хоёр тийшээ болсон. ...Тайрмал үстэй эмэгтэй миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиод унасан байхдаа миний зүүн мөр лүү жийсэн. Миний үс халцарсан, нүүр, зүүн хацар, зүүн нүдний зовхи хэсэгт сорвитой болсон, мөн толгой нэг хэсэг өвдсөн. ...” гэх мэдүүлэг [33],

-Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Өчигдөр буюу 2017 оны 08 сарын 29-ний ...орой 00 цаг өнгөрч байхад Баянхошууны хуучин эцэс дээр байдаг  нэртэй бааранд орсон. ...бааранд бүжиглэж байхад Л-гийн урдуур нэг залуу эргэлдээд савчаад бүжиглээд байхаар нь Л- тэр залууг “цаашаа бай” гээд түлхсэн чинь л тэр залуугийн эхнэр бололтой шар үстэй, 30 орчим насны халамцуу эмэгтэй Л-г “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд үсдээд авахаар нь ...салгасан. ...дахин гараад бүжиглэж байхад үл таних, хар өнгийн куртиктэй өндөр залуу ирээд Л-г тэврээд баарны үүд рүү чиглээд явж харагдсан. Удаагүй үүдэнд хүмүүс орилоод байхаар нь З-, Г- бид хоёр гүйгээд очсон. Л- шалан дээр уначихсан, дээр нь өмнө түүнтэй үсдэлцэж аваад байсан шар үстэй 30 орчим насны эмэгтэй гараад суучихсан гараараа цохиж харагдсан. ...Л-гийн чихнээс цус гарсан харагдахаар нь бид нар цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Л- намайг дотор үүдэнд байхад тэр шар үстэй эмэгтэй хазсан” гэж хэлж байсан. ...Л- тэр шар үстэй эмэгтэйд баруун чихнийхээ хэсгийг хазуулаад тасдуулчихсан, тэрнээс нь цус гарсан байсан. Бааранд намайг харахад шар үстэй эмэгтэй Л-г унагаад дээр нь гараад суучихсан байдалтай зодож байсан. ...” гэх мэдүүлэг [34], мөн түүний 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [35],

-Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...Л-, Б- нар манайд 21 цагийн орчим ирээд бид нар хүний нэг шил пиво ууцгаасан. ...орой 00 цагийн орчим байх, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал орчим байдаг нэг бааранд орсон. Бид бааранд ороод нэг, нэг пиво аваад ууж сууж байгаад бүжиглэж байхад өндөр, монхор хамартай залуу бидний урдуур хойгуур бүжиглээд, эргэлдээд байхаар нь Л- нь тэр залууг түлхсэн. Дээрх залуутай хамт явсан шар үстэй эмэгтэй нь Л-тэй үсдэлцээд авсан. ...бид нар тэр эмэгтэйг Л-гээс салгасан. Бидэнтэй муудалцсан эмэгтэй болон түүнтэй хамт явсан хүмүүсийг баарны хамгаалагч гаргасан. Бид дахин бүжиглэж байхад Л-г нэг өөр өндөр залуу үүд рүү тэврээд явж харагдсан. Бид нар Л-гийн араас яваад очиход баарны үүдэнд байх коридорт Л-г нөгөө шар үстэй эмэгтэй үсдээд дараад хэвтсэн, гараараа цохиж байсан. ...Л-гийн баруун чихнээс нь цус гараад хүзүү зэрэг нь нил цус болсон харагдсан. Тэгсэн чинь Л- “тэр шар үстэй эмэгтэй хазчихлаа” гээд орилоод байсан. ...Удаагүй цагдаа нар ирээд тэр шар үстэй эмэгтэйг аваад явсан. ...” гэх мэдүүлэг [36], мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [37] ,

- Гэрч Ц.Б-ээс мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Дэшдэлэг манай найз Э-, түүний нөхөр Т- ...дөрвүүлээ хүний хоёр, хоёр лааз пиво уусан. ...Ингээд бид 5 тухайн өдрийнхөө орой 23 цаг өнгөрөөгөөд Э-ын гэрээс холгүй байдаг нэг бааранд орсон. ...бааранд ороод 1 шил 0,75 литрийн архи аваад хувааж уусан. ...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тайрмал үстэй эмэгтэй Э-ыг биеэрээ түлхээд өдөж байгаад дунд хуруугаа хүртэл гаргаад байсан. Бид нар тэд нарыг боль гэсэн боловч нөгөө тайрмал үстэй эмэгтэй нь Э-ыг дахин түлхэснээс болоод Э- тайрмал үстэй эмэгтэй хоёр хоорондоо муудалцаад нэгнийгээ түлхсэн. ...баарны хамгаалагч нар бололтой хүмүүс ирээд Т-, Э- бид гурвыг баарнаас түлхээд гаргасан. ...Удаагүй баарнаас тайрмал үстэй эмэгтэй нэг хүнтэй зууралдаад гараад ирсэн. ... намайг нэг харахад тайрмал үстэй эмэгтэй нь Э-ын дээр гарчихсан үсдээд дарсан харагдсан . ...” гэх мэдүүлэг  [38],

-мөн гэрч Ц.Б-ээс мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн “...Э- тэр тайрмал үстэй эмэгтэйтэй зууралдаж зодолдсон. Намайг харахад Э-ыг тайрмал үстэй эмэгтэй дээрээс нь үсдэж дараад гараараа толгой орчим руу 2-3 удаа цохиж харагдсан. ...Тайрмал үстэй эмэгтэй Э- тэр хоёр анх бааранд байхдаа муудалцаад үсдэлцэж байгаад салсан. Дараа нь шатан дээр зууралдаад л байсан. Э- саарал өнгийн үстэй байсан. ...Харин Э-тай зодолдсон эмэгтэй тайрмал үстэй байсан. ...” гэх мэдүүлэг [39],

-гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн “...Э- нэг эмэгтэйтэй муудалцаад байсныг бүдэг санаж байна. ...Тэгэхэд 3 эмэгтэй л галзуу юм шиг аашлаад л Э-, Б- нартай муудалцаад “зодолдъё, цохилцъё” гээд байсан. ...Хэрэг болох үед Э- саарал өнгийн үстэй байсан. Харин Б- бол шар үстэй байсан. Э-тай муудалцсан эмэгтэйчүүд нь нэг нь тайрмал хар үстэй, өндөр туранхай эмэгтэй байсан, мөн урт сүлжсэн саарал үстэй махлаг эмэгтэй, нөгөө нэг нь хар үстэй байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг [40]

-гэрч Т.А-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...тэр өдөр  төвийн бааранд би хамгаалагчаар ажиллаж байсан. ...21 цаг өнгөрч байхад цайвар саарал өнгийн үстэй эмэгтэй, махлах биетэй эмэгтэй, мөн нэг эмэгтэй, бас нэг эрэгтэй нийлээд 5 хүн   бааранд орж ирээд суугаад архи пиво захиалаад суусан. ...23 цагийн үед байх, чихээ хазуулсан гэх эмэгтэй, 2 эмэгтэй хүнтэй орж ирж байсан санагдаж байна. ...30-40 орчим минутын дараа бүжиглэж байгаад саарал үстэй эмэгтэй, чихээ хазуулсан гэх эмэгтэй хоёр хоорондоо “чи хөлөн дээр гишгэлээ барьлаа” гээд муудалцаж, үсдэлцээд авахаар нь би тэднийг салгаад, саарал үстэй эмэгтэйг баарнаас гаргасан. Тэр саарал үстэй эмэгтэй гадаа гарсан хойноо нөгөө үсдэлцсэн эмэгтэйг “наадахаа гаргаад ир” гээд орипж хашгираад байсан. ... Харин дотор үлдсэн чихээ хазуулсан гэх эмэгтэй нь бас зүгээр байхгүй, өөр хүмүүстэй маргаж муудаад зодолдох гээд байхаар нь би түүнийг мөн гаргахаас өөр аргагүй болсон. Чихээ хазуулсан гээд байгаа эмэгтэйг хэрүүл “маргаан үүсгэхээ болчих” гэхэд тэр эмэгтэй над руу салаавч гаргаад “чи миний биед хүрдэг хэн юм бэ” гээд ерөөсөө болихгүй байхаар нь би түүнийг өргөөд баарнаас гаргасан. Намайг тэр эмэгтэйг баарнаас гаргахад үүдэнд байсан саарал үстэй эмэгтэй яваагүй байж байсан. Шууд л миний баарнаас гаргасан эмэгтэйг үсдэж аваад л хоорондоо зууралдаад зодолдоод эхэлсэн. ...Би саарал үстэй эмэгтэйг явсан байх гэж бодоод тэр чихээ хазуулчихсан гэх эмэгтэйг араас нь гаргасан юм. ...” гэх мэдүүлэг [41],

-Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Би  бааранд Ди Жи хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилждэг шөнө би бааранд ажиллаж байсан. ...01 цагийн орчим байх, одоо цагаа сайн санахгүй байна, бааранд үйлчлүүлж байсан шар ч билүү саарал ч билүү үстэй эмэгтэйг тайрмал үстэй эмэгтэй бүжгийн талбай дээр хэл амаар доромжпоод л хоорондоо үсдэлцээд авсан. ...Тэр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ дайраад л хэл амаар нэгнийгээ доромжлоод байсан тул баарны хамгаалагч урт саарал үстэй эмэгтэйг түүнтэй хамт явсан нөхөр нь бололтой залуу болон, өөр нэг эмэгтэйтэй хамт баарнаас гаргасан. ...” гэх мэдүүлэг [42],

-Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би хувиараа тухайн баарыг ажиллуулдаг юм. Тухайн өдөр би баарандаа байсан. Манай бааранд саарал үстэй эмэгтэй, нэг эмэгтэй, 2 эрэгтэйтэй хүнтэй хамт дөрвүүлээ бааранд орж ирсэн санагдаж байна. Мөн өндөр тайрмал үстэй, хар хувцастай эмэгтэй, 1 билүү 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй дөрвүүлээ орж ирсэн санагдаж байна. ...Дээрх хүмүүс манайд орж ирээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа саарал үстэй эмэгтэйтэй хамт явсан нөхөр нь бололтой залуутай тайрмал үстэй, хар хувцастай эмэгтэй нь бүжиглэснээс болсон уу яасан, нарийн учрыг нь мэдээгүй, тэр тайрмал үстэй эмэгтэй, саарал үстэй эмэгтэй хоёр л хоорондоо үсдэлцээд орилж хашгичаад байхаар нь би болон манай баарны хамгаалагч А тэд нарыг салгаад саарал үстэй эмэгтэй болон түүнтэй хамт явсан хүмүүсийг баарнаас гаргасан юм. ...удаагүй зодоон үүсгээд байсан нөгөө өндөр тайрмал үстэй эмэгтэйг нь мөн баарнаас гаргахад тэд нар гадаа гараад л шуугилдаад орилолдоод эхлэхээр нь би гарч тэднийг салгасан. ...Тайрмал үстэй эмэгтэй саарал үстэй эмэгтэйтэй зууралдаж гараараа цохилцож байхад саарал үстэй эмэгтэй нь шарандаа тайрмал үстэй эмэгтэйгийнхээ чихнээс хазчих шиг болсон. Чихнээс нь цус гарсан харагдсан. Тэр 2 эмэгтэй л хоорондоо муудалцаад маргаад зодоон цохион үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг [43],

- Э.Л- мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...саарал үстэй эмэгтэй намайг үсдэж аваад л дараад чихнээс хазсан....” гэх мэдүүлэг [44]  ,

-Э.Э- мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “... тайрмал үстэй эмэгтэй намайг ч гэсэн зодож цохисон. Тэр эмэгтэй бид хоёр үсдэлдсэн байхад намайг өөрөө эхлээд хазах гэхээр нь би зөрүүлээд чихийг нь хазсан. ...” гэх мэдүүлэг [45],

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 11074 тоот [46], 1119 тоот [47], 11101 тоот [48] , 1120 тоот [49] дүгнэлтүүд,  баарны үүдний шат хэсгийн бичлэг бүхий Си Ди-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол [50] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Л- нь Э.Э-ад гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э-, Э.Л- нарын хэн аль нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Э-, Э.Л- нар нь архидан согтуурч, улмаар олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, хоорондоо хэрэлдэж, маргалдан үл ойлголцлоос болж барьцалдаж авч, бие биенийгээ цохих, түлхэх, үсдэх, хазах зэргээр харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон.

Хэрэгт цугларсан баримтаар хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан саарал үстэй гэх эмэгтэй нь шүүгдэгч Э.Э- болох талаар, харин тайрмал үстэй гэх эмэгтэй нь шүүгдэгч Э.Л- болох талаар тэдэнтэй хамт  бааранд орсон гэрч нараас мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Л-, Э.Э- нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Э.Л-, Э.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Л-, Э.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах тухай гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Э.Л-, Э.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Л- нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Э- хүлээн зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тэд харилцан тохиролцож, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байх тул шүүх хохирлын талаарх  талуудын  тохиролцоог тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Э.Л-г түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Э.Л- нь тодорхой хэмжээний орлоготой болох нь банкны депозит дансны хуулгаар харагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

шүүгдэгч Э.Э- нь тодорхой хэмжээний орлоготой болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, ажил эрхэлдэг талаарх лавлагаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгийг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрсдийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан саналыг шүүгдэгч Э.Л- зөвшөөрч, шүүгдэгч Э.Э-аас торгуулийн төлөх хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Э.Л-, Э.Э- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, шүүгдэгч тус бүрийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Э.Л-, Э.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  баарны үүдний шат хэсгийн бичлэг бүхий Си Ди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Э.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-, Э.Э- нар нь тус бүр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, Э.Л- нар нь тус бүр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг анхааруулсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Э-, Э.Л- нар нь хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “” баарны үүдний шат хэсгийн бичлэг бүхий Си Ди-г тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-аас 1,500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэсэгчлэн буюу 2018  оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гаргуулж хохирогч Э.Л-д төлүүлэхээр тогтоож, хохирогч Э.Э- нь гэм хорын хохирлын зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Л-, Э.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Л-, Э.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 8-10 дугаар тал.

[2] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 22-24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[7] хавтаст хэргийн 27 дугаар тал.

[8] хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[9] хавтаст хэргийн 30 дугаар тал.

[10] хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 33 дугаар тал.

[12] хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[14] хавтаст хэргийн 38 дугаар тал.

[15] хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[16] хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[17] хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[18] хавтаст хэргийн 86-87 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 68 дугаар тал.

[20] хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[22] хавтаст хэргийн 63 дугаар тал.

[23] Хавтаст  хэргийн 128-131 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 97 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 110-121 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 100 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 103 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 110-121 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 8-10 дугаар тал.

[32] хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[33] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 22-24 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[37] хавтаст хэргийн 27 дугаар тал.

[38] хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[39] хавтаст хэргийн 30 дугаар тал.

[40] хавтаст хэргийн 33 дугаар тал.

[41] хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[42] хавтаст хэргийн 38 дугаар тал.

[43] хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[44] хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[45] хавтаст хэргийн 86-87 дугаар тал.

[46] Хавтаст хэргийн 68 дугаар тал.

[47] хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[48] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[49] хавтаст хэргийн 63 дугаар тал.

[50]