| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1929001370057 |
| Дугаар | 2024/ДШМ/285 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.4., 17.1.3.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/285
2024 03 05 2024/ДШМ/285
О.П, О.Н, С.А
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянтогос,
шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч А.Батмандах, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1447 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянтогос, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч О.П нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл зэрэгт үндэслэн О.П, О.Н, С.А нарт холбогдох 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,
Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жил хорих ялаар,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ялаар,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жил хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан;
2. Б овгийн О-н Н, ................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... тоотод оршин суух, /РД: ............/,
Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн журамлан Налайх дүүргийн 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцогдсон,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан;
3. Б овгийн С-н А, .................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
1. Шүүгдэгч О.П-н хулгайлах гэмт хэргийн талаар:
1.1. Шүүгдэгч О.П, О.Н нар нь бүлэглэж, 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын Хар Чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Б-н бууцан дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч, 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан,
1.2. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-н өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.456.000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3. О.П, С.А, О.Н нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г К Ресорт” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-н өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.А-н эхнэр/ өмчлөлийн 77-24 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч О.П-н ганцаараа үйлдсэн гэмт хэргийн талаар:
2.1. Шүүгдэгч О.П нь 2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн .. дүгээр хороо, ............н задгай тоот дахь иргэн Б.А-н эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Наiег брэндийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-д 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.2. 2018 оны 08 дугаар сард ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” гэх газарт байрлах хохирогч Б.Э-н бариатай байсан монгол гэр болон дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1.950.400 төгрөгийн хохирол учруулсан,
2.3. 2022 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” гэх автомашины эд зүйл зардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр бүхий дэлгүүрийн цонхыг хагалан орж “Ровер Лине” нэртэй автомашины 4 ширхэг тосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 368.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.4. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ........... тоотод оршин суух иргэн Ц.Б-ны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 40 инчийн “Эл жи” загварын зурагт, мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн хазаар, мөнгөн ташуур, зэсэн домбо, индукцэн плитка, их гарын мөнгөн хөөрөг, халтар манан хөөрөг, 3 хос мөнгөн ээмэг бөгж, нэг блок эссэ тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10.623.900 төгрөгийн хохирол учруулсан,
2.5. 2022 оны 02 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар .........-г тоот хашаанд байрлах иргэн Н.Л-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түүний эзэмшлийн 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг зэс аяга, 36 ширхэг элдсэн хурганы арьс, Шарп маркийн 32 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.304.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.6. 2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдийн хооронд .............. тоотод байрлах иргэн Б.Б-н эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч кофе чанагч, оёдлын машин, зөөврийн компьютер, шуудайтай мах, бугуйн цаг, аяллын цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.409.280 төгрөгийн хохирол учруулсан,
2.7. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ......... тоотод оршин суух иргэн Б.Г-н байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн зурагт, булган шуба, хромон гутал, виски, оргилуун дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.130.070 төгрөгийн хохирол учруулсан,
2.8. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн ....... зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Н-н зуслангийн Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, “Монел” маркийн 32 инчийн зурагт, плейстешин 3 загварын тоглоом, кен брэндийн гар дрилл, цахилгааны утас, гуулин данх, цар таваг, домбо, хос гутал, орны бүтээлэг, чемодан, хурган дотортой дээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.123.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.9. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ............ тоотод байрлах иргэн Б.Хонгорзулын эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, зурагт, “ЛЖ Экс 4” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.10. 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд ............ тоотод оршин суух иргэн М.Б-н эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 13 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, дээлийн хүрэм, ташуур, малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.817.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан;
3. Шүүгдэгч О.П-н дээрэмдэх гэмт хэргийн нотлох баримтын талаар:
3.1. Шүүгдэгч О.П нь 2020 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... тоотод байрлах иргэн Н.Батхүүгийн хувийн байшингийн цонхыг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан;
3.2. Яллагдагч О.П, Ж.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........., “М” зочид буудлын 102 тоотод бусадтай хамтран буюу зочид буудлын өрөө андуурч орж ирсэн, хохирогч Д.М-г Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12.000 /Арван хоёр мянга/ төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн;
3.3. О.П нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... зочид буудлын 102 тоотод дээрэмдэх үйлдэл төгссөний дараа хамт байсан Ж.Б-тай “хутга тулган хүн алах гэлээ” гэх шалтгаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар архины шилээр түүний толгойн хэсэгт цохин халдаж, эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
4. Шүүгдэгч О.Н-н бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар:
4.1. Шүүгдэгч О.Н-г О.П-той бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ...... аймгийн ....... сумын ................ гэх газарт нутаглах иргэн Б.Б-н бууцан дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан,
- О.П, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд ........-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г К Ресорт" амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-н өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.А-н эхнэр/ өмчлөлийн ... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.2. Мөн О.П, С.А нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө ..........-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-н өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор .... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.456.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч О.Н-н ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар:
5.1. 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаппи виллаж хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “Л н п с” ХХК-ны эзэмшлийн шар өнгийн контейнер бүхий тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хууль бусаар нэвтэрч, 68.659.500 төгрөгийн үнэлгээ бүхий 1006 ширхэг повер декор загварын паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн Хьюндай Портер маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 68.659.500 төгрөгийн хохирол учруулсан,
5.2. 2022 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х виллаж хотхоны хашаан дотор байрлуулсан хохирогч “Л н п с” ХХК-ны эзэмшлийн 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1500 метрийн трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн хөлсөлсөн Хьюндай Портер маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч С.А-н хулгайлах гэмт хэргийн талаар:
6.1. Шүүгдэгч С.А нь О.П, О.Н нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цаг 05 минутын хооронд ...........-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г К Ресорт” амралтын газрын хашаанд байсан хохирогч О.Ц-н өмчлөлийн 3 ширхэг төмөр хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор иргэн Н.Ц-ны /С.А-н эхнэр/ өмчлөлийн ...... УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
6.2. О.П, О.Н нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гольфийн талбайн ертөнцийн зүгээр урд талд баригдаж байсан зуслангийн байшинд ашиглахаар бэлтгэж байрлуулсан хохирогч Ж.Д-н өмчлөлийн 4 уут бүхий 2x1 метрийн хэмжээтэй 28 ширхэг дулаалгын хөөсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа, учрах саадыг арилгах зорилгоор буюу бусдын өмчлөл дэх овор хэмжээ, жин ихтэй эд зүйлийг өөрсдийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж, түргэн зөөж тээвэрлэх зорилгоор ... УАК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто тээврийн хэрэгсэл бүхий машин механизмыг ашиглан үйлдэж, бусдад 1.456.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
О.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.П-н үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
мөн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
шүүгдэгч О.П-г үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
шүүгдэгч О.Н-г үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С.А-г хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 4 жилийн хорих ялаар,
шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 3 хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан 11 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч О.Н-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-н 361 хоног, шүүгдэгч О.П-н цагдан хоригдсон нийт 1176 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-с хохирогч Б.Батбаярт 5.183.750 төгрөг, хохирогч Ж.Дорждагвад 485.333 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Батбаатарт 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батсүхэд 224.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүд 2.100.000 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч О.П-с хохирогч Б.Батбаярт 5.183.750 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 1.950.400 төгрөг, хохирогч Г.Ариунтуяад 1.165.000 төгрөг, хохирогч Ж.Дорждагвад 485.333 төгрөг хохирогч Б.Гэрэлцолмонд 1.182.070 төгрөг, хохирогч Н.Дөлгөөнд 276.000 төгрөг, хохирогч Ц.Баярсайханд 9.333.000 төгрөг, хохирогч Н.Лхамжавд 1.304.000 төгрөг, хохирогч Б.Баасанхүүд 3.409.280 төгрөг, хохирогч Б.Нандинчимэгт 2.123.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбатад 12.000 төгрөг, хохирогч Б.Хонгорзулд 240.000 төгрөг, хохирогч М.Баатарт 3.817.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүд 2.100.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Н.Цэцэгсайханы өмчлөлийн ... УАА улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины үнэлгээ болох 8.563.614 төгрөгийг шүүгдэгч О.П-с 2.854.538 төгрөг, О.Н-с 2.854.538 төгрөг, С.А-с 2.854.538 төгрөг тус тус гаргуулж, “Нэт капитал авто” ХХК-ийн эзэмшлийн ...... УАК улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашины үнэлгээ болох 9.114.750 төгрөгийг шүүгдэгч О.П-с 3.038.250 төгрөг, О.Н-с 3.038.250 төгрөг, С.А-с 3.038.250 төгрөг тус тус гаргуулж, мөн хөлсөлсөн гэх улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй “Хьюндай Портер” автомашины үнэлгээ болох 6.300.000 төгрөгийг шүүгдэгч О.Н-с гаргуулж, улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй “Тоёота Приус 20” маркийн автомашины үнэлгээ болох 9.514.978 төгрөг, шүүгдэгч О.П-с 4.757.489 төгрөг, О.Н-с 4.757.489 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянтогос давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 16 дахь талд шүүгдэгч О.Н-н ганцаар үйлдсэн гэмт хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчид, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хулгайд алдагдсан паркетан шал, барилгын шатны төмөр трубаны албан ёсны үнэлгээнүүдийг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн атлаа хохирол төлбөрийн талаар хохирогчийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нотлох баримтыг цуглуулахаар заасан бөгөөд хэргийн материалд цугларсан нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн мөртлөө хохирогчийг хохирсон гэж үзээгүй, хохирлыг мөн тогтоогоогүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэснийг зөрчсөн. Гэтэл шүүгдэгч О.Н нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны үед хохирогчоос асуусан асуултад хариулахдаа удаа дараагийн үйлдлээр барилгын материалуудыг хулгайлсан, машин техник ашиглан зөөвөрлөсөн гэж хүлээн мэдүүлсэн юм.
Үүнээс гадна, дээрх хулгайд алдагдсан барилгын материалуудыг худалдан авсан хүмүүсийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн тэмдэглэлд барилгын материалууд алдагдсан болохыг тогтоож, улмаар албан ёсны үнэлгээний байгууллагаар үнэлгээг гаргуулж хохирлын хэмжээг тогтоож хэргийн материалд хавсаргасан. Прокурорын яллах дүгнэлтэд энэхүү тогтоосон хохирлын хэмжээ болох 72.201.000 төгрөгөөр учирсан хохирлын хэмжээг тогтоож, шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх хохирогчийн хохирлыг хэмжээг огт тогтоогоогүй харин ч эсрэгээр хохирлын хэмжээг тогтоохгүй байх талаас нь хэрэгт авагдсан баримтуудыг ашигласан нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл байна.
Шүүгдэгч О.Н нь 2022 оны 6, 7 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр манай компанийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах барилгын талбайгаас их хэмжээний барилгын материал болох 1006 хайрцаг “power doker” маркийн паркетан шалнуудыг барилгын талбайд байрлах шар өнгийн контейнерээс хулгайлснаас гадна уг барилгын талбайд ил хадгалагдаж байсан нийт 1500 метр 40 трубануудыг олон удаагийн үйлдлээр хулгайлж, приус, портер машинуудаар олон удаа ачиж тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн байтал энэхүү алдагдсан 1500 метр 40 трубануудын талаар шүүхийн тогтоолд огт дурдаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Мөн 1006 хайрцаг “power doker” маркийн паркетан шалыг манай компани шар контейнерт хадгалахдаа тэмдэглэл үйлдэж, компанийн баримт үйлдсэн бөгөөд уг баримтыг монгол болон хятад хэл дээр үйлдэж, компанийн тамга дарсан оригинал бичиг баримт бөгөөд уг баримтыг мөрдөгчид өгч хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Шүүх тус баримтыг үнэлээгүй атлаа энэхүү баримтын хуулбар хувийг үнэлж нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Бидний зүгээс зөвхөн хятад хэл дээр үйлдэгдсэн баримтыг гаргаж өгөөгүй ба монгол, хятад хоёр хэл дээр үйлдсэн эх баримт гаргаж өгсөн учир энэхүү баримтыг орчуулах шаардлага байхгүй, шүүх буруу дүгнэсэн.
Түүнчлэн, хохирогчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох болон хулгайд алдагдсан паркетууд болон труба төмөр нийт 72.201.000 төгрөгийн хохирлыг гаргуулах хүсэлт гаргасан ч энэхүү хүсэлтийг шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй, хохирогчийн хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Мөрдөгчийн тогтоолоор манай компанид харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг байсан “О” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд уг компани нь 3 ээлжээр буюу 24/7 бүрэн харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлдэг байсан. Манай компанийн барилгын талбайгаас хүний нүднээс далдуур хулгай хийх үнэхээр боломж хомс байтал маш их хэмжээний том оврын барилгын материалуудыг олон удаагийн үйлдлээр приус, портер машинууд ашиглаж хулгайлан зөөвөрлөсөн үйлдэлд “Ормяна” харуул хамгаалалтын компани буруутай болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд тус компанийг учирсан хохирлыг хариуцуулахаар иргэний хариуцагчаар татсан байтал шүүх хохирлыг тус компаниас гаргуулах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Тухайлбал, шүүгдэгч О.Н-н манай компанийн барилгын талбайгаас паркетан шал хулгайлсан хэрэг 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн нээн шалгаж эхэлсэн ба барилгын төмөр труба хулгайлсан хэрэг мөн тус хэлтэст 12 дугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд тус хэргүүдийг 2023 оны 2 дугаар сарын сүүлээр нэгтгэсэн юм.
Гэтэл шүүгдэгч О.Н нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр 60 хүртэл хоногоор хойшлуулсан талаар бид 4 дүгээр сарын сүүлээр л олж мэдэж, прокурорт шинжээч томилох болон хохирлыг нарийвчлан тогтоолгох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаж, прокурор хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч мөрдөгч хүсэлтэд дурдагдсан ажиллагаануудыг хийгээгүй, алдагдсан паркет, трубануудын үнэлгээг бодитоор тогтоогоогүй, 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг Батсүх гэгч өөрийн байшиндаа ашигласан гэх мэдүүлгийн дагуу уг байшинд үзлэг хийж ямар хэмжээний паркет болон труба ашигласныг тогтоох зэрэг ажиллагаануудыг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, прокурор хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн.
Хэрэв шүүх хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна гэж дүгнэж байгаа бол хохирлын хэмжээг бүрэн тогтоох арга хэмжээг буюу шинжээч томилох боломжтой байсан. Учир нь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайн гэмт хэргийн нэг гол шинж нь тухайн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох бөгөөд гэмт хэрэгтэнд ял оногдуулахад нөлөөлөх хүчин зүйл болох юм. Шүүх хохирол, хор уршгийн хэм хэмжээг зөв тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны ба шударга ёсны зарчмыг алдагдуулсан. Шүүгдэгч О.Н-н хууль бус гэмт үйлдлийн улмаас манай компанид хамгийн их хэмжээний хохирол учирсан ба шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт манай компанид учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүх хуралдаан болтол 396 хоног цагдан хоригдсон байсан бөгөөд үүнийг 361 гэж тооцсоныг нарийн шалгуулах шаардлагатай байна. Мөн би хохирол төлбөрөө хэсэгчлэн чадах чинээгээрээ төлсөн бөгөөд цаашдаа ч хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би өөрийн үйлсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр огт маргаагүй ба хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. 2022 оны намар 45 насандаа анх удаа аав болсон бөгөөд охины минь төлөө надад ганц удаа боломж олгож, итгэл хүлээлгэн оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Н-н өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүхээс шүүгдэгч О.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг хэсэгчлэн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ...” гэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч О.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө хэсэгчлэн төлсөн хэрэгт холбогдохоосоо өмнө хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан нь түүний хувийн байдал эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч О.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, хохирол төлбөрөө хэсэгчлэн төлсөн хувийн байдлыг харгалзан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Н-д шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Б-д ямаа самнаж байгаад Д.М-ны хамт явахдаа эхнэрийнх нь урт хар савхин дээл, түрийтэй гутал, шуудай ноолуур зэргийг авч явахад хохирогчийн төрсөн эгч Б.Ц харсан байдаг. Бэр Т.А-д хэлсэн. Дахин би 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө авсан хэрэгт нэгтгэн зүйлчилсэн. Ханбогд сумын мөрдөгч У нь тус тус үйлдсэн хэрэгт гэрч Ц, бэр А нар мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэг үйлдэх үед М мэдэж хамт зарж борлуулсан, хамт архи ууж буудалд байхдаа намайг тасраад унтаж байхад миний түрийвчинд байсан мөнгийг бүгдийг нь аваад мөн өөрөө авсан ээмэг, бөгж миний авсан шинэ 180.000 төгрөгийн утсыг бас Налайхад байдаг дүүдээ 2.000.000 төгрөг зээлээд Баянхонгорт байх ах, дүү, хүүхдүүддээ очиж архи ууж дуусгасан байсан. Би мөрдөгчид хэлээд 2021 оны 4 дүгээр сард мөрдөгч хайж олоод мэдүүлэг авахад миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. М-ны эгч, хүргэн ах нар Налайх дүүрэгт нөлөө бүхий ажил хийдэг их эмч, тэтгэвэртээ гарсан хурандаа нар нь танил талаараа хэргээс холбогдолгүй болгосон байдаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус хэрэгт шалгагдан шүүхээр ороход хэлсэн боловч одоо миний хэрэгт томилолтоор ажиллаж байгаа прокурор Д.Аянагүл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэхдээ М-ыг тусгаарлаж шийдвэрлэсэн гэж хэлсэн байдаг. Би үйлдсэн хэргийнхээ хохирлоо хувааж төлөх хүсэлтэй байна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг цагдан хорих захирамж гараад Өмнөговь аймгийн цагдан хорих байранд хүргэж өгөх үед тус цагдан хорих байр нь намайг бичиг баримт лавлагаа байхгүй гээд аваагүй. Шөнө лавлагаа авдаг газрын ажиллах цаг хаасан байхад мөрдөгч надад 0,33 литрийн Ерөөл архи уулгаад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Өглөө Ханбогд сумын шүүгчийн туслах Аззаяад болсон явдлаа хэлээд тус 07 сарын 19-ний захирамж гаргуулсан байдаг. Намайг хурууны хээгээр лавлагаа авахуулж тус цагдан хорих төвд хүлээлгэн өгсөн. Иймд миний эрүүлжүүлэх газар хоносон 1 хоногийг биеэр суусан хоногт оруулж бодоогүй байна. Би хохирогч Б.Б-нд үйлдсэн хоёр үйлдлийнхээ хохирлыг Д.М-тай хувааж төлмөөр байна.
2. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр үйлдсэн хэрэгт хохирогч Б.Э-н гэрээс эд зүйл хулгайлах хэрэгт би Б-д хэлсэн байдаг. Мөн надад гэр авах хүн олж өгсөн хамт М явсан. Жолооч Н.Н, эгч Н.Э-даа авч өгөхөд хамт явсан хүүхэн, Б байсан ачилцаад өгсөн хамт Налайх дүүрэгт буусан зэргийг гэрчилсэн Б надад хэлсэн. “Ямар нэгэн юм болвол чи даа, би ээжтэйгээ амьдардаг, хохирлыг чинь төлнө” гэж хэлсэн одоог хүртэл хохирол төлөгдөөгүй байгаа тул би хамт явсан М, Б нартай уг хохирлыг хувааж төлөх хүсэлтэй байна. Мөн цэнхэр өнгийн Портер машинд ачаад явсныг хамар хашааны Г.А гэрчилсэн байхад машины үнэлгээ гараагүй.
3. Би 2019 оны 06 сарын 28-наас 29-нд үйлдсэн хэргээ Налайх дүүргийн цагдаа Г.Ц-д хэргээ нэгтгэх үндэслэлээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Г.А-н эд зүйлийг авсан талаар би 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.А мэдүүлэгтээ “манай хойд төмөр хашаанд байсан гэрт эхнэр, нөхөр болох хоёр хүн орж гараад байна, цэнхэр өнгийн Портер машинд ачаад явсан” гэж гэрчилдэг. Мөн яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд хавтас хэргийн материалд хохирогч Г.А-г Г.Б гэж бичсэн. Мөн 2018 оны сүүлээр гэж бичсэн байдаг. 2019 оны 06 сарын 28-наас 29-нд үйлдсэн хэрэгт бичигдсэн байна.
4. 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз Ж.Б-тай хувааж уугаад хонох гэж буудалд өрөө аваад 1 шил архи ууж байхад үл таних Д.М орж ирээд “ах аа 100 татуулаач” гэсэн “тэг” гэсэн биш буруугаар эргэж Б маргасан. Би хэрэггүй гэж хэлсэн боловч болихгүй байхаар нь дууссан архины шилээ Б луу шидсэн. Тэр үед буудлын үйлчлэгч орж ирээд гараад цагдаа дуудсан байдаг. Хамт эрүүлжүүлэхэд хоноод өглөө хорооны байцаагчид болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөд хохирогч М намайг харин аварсан, энэ Ж.Б гэх хүн алах гээд хутга гаргаад хэрүүл хийсэн гэж хэлсэн байдаг. Харин хэдэн сарын дараа өөрөө мэдүүлэг өгөөгүй, өөр хүнээр өгүүлсэн тэр хүн нь намайг халаасандаа байгаа юмаа гарга гэж мэдүүлсэн байдаг. М ажлынхаа хүмүүстэй буудалд ямар баяр тэмдэглэсэн, хэдэн хүн өрөө авсан байдлыг мөрдөгч бүрэн тогтоох ажиллагаа хийж чадаагүй. Мөн Б-н гарт байсан хутгыг тухайн үед олж нотлох баримт болгоогүй, зөвхөн буудлын үйлчлэгчийн өрөө цэвэрлэх үед орон доор байсан хутгыг гар утсандаа авсан зургаар нотлох баримт болгосон. Би тухайн үед буудлын архины мөнгөтэй байсан, надад хүний 12.000 төгрөг авах бодол санаа байгаагүй. Гэрч Г.Д-н мэдүүлэгт “Мөнхбат өрөө авахаар ирэхдээ 1 шил архи биедээ байхаар нь өрөө өгөөгүй гаргасан, харин дахин орж ирээд 1 найз дээрээ ороод гаръя гэхээр нь оруулсан байдаг. Харин Б, П гэдэг хүн өрөө авахаар орж ирэхээр нь 102 тоотод оруулахаар явж байхад М коридорт зогсож байсныг “чи өрөөндөө орооч” гэж хэлээд явсан” гэж мэдүүлсэн байхад мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ дүгнэлт хийгээгүй байдаг. Хохирогч Д.М-н мэдүүлэгт “Би 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажлынхаа хүмүүстэй баяр тэмдэглэж явахдаа П, Б нарт дээрэмдүүлсэн” гэж мэдүүлдэг. Тухайн он, сар, өдөр би цагдан хорих төвд хоригдож байсан.
5. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч О.Ц ажлынхаа газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 2 хүн 02 цаг 55 минутад хашаа давж орж ирээд 03 цаг 01 минутад хаалга аваад гарч байсан. 03 цаг 08 минутад дахин орж ирсэн 05 цаг 03 минутад 05 цаг 05 минутад гарч байсан” гэж мэдүүлсэн байдаг /6 хх 92-93/.
6. Би хохирогч Д.М-г дээрэмдсэн хэрэгт холбогдон Мерри буудлаас эрүүлжүүлэхэд хоносон байхад тухайн он, сар, өдөр, цаг, минутад гэрч хохирогч нар мэдүүлэг нэг өдөр үйлдсэн гэж бичигдсэн байна.
7. Хавтаст хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөгч Э.Д хэрэг бүртгэх хугацаа сунгах тогтоол үйлдэж сунгасан байдаг. Би тухайн үед ямар ч хэрэгт холбогдоогүй байдаг. Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр прокурор В.Төгсбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдсэн байдаг. Би дээрх тогтоол үйлдэхэд холбогдсон хэрэг зөрчилд шалгагдаагүй ажил хийж байсан.
8. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ханбогдын шүүх таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилсөн захирамж гарсан байхад мөрдөгч 3 хоногийн дараа ирж гаргасныг биеэр цагдан хоригдсон хоногт оруулж бодоогүй байна.
9. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн шүүхэд хурал болж хохирлын 5 хоног авсан байсныг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн тогтоолоор бодож 4 хоногийг оруулж бодоогүй байна. Хулгайлах үйлдэлд тээвэрлэсэн машины марк, улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй, 2019 оны 05 сард хэрэглэн явсан “Приус-20” машины үнэлгээ мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд үйлдсэн хэрэгт хэрэглэж явсан 89-83 УАК дугаартай машины марк тодорхойгүй бичигдсэн, мөн хулгайлах хэрэгт хөлсөлсөн гэх улсын дугаар болон арлын дугаар тодорхойгүй Портер автомашины эзэн дугаар зэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн тогтоож гаргаагүй байна /12 хх 72-73/.
10. Иймд та бүхэн хуулийн хүрээнд бүрэн эрхийнхээ дагуу надад холбогдох хэргийн материалд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэг гарсан огноо, цаг минут өөр өөр өдөр хэрэг болсон байхад нэг өдөр хэрэг үйлдсэнээр бичсэн, цагдан хоригдсон хугацааг бүрэн тогтоож шийдвэрлээгүйг, мөн хэрэг тус бүрт хамтран оролцсон хүмүүсийг шалгаагүй, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралд хэргийн материалтай танилцаагүй хурлаас өмнө уулзаж байгаагүй өмгөөлөгчийг шууд томилолтоор оролцуулсан байдаг. Өмгөөлөгч Ганбат нь шүүх хуралд хэргийн бодит байдлыг тогтоолгох ямар ч хэлэх зөвшилцөх мэтгэлцээн хийгээгүй, шүүгчийн асуулт болгонд “хэлэх зүйлгүй” гэсэн тайлбар өгч байсан тул хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний гаргасан гомдол хууль шүүхийн өмнө үнэн зөв байх болно. ...” гэв.
Шүүгдэгч О.П-н өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.П-н гомдолтой танилцаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 461 дүгээр нээлттэй хорих ангиас О.П хэзээнээс эхэлж цагдан хоригдсон талаар лавлагаа гаргуулж хэрэгт хавсаргасан. Цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолд дурдсан хоногтой нь харьцуулан үзэхэд зөрүүтэй байсан. ... Нийт цагдан хоригдсон 16 хоног дутуу бодогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч О.П-г бусадтай урьдчилан тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг гэм буруутайд тооцож, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлана гэж заасан. Үүн дээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизмыг ашигласныг гэм буруутайд тооцоогүй. Тогтоох хэсгийн 9 дэх заалтад автомашины үнэлгээг шүүгдэгч О.П-с гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн НД2211 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Тоёота Приус 20” загварын автомашиныг 9.514.978 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “Тоёота Приус 30” загварын гээд буруу бичсэн. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржид 1.500.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн нэрийг Ц.Дамдиндорж гэж буруу бичсэн. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэж ашиг олох замаар орлогыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг тогтвортой золгуулах эх үүсвэр болгосон гэж дурдсан. Гэтэл амьдралын эх үүсвэр болох анхдагч хэрэгцээ нь гэр орон, орон байр, хоол хүнс, хувцас, өр зээлийн төлбөр, эрүүл мэндийн төлбөр, боловсролын төлбөр орох бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Хохирогч н.Мөнхбатын мэдүүлгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан. Нийт биечлэн эдлэх хорих ялыг хэт их бус 7 жилээс хэтрүүлэхгүй нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Шүүгдэгч О.П-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокуророос шүүгдэгч О.П-н Ж.Б-тай бүлэглэж зэвсэг ашиглан хохирогч Д.Мөнхбатын 12.000 төгрөгийг дээрэмдэж авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шилжүүлснийг шүүхээс “...О.П нь хохирогчийг “халаасанд байгаа зүйлээ гарга” гэж хэлж халаасанд байсан 12.000 төгрөгийг авсан бөгөөд хохирогч Д.М-н биед хутга тулгасан үйлдлийг Ж.Б хийсэн болох нотлогдсон гэж дүгнэж, шүүгдэгч О.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь, хохирогч Д.М-н “...Тэр өрөөн дотор 2 эрэгтэй хүн архи хуваагаад ууж байсан. Тэгээд би “уучлаарай ахаа би өрөө андуурчихжээ" гэж хэлээд буцаад өрөөнөөс нь гарах гэтэл Ж.Б гэдэг нь босож ирээд шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Гэнэт л гартаа хутга барьчихсан “дуу гаргавал ална шүү” гээд хутгаа над руу чичилж байснаа архиа үргэлжлүүлээд уугаад суучихсан. Тэр хоорондоо надад ууж байсан архинаасаа аягалж өгөөд “уу” гээд хүчээр шахсан. Тэр үед нь Ж.Б-г гартаа хутгатай байсан болохоор нь айсандаа архинаас нь уусан. Тэгээд байж байтал цаана нь сууж байсан нөгөө залуу нь “халаасан дахаа гаргаад ир” гэж хэлсэн. Би айгаад халаасандаа байсан бэлэн 12.000 төгрөгөө гаргаад, өрөөнд байсан ширээн дээр тавьсан. Би “ах нараа би ганц юм аваад өгье, оронд нь намайг зүгээр явуулчихаач” гэж гуйхад намайг тоохгүй хоорондоо юм яриад л, архиа хувааж уугаад байсан. Тэгээд тэр хоёрын хувааж ууж байсан архи нь дуусах гээд иртэл нөгөө залуу Ж.Б-т хандаж гэнэт “чи хүн алах нь уу” гэж хэлээд ууж байсан архины шилээр Ж.Б-н толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед гаднаас буудлын үйлчлэгч эмэгтэй хаалга онгойлгож орж ирэхээр нь би хаалгаар гараад гүйгээд зугтсан. Тэр залуу Ж.Б над руу хутга тулгачихаад зодож байхад, цаанаас над руу “чи халаасандаа байгаа юмаа гаргаад ир” гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр миний биед халдаж, цохиж зодоогүй. Ж.Б нь над руу хутга гаргаж ирээд намайг айлгаж сүрдүүлээд, цохиж зодоод байсан учир О.П-н “халаасандаа байгаа юмаа гарга” гэсэн шаардлагыг нь биелүүлэх болсон юм. Хэрэв Ж.Б нь хутга гаргаж ирж намайг айлгаж, зодож цохиогүй байсан бол О.П надаас “халаасан дахь юмаа гарга” гэхэд нь гаргаж өгөхгүй байсан. Хутгыг Ж.Б л гаргаж ирсэн. Жижиг хар иштэй хутга байсан. 12.000 төгрөгийг О.П гэх залуу нь авсан гэсэн мэдүүлэг нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О.П болон Ж.Б нар нь хохирогч Д.Мөнхбатын 12.000 төгрөгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх Ж.Б нь хутга тулгасан, харин О.П нь хутга тулгаагүй, халаасанд байгаа эд зүйлээ гаргахыг шаардаж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Түүнчлэн, шүүгдэгч О.П-н хохирогч Ж.Б-н эрүүл мэндэд “...хүнд хутга тулгаж алах гэлээ. ...” гэсэн шалтгаанаар халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэг төгссөний дараа үйлдэгдсэн, шүүх хуралдаанд томилолтоор оролцсон хяналтын прокурор Д.Аянагүлийн нэрийг /Д.Айнакул/ гэж буруу бичсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянтогосын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан паркетан шал, труба нарын үнэлгээг тогтоосон. Паркетан шалыг иргэний нэхэмжлэгч нараас хурааж, буцаан хүлээлгэж өгсөн. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулсан. Шүүгдэгч О.П, О.Н нар паркетан шал, трубаг хулгайлсан үйлдэл дээр маргаагүй хүлээн зөвшөөрдөг. Паркетан шал, трубаг худалдан авсан хүмүүс О.Н гэх хүнээс худалдан авсан талаар тогтвортой мэдүүлдэг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хятад хэл дээр бичигдсэн гэх үндэслэлээр учирсан хохирлыг шийдвэрлээгүй нь буруу. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. О.П-г н.Мөнхбат гэдэг хүнд хутга тулгаагүй, зөвхөн мөнгөө шаардаж авсан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан цагдан хоригдсон шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэрүүдийг үндэслэж цагдан хоригдсон хугацааг нарийвчлан тооцож шийдвэртээ тусгасан. Иймд цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь үндэслэлтэй. Прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн 2.3 дахь хэсэгт “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” -ийг заавал дүгнэх учиртай.
Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заасан.
Тухайлбал, шүүгдэгч нарын ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн үйлдэл тус бүр дээр нотлох баримтыг нэг бүрчлэн бичиж дүгнэх шаардлагатай байтал аль нь алины нотлох баримт болох нь тодорхойгүй хэт товч байдлаар бичсэн нь дээрх хуулийн шаардлагуудад нийцээгүй байна.
Мөн шүүгдэгч О.П-г машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоогүй атлаа тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтдаа О.П болон бусад шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Прокуророос шүүгдэгч О.П-г Ж.Б-тай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Д.М-г Ж.Б нь цохих, хутга тулгах зэргээр “дуу гаргавал ална шүү” гэж айлган сүрдүүлэх үйлдлийг үргэлжилж байх үед нь “халаасандаа байгаа юмаа гарга” гэж илээр, хууль бус шаардлага тавьж түүний 12.000 төгрөгийг дээрэмдэн авч, дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.П-н дээрх үйлдлийг ямар үндэслэлээр прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг гүйцэд тайлбарлан хэрэглэлгүйгээр О.П-д оногдуулсан хэд хэдэн төрлийн ялуудаас аль ялын төрлийг хэрхэн яаж нэмж нэгтгэн ойлгомжгүй, “...11 жил 3 хугацаагаар хорих ялаар” гэх зэрэг байдлаар бичигджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Л н п с” ХХК-ийн хохирлоос нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 1006 ширхэг паркетан шал болон труба зэрэг эд зүйлийн хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл муутай дүгнэлт хийж, тооцож гаргаагүй нь ойлгомжгүйн гадна шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ бичилгүй орхигдуулсан, мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд хичнээн төгрөгийг эд хөрөнгө хариуцах эсэх зэрэгт дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ талаар хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоног дутуу тооцогдсон эсэх асуудлын талаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ дахин тооцох боломжтойг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.П, О.Н, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1447 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.П, О.Н, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР