Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 122/ШШ2025/0017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.*******ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн *******ын газрын дарга болон тус газрын ёс зүйн дэд хорооны даргад тус тус холбогдох “*******ын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, мөн тус газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.******* миний бие ******* аймгийн *******ын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/24 дугаартай тушаал, мөн тус газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн *******ын газрын ёс зүйн дэд хороо нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох тухай ******* аймгийн *******ын газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлт гаргасан. Хариуцагч ******* аймгийн *******ын газрын дарга нь 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/40 дугаартай Д.*******ийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгох тухай ******* аймгийн *******ын газрын даргын тушаал тус тус гаргажээ.

Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бодитоор биелсэн, хариуцагч нар өөрсдийн хууль бус шийдвэрийг өөрсдөө хүчингүй болгосон дүгнэлт, тушаал гаргасан байна.

Иймээс ******* аймгийн *******ын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дугаартай Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******* аймгийн *******ын газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай Ёс зүйн зөрчил гаргасан тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хандаж “*******ын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, мөн тус газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* аймгийн *******ын газрын дарга болон тус газрын ёс зүйн дэд хорооны даргад холбогдуулан гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж,  нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Д.*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа этгээд татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс ******* аймгийн *******ын газрын дарга болон тус газрын ёс зүйн дэд хорооны даргад  холбогдуулан гаргасан “*******ын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, мөн тус газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                               О.МӨНХЗУЛ