| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/00603/И |
| Дугаар | 192/ШШ2025/01982 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01982
| 2025 03 17 | 192/ШШ2025/01982 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байр, 47 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байр, 47 тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие С.тай 2006 оны 12 сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа нэг хүүхэдтэй. Хүү маань 2007 оны 06 сараас 24-ний өдөр төрсөн 17 настай би өөрийн асрамждаа үлдээнэ. С. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн түүнээс улбаалан агсам согтуу тавьж сэтгэл зүйн асар их дарамтад өртүүлдэг байсан. Сүүлийн үед миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон. архи ууж, агсам согтуу тавих болгонд хүүхдийн маань ааш зан эвдэрч, сэтгэл зүй тогтворгүй байдаг болоод байгаа. Бид дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 28-р хороо ******* ******* хотхон *******-р байр 1-р орц 10-р давхар 47 тоот 44.76 м.кв байрыг 8 хувийн зээлээр авч 87282000 төгрөгөөр авч байсан. Үүний урьдчилгаа төлбөр болох 32282000 төгрөгийг төлж, одоо зээлийн үлдэгдэл төлбөр болох 38535488 төгрөгийг төлөөгүй байгаа. Зээлийн төлөлтийг миний бие зээл авсан өдрөөс эхэлж төлж байгаа. Мөн С. нэр дээрх 19-01 УКА улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг худалдан авахад би 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Бидний дундын өмч болох байрыг гурав тэнцүү хуваан үзвэл нэг хүнд ногдох хэсэг 29,094,000 төгрөг болж байгаагаас гэрлэлт цуцалсан нь зээлээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 38,535,488 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан нэг хүнд оногдох хэмжээ нь 19,267,744 төгрөгийг суутгавал би С.д 9,826,256 төгрөгийг төлнө. ******* ******* хотхон ******* дугаар байр, 10 давхар, 47 тоот хаягт байрлах, 44,76 м.кв талбайтай хувийн зээлээр авсан байрыг 3 тэнцүү хувааж, 19-01 УКА улсын дугаартай приус 30 маркийн автомашиныг худалдан авахад шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдийн асрамжийн талаар маргах маргаан байхгүй бөгөөд хүү эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00395 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ, түүний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Орон сууцны зээлийн гэрээ, зээлдэгчийн зөвшөөрөл, зээл эргэн төлөх хуваарь.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хүүхдийн санал асуусан тухай тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь нөхөр С.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид гэр бүл болсныг 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0064 дугаар бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байна.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00395 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрэн хамт амьдрах боломжгүй, тус тусдаа зохигчийн тайлбар, хариуцагчаас гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
3. Хүү А. нь эх Б.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн хувьд эцэг С. маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамж дээр маргахгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн санал авах шаардлагагүй гэж үзсэн болно.
4. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхад нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн 1 ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган, 3 Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.1-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус хүүхдийн эрхийг хангаж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эх Б.*******т хүлээлгэж, хүү эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг С. нь хүү эхийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч С. хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Б.******* саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.
7. Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд холбогдох хэсэг гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, *******-47 хаягт байрлах, 44.76 м.кв талбайтай орон сууцыг талууд 165,000,000 төгрөгөөр үнэлэн тогтоож, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 38,600,000 төгрөгийг хасч, үлдэх 126,400,000 төгрөгийг гэр бүлийн гишүүн тус бүрт 3 тэнцүү хувааж, нэг хүнд ногдох хэсгийг 42,133,333 төгрөгөөр тогтоосон бөгөөд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, *******-47 хаягт байрлах, 44.76 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.*******, хүү хамт гэр бүлийн гишүүдийн оногдох хувиар өмчлөхөөр, хариуцагч Ш.д орон сууцны оногдох хувь болох 42,133,333 төгрөгийг олгож, мөн хариуцагч Ш.д Сонгинохайрхан дүүрэгт Баруун салаанд байрлах зуслангийн 0.5 м.кв эзэмших эрхтэй газрыг, 19-01 УКА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг тус тус Б.*******аас шилжүүлэн өгөхөөр зохигчид хэлэлцэн тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Ш. нь шүүхэд гаргасан тайлбартаа Дорнод аймагт нэхэмжлэгч Б.Баттунгалгийн ах, дүү нар дээр хөдөө байгаа адуу малаа нэхэмжлэгчээс тоолж гаргуулах тайлбар гаргасан бөгөөд зохигчид шүүх хуралдааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн бөгөөд хариуцагчаас адуу малтай холбоотой нэхэмжлэлийн талаар шүүхэд жич баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дээрх эвлэрсэн эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 669,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ас 334,855.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт /РД: /, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* овогт /РД: /-ыг эх Б.*******ийн асрамжид үлдээсгүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Гэр бүлийн дундын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд холбогдох хэсэг гаргуулах шаардлагад зохигчид Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, *******-47 хаягт байрлах, 44.76 м.кв талбайтай орон сууцыг талууд 165,000,000 төгрөгөөр үнэлэн тогтоож, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 38,600,000 төгрөгийг хасч, үлдэх 126,400,000 төгрөгийг гэр бүлийн гишүүн тус бүрт 3 тэнцүү хувааж, нэг хүнд ногдох хэсгийг 42,133,333 төгрөгөөр тогтоосон бөгөөд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, ******* ******* хотхон, *******-47 хаягт байрлах, 44.76 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.*******, хүү хамт гэр бүлийн гишүүдийн оногдох хувиар өмчлөхөөр, хариуцагч Ш.д орон сууцны оногдох хувь болох 42,133,333 төгрөгийг олгож, мөн хариуцагч Ш.д Сонгинохайрхан дүүрэгт Баруун салаанд байрлах зуслангийн 0.5 м.кв эзэмших эрхтэй газрыг, 19-01 УКА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг тус тус Б.*******аас шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг батлаж, нэхэмжлэгчийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
6. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 669,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ас 334,855.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД