2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01988

 

 

 

 

 

 

2025 03   17

192/ШШ2025/01988

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, *******, ******* ******* ******* байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,285,278.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,285,278.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч М. нь ******* Банк ХК-ийн Толгойт тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 517120180514-01 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843962029 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 8,880,388.43 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 12,880,388.43 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843962029 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр БГХ/201843962029 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 01 -ны өдрийн байдлаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 317201843962029 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,098,8******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,240,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт *******,585 төгрөг нийт 8,352,617 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар лийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус үндэслэн зээлдэгч М.т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843962029 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8,901,187.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,287,344.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,048,746.64 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг, нийт 19,285,278.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******ны нэхэмжлэлтэй, М.т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцож байна. ******* *******ны нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн талаарх баримт, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ, ******* *******ны гүйлгээний баримт, Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, М.оос ******* ******* ХК-д гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, М.ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, ******* *******наас М.т хүргүүлсэн мэдэгдэл.

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: ******* ******* ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 34/1601 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М.т холбогдуулан 19,285,278.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч М. нь 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 8,880,388 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийг зээлж нийт 12,880,388 төгрөгийг ******* ******* ХК-аас зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул түүнд мэдэгдэл өгч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хандах нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг боловч хариуцагч гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ******* *******ны харилцах данс болох тоот дансанд 99,000,000 төгрөгийг Мөнхбат зээл төлөв гэж зээл татуулсан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэж, хөөн хэлэлцэх дахин хуульд зааснаар тоолж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 19,285,278.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу...гэж тайлбарладаг.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-аас хариуцагч М.той 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан болох нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-22-11-*******х/.

3.2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-аас хариуцагч М.той дахин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-17-19х/.

3.3. Дээрх хоёр зээлийн гэрээгээр зохигчид өмнөх буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг зээлсэн, харин хоёр дахь буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээгээр өмнөх 10,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 8,880,388.43 төгрөг дээр нэмж,4,000,000 төгрөгийг зээлж нийт 12,880,388,43 төгрөгийг ******* *******наас хариуцагч М. зээлж авсан болох нь дээрх хоёр зээлийн гэрээгээр тогтоогдсон. ******* ******* ХК-аас хариуцагч М.т дээрх хоёр зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг М.ийн ******* *******ны цалингийн зээлийн тоот данснаас мөн М.ийн ******* *******ны 5006942756 тоот харилцах дансанд орлогоор 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн, мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх данс руу 4,000,000 төгрөгийг тус тус М.т шилжүүлж, цалингийн зээлийг түүнд олгосон нь тогтоогдсон /хх-16, 22х/.

Хариуцагчаас цалингийн зээл олгохыг хүссэн хүсэлт, зээлдэгчийн анкет, М.ийн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл Эрдэм транс ХХК-нд ажиллаж цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримтуудаар М. нь цалингийн зээл авах хүсэл сонирхлоо ******* ******* ХК-нд илэрхийлж, *******ны зээлийн материал бүрдүүлж нэхэмжлэгчид өгч байсан нь тогтоогджээ /хх-28-34х/.

3.4. ******* ******* ХК-аас М.той 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээгээр зээлийн жилийн хүү 20.4 хувь, зээлийн гэрээний хугацааг 36 сараар, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байх бөгөөд бусад зээл төлөх нөхцөл, гэрээний хариуцлагыг тус тус зохигчид харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.5. Хариуцагч М. нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь зээлийн бүртгэлийн карт, М.ийн ******* *******ны цалингийн зээлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ХК-аас 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61/3802 дугаартай албан бичгээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 61/31528 дугаартай албан бичгээр тус тус зээл төлөх талаар мэдэгдэл болон нэхэмжлэгч талаас гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр М.оос зээлийн төлбөрт 8,901,187.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,287,344.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,048,746.64 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна /хх-24-27х/.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нотлох баримтыг нотариатаар батлуулж өгсөн бөгөөд уг баримтуудыг нотариатаар батлуулахад нотариатын үйлчилгээний төлбөрт 48,000 төгрөг төлсөн болох нь нотариатч Цэвээндорж Цэгмидэд 48,000 төгрөг шилжүүлсэн *******ны гүйлгээний баримт, нотариатын и-баримтаар тус тус тогтоогдож байна /хх-9-10х/.

 

5. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд зээлийн гэрээг сүүлд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр зээлийн гэрээ байгуулсан өдрийг тооцно. Зээлийн гэрээний хугацааг зохигчид 36 сараар тогтоосон бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн гэрээний 36 сарын сүүлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байна. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаас үзэхэд гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байна.

Хариуцагч талаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан тул нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны шүүхэд нэхэмжлэл гаргах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж, мөн зүйлийн 82.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан боловч хариуцагч М.оос зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, гүйцэтгэсэн үүргийг буцаахгүй байхыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3 дахь хэсэгт зааснаар зохицуулсан байна.

Хариуцагч М.ийн ******* *******ны цалингийн зээлийн данс руу өөрийн ******* *******ны харилцах 5006942756 тоот данснаас зээлийн төлбөрт 99,000 төгрөг татуулсан эс үйлдэхүй тогтоогдсон.

Хариуцагч М.ийн төрсөн эх Ц.Нарангэрэл нь ******* *******ны 5171119662 тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М.ийн ******* *******ны харилцах 5006942756 тоот данс руу 7 гэсэн утгаар 100,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Ц.Нарангэрэлийн ******* *******ны 5171119662 тоот депозит дансны дэлгэнгүй хуулгаар тогтоогдсон /хх-82х/.

Мөн М.ийн ******* *******ны харилцах 5006942756 тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ц.Нарангэрэлийн ******* *******ны 5171119662 тоот данснаас 100,000 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд энэхүү 100,000 төгрөг М.ийн ******* *******ны харилцах 5006942756 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл байршиж байсан нь М.ийн ******* *******ны харилцах 5006942756 тоот депозит дансны дэлгэнгүй хуулгаар тогтоогдсон /хх-83х/.

******* ******* ХК-аас М.ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул түүний арилжааны *******ны данснаас дансны барилт хийх, данснаас зээлийн төлөлтийг суутган татах эрхийн дагуу М.ийн ******* *******ны харилцах 5006942756 тоот данснаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 99,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт М.ийн ******* *******ны цалингийн зээлийн данс руу шилжүүлэн татаж авсан байна.

Нэхэмжлэгчийн энэхүү М.ийн ******* *******ны харилцах данснаас цалингийн зээлийн данс руу 99,000,000 төгрөгийг шилжүүлэн татсан үйлдэл нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон *******ны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж, ******* ******* ХК болон хариуцагч М. нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843962069 дугаартай Зээлийн гэрээний 5.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг *******ин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж *******ин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах гэж заасантай нийцэж байна.

Хариуцагч М.ийн харилцах данснаас цалингийн зээлийн данс руу 99,000 шилжүүлэн татсаныг М. өөрийн эс үйлдлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд өөрийн дансанд 99,000 төгрөг 6 сарын хугацаанд байршиж байсныг мэдсэн эсэх нь түүний зээлийн төлбөрийг харилцах данс болон хадгаламжийн данснаас барилт хийх, шилжүүлэн татуулах үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн тул нэхэмжлэгчийн 99,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлэн татсан үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 82.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчийн харилцах дансанд байршсан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн татсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцож, нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХК-нд хариуцагч М.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэв.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай зохигч нарын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №517120180514-01 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №зг/201843962069 дугаартай зээлийн гэрээ нийцсэн тул нэхэмжлэгч хаан ******* хк-аас иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

9. Хариуцагч нь ******* ******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж, 222.1.2 дахь хэсэг үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэх талаар 2 удаа хугацаатай мэдэгдэл өгсөн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, хариуцагч үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй зэргээр тогтоогдсон тул хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзнэ.

Иймд ******* ******* ХК-аас нэхэмжилсэн зээлийн төлбөрт 8,901,187.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,287,344.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,048,746.64 төгрөг, нотариатын төлбөрт 48,000 төгрөг нийт 19,285,278.78 төгрөгийг хариуцагч М.оос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос 254,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.оос 19,285,278.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.оос 254,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД