Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

  2018           03            29                                           271

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ж.Б Монгол Улсын иргэн, ..............төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. эрхэлдэг, ам бүл ......, эх, эхнэр, .......... насны ........хүүхдийн хамт амьдардаг,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Б нь ............. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Г.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ж.Б: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Г.О-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байсан. Тэгэхэд манай нөхөр болох Ж.Б тухайн үед тусдаа амьдарч байсан, одоо ч бас тусдаа амьдарч байгаа. Тэгээд Ж.Б ажил дээр ирэхдээ бага зэрэг архи уучихсан байсан. Г- гэх найзаараа машинаа бариулчихсан явж байсан. Манай бага хүүхэд Б.А- нь манай ажил дээр хамт байсан. Ж.Б хүүхдээ авах гэж ирж байгаа юм. Тэгээд орой 19 цагийн орчим миний ажил тарж байсан. Тэгээд намайг машинд сууж яваад замдаа .... буучих гэж хэлэхээр нь машинд суучихсан чинь намайг замдаа буулгахгүй шууд гэртээ дагуулаад ирсэн. Гэрт ирэхэд манай том охин Б-, хадам ээж Туяа нар байсан. Би гэрт нь орж ирээд хэсэг сууж байгаад явах гэхэд намайг явуулахгүй гээд хэл амаар доромжилж маргалдаж байгаад миний үснээс зулгаагаад газар унагааж байгаад хөлөөрөө миний нүүр орчим газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гар утсаараа ах нарыгаа дуудчихсан. Манай бэр эгч М-т гар утсаар хэлсэн чинь гэрийн хаягийг нь хэлчих гэхээр нь хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд ах нар болон цагдаа нар ирэхээс өмнө Ж.Б нь гэрээсээ гараад зугтаагаад явчихсан. Тэгээд цагдаа нарт болсон явдлын талаар хэлээд гэрээс нь гараад явсан. Дараа нь цагдаагийн хэлтэс дээрээс намайг дуудаад би болсон явдлын талаар хэлсэн. Манай нөхөр Ж.Б нь хэсэг хугацаанд өөр нэг эмэгтэй хүнтэй амьдраад байсан. Би тэгэхэд нь гэртээ амьдарч байгаад 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Ж.Б-тай 14 жил орчим хамт амьдарч байна. Энэ хугацаанд надаа гарч хүч байсан ч энэ талаараа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай хүүхдүүд том нь 13 настай, бага нь 4 настай охидууд байгаа. Одоо том хүүхэд нь аавтайгаа, бага нь надтай хамт амьдарч байна. Би 2017 оны 12  дугаар сарын 29-ний өдрөөс хойш хүүхдүүдээс болж уулзсан. Гэхдээ хамт нэг гэрт орж амьдарсан асуудал байхгүй. Би Ж.Б-тай эвлэрсэн асуудал байхгүй. Миний биеийн байдал хэвийн байна. Нүүрний хавдар буугаад хэвийн болчихсон. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би шүүх эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна. ...” гэх мэдүүлэг [1]

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

2.Гэрч П.Т-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байсан чинь манай хүү Ж.Б эхнэр Г.О-, хүүхэд А- нар гэртээ орж ирсэн. Г.О- гэрт орж ирээд хэсэг байж байгаад би явлаа гэсэн чинь Ж.Б явуулахгүй гэж хэлээд маргалдсан. Ж.Б Г.О-ы үснээс зулгааж газар унагаахаар нь би хажуунаас нь салгасан.  Г.О- нь орон дээр сууж байсан чинь Ж.Б нь явж очоод нүүр орчим нь хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн. Тэгээд Г.О- нь нүүрээ даран сууж байгаад ах, эгч нар луугаа гар утсаар залгаад ах дүү нар нь манай гэрт орж ирээд Г.О-ыг аваад явсан. Цагдаа нар бас орж ирсэн. Хүү Ж.Б цагдаа дуудчихсан чинь гэрээс гараад явчихсан. Тэгээд удаагүй гэртээ орж ирсэн. Ж.Б нь эхнэр Г.О-тай 10 гаран жил амьдарч байна. Манай амьдарч байгаа байшинд хамт дундаасаа 4-13 насны 3 хүүхэдтэй, сайхан л амьдарч байсан. Тэгээд Ж.Б өөр нэг хүүхэнтэй нөхцөж яваад тэрнээс хойш эхнэрээсээ салаад тусдаа амьдарч байна. Хамт амьдарч байхдаа хааяа маргалдаж л байсан. Ж.Б нь хувиараа халтуур хийж амьдардаг хүн байгаа юм. Хүү Ж.Б нь хөнгөн зантай хүнд их тусархуу, архи уугаагүй үедээ хүний үгнээс гарахгүй, их сайхан хүү байгаа юм. Архи уучихаараа агсан, үглээ, муухай зантай болчихдог. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч Ж.У-ын мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Ж.Б нь миний төрсөн ах юм. Манайх эхээс зургуулаа, Ж.Б ах дээрээс 3 дахь юм. Би өөрөө хамгийн бага дүү нь байгаа юм. Би 2017 оны 12 дугаар сард Ж.Б ах эхнэр Г.О-тай маргалдсан асуудлын талаар саяхан мэдсэн. ...Ах Ж.Б сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон. Архи уугаагүй үедээ тайван зан ааштай хүн зодож цохиод байхаар хүн биш, багаасаа тийм хүмүүжил байхгүй. ...Миний ах хувиараа ажил хийж хувийн машинаараа халтуур хийж амьдардаг юм. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Ж.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би өөрийн эхнэр Г.О-тай 10 гаран жил хамт амьдарч байна. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. Бидний дундаас 4-16 насны 2 хүүхэдтэй. ........... амьдарч байгаа. Би эхнэр Г.О-тай маргалдаад, дээрээс нь би гэрээсээ 2016 оны 2 дугаар сараас Н- гэх хүүхэнтэй танилцаад гэрт нь 6 сар орчим хамт амьдарч байгаад буцаад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэрээсээ явчихсан. .......... ахынхаа гэрт амьдарч байсан. Тэгээд тусдаа хоёр хүүхдээ хоёр гэрийн хооронд зөөгөөд амьдарч байсан. Би эхнэр Г.О-тай уулздаг байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхошууны хөтөл дээр би хүмүүстэй архи уучихаад автомашинаа өөрийн найз Г-ар бариулаад эхнэр Г.О-ы ажил болох ................. гэх газар очоод эхнэрээ дуудсан. Манай эхнэр бага хүүхдээ цэцэрлэгээс нь авчихсан байсан. Ажлынх нь хажууд цэцэрлэг нь байдаг. Тэгээд автомашинд суучих гэж суулгаад гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд тэндээсээ .............. явахгүй, шууд гэр лүүгээ яваад гэртээ ирсэн. Манай эхнэр Г.О- нь машин сууж явахдаа “танай гэрт очихгүй би өөрийнхөө гэрт очно” гээд маргалдаад яваад байсан. Тэгээд гэрт орж ирээд маргалдаж байгаад би өөрөө архи уучихсан нилээн согтуу байсан. Тэгээд уурандаа Г.О-ы нүүр орчим газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Г.О- нь орон дээр сууж байсан. Би дахиад цохиж авсан байх, гэхдээ хаана нь хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь эхнэр Г.О-ыг зодож цохиж байсан удаа байхгүй. Анх удаагаа тэр өдөр зодсон. Би эхнэрээ зодчихоод гэрээсээ гараад зугтаачихсан. Би эхнэр Г.О-, бага хүүхэд А- нарын хамт гэртээ ирэхэд манай гэрт манай Ээж П.Т-, том охин Б.Б- нар байсан. Өөр хүн байгаагүй. Найз Г- миний автомашинд намайг гарч ирэхийг хүлээгээд сууж байсан. Манай гэрт орж ирээгүй болсон явдлын талаар мэдэхгүй. Одоо эхнэр Г.О-тай хэвийн харьцаатай байгаа, манай эхнэр Г.О- одоо гэртээ ирчихсэн, хамт амьдарч байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Би Төрийн банкинд данстай. Тухайн дансаар ядуу иргэдийн хоол хүнсний мөнгө болон том хүн 16,000 төгрөг, хүүхэд 6000 төгрөг гэж манай гэрийн гишүүдийн бүх мөнгө миний дансаар 72,000 төгрөг сар болгон ордог. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 989 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимны дотор хэсэгт 0,6х0,3см, дээд, доод зовхи хөхөлбөр ягаан өнгийн, зүүн нүдний дээд зовхины дотор булан, доод зовхи дээд уруулын зүүн дээд хэсэгт 3,5x1см, зүүн хацрын урд доод хэсэгт 3,5х7см хөхөлбөр ногоон өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Зүүн хацрын урд доод хэсэгт 1,5см урт мэс заслын 2 оёдол бүхий шархтай.

Дүгнэлт:

1.Г.О-ы биед баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /шинжээч Б.Долгормаа/...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Шүүгдэгч Ж.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [6], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [7], Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт [8], банкуудын лавлагаа [9], хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай Улсын бүртгэлийн лавлагаа [10], Ж.Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [11], Ж.Б, Г.О- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [12] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.Б нь С.............. тоотод 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Г.О-тай хувийн таарамжгүй харьцаанаас улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Г.О-ы үснээс зулгааж, газар унаган хөлөөрөө нүүр орчим нь нэг удаа өшиглөж баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Г.О-ы хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байсан. ...Ж.Б нь ажил дээр ирэхдээ бага зэрэг архи уучихсан Г- гэх найзаараа машинаа бариулчихсан ирсэн. ...Тэгээд намайг гэртээ дагуулаад ирсэн. ...Би гэрт нь орж ирээд хэсэг сууж байгаад явах гэхэд намайг явуулахгүй гээд хэл амаар доромжилж маргалдаж байгаад миний үснээс зулгаагаад газар унагааж байгаад хөлөөрөө миний нүүр орчим нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [13],

-Гэрч П.Т-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байсан чинь манай хүү Ж.Б эхнэр Г.О-, хүүхэд А- нар гэртээ орж ирсэн. ...Г.О- хэсэг байж байгаад би явлаа гэж хэлсэн чинь Ж.Б нь явуулахгүй гэж хэлээд маргалдаж байгаад Г.О-ы үснээс зулгааж газар унагаахаар нь би хажуугаас нь салгасан. Г.О- нь орон дээр сууж байсан чинь Ж.Б нь явж очоод нүүр орчим нь хөлөөрөө 1 удаа өшиглөчихсөн. ...” гэх мэдүүлэг [14],

-Ж.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би Г.О-тай 10 гаран жил хамт амьдарсан, албан ёсны гэр бүлийн баталгаатай.  ...Би 2016 оны 2 дугаар сараас Н- гэх хүүхэнтэй танилцаад гэрт нь 6 сар орчим хамт амьдарч байгаад буцаад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэрээсээ явчихсан. Тэгээд тусдаа 2 хүүхдээ хоёр гэрийн хооронд зөөгөөд амьдарч байсан. ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би архи уучихаад автомашинаа найз Г- гэх залуугаар бариулаад эхнэр Г.О-ы ажил дээр очсон. ...Тэгээд Г.О-ыг автомашинд суучих гэж суулгаад гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд, тэндээсээ 1 дүгээр хороолол явахгүй, шууд гэр лүүгээ Баянхошуунд ирсэн. ...эхнэр Г.О- машинд сууж явахдаа танай гэрт очихгүй, би өөрийнхөө гэрт очно гээд маргалдаад явсан. ...гэрт орж ирээд маргалдаж байгаад... уурандаа Г.О-ы нүүр орчим газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна.  ...” гэх мэдүүлэг [15],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 989 тоот дүгнэлт [16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба, түүний согтуурсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн  3.1.3 дах заалтад  “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно гэжээ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд:

-эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...-г ойлгоно гэсэн байна.

Хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаас үзвэл Ж.Б, Г.О- нар нь 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарсан байх ба тэд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа боловч тэдний гэрлэлтийн гэрчилгээ хүчин төгөлдөр, тэд гэрлэгчид байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд  шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.О-ы бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулж зохицуулсан байдаг ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ж.Б нь эхнэр Г.О-ыг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах талааь зүйн үндэслэл болно. бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эрдэнэмандалын бие махбодид халдаж   бүртгэх хуур гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн хүлээн авч, Ж.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Г.О-ы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.О- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн [17] тул шүүгдэгч нь хохирогч Г.О-д төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ж.Б нь торгохыг ялын талаар маргаагүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ж.Б  өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Ж.Бт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний  бусад орлогыг үндэслэн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ж.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.О- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 29-31  дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 29 дүгээр  тал.

[9] Хавтаст хэргийн 56-57, 60- 61 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 29-31  дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[17] хавтаст хэргийн 14-15, 68 дугаар тал