| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04244/И |
| Дугаар | 192/ШШ2025/04006 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04006
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, *** овогт Б.П /рд:*******/,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *** дугаар хороо, ********** хороолол, *** дугаар байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт П.Ч /рд: *************/,
Хариуцагч: ******** дүүрэг, **** дугаар хороо, *************** гудамж, ***** байр, **** тоот хаягт оршин суух, ***** овогт Э.С /рд: *******************/,
Хариуцагч: ************ дүүрэг, ****** дугаар хороо, ********** ***** тоот хаягт оршин байрлах, М ХХК /рд: ******************/
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл болон 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, хэлцэл, гэрээний дагуу шилжүүлсэн Г-2206002655 дугаартай 700 м.кв газрыг нэхэмжлэгч П.Ч-д, Г-2206002656 дугаартай 700 м.кв, Э-2206009750 дугаартай 673 м.кв газруудыг нэхэмжлэгч Ч.П- нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.С-т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.П-, П.Ч- нар нь ******* дүүргийн *** дугаар хороо, Н 0 гудамжинд байрлах нийт 1400 мкв бүхий өмчлөлийн 2 газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Баруун Сонсголонгийн гудамж-1 байрлах 673 мкв эзэмших эрхтэй газар зэрэг өмчлөл, эзэмшлийн газруудаа худалдахаар 2023 оны 01 сарын 12-ны өдөр иргэн Т.Э-тай харилцан тохиролцож, “Хэлцэл” гэх бичгээр Т.Э-ын 100 хувийн эзэмшлийн компани болох “М” ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч нар нь Э.Э-т итгэж, түүнтэй гэрээ байгуулсан даруй төлбөр төлөгдөнө гэж ойлгож, өөрсдийн өмчлөлийн Г-2206002655 дугаартай 700мкв, өмчлөлийн Г-2206002656 дугаартай 700мкв, эзэмшлийн Э-2206009750 дугаартай 673 мкв газруудыг 2023 оны 02 сарын 16-ны өдөр Нотариатын гэрээ хийж, түүний нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Тухайн хэлцэл, гэрээнүүдээр дурдсан газруудыг хамтад нь 800,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд зарим төлбөрийг бартер буюу эд хөрөнгөөр, зарим хөрөнгийг бэлэн төлөлтөөр шилжүүлэхээр бичсэн байна. Тухайн төлбөрийг 2023 оны 05 сарын 31-ний дотор төлөхөөр тус тусын гэрээнд заасан болно. Гэвч Э.Э- нь газрын өмчлөх эрхийг болон эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авснаас хойш харилцан тохиролцсон 800 сая төгрөгөө төлөөгүй ба тухайн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөө явуулах боломжгүй болсон, санхүүжилт босгоход наг хугацаа хэрэгтэй байна гэх зэргээр шалтгаан тоочиж, хугацаа авч явсаар өнөөдрийг хүрсэн байна. Иргэний хуулийн 225 дутаар зүйлийн 255.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэттэх нэмэлт хутацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” байхаар хуульчилсан байдаг. Хариуцагч нь 2023 оны 01 сарын 12-ны өдрийн хэлцэл болон 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдэд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг шаардаж байсан боловч үр дүн гарахгүй болох нь тодорхой байгаа тул тухайн хэлцэл, гэрээнүүдээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар гэрээ, хэлцлийн нийт үнийн дүн буюу 800,000,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. Тиймээс хариуцагч “М” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 сарын 12-ны өдрийн хэлцэл болон хариуцагч Э.Э-тай байгуулсан 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дутаартай гэрээнүүдээс татгалзаж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн Г-2206002655 дугаартай 700мкв газрыг нэхэмжлэгч П.Ч-д, Г-2206002656 дугаартай ТООмкв, Э-2206009750 дугаартай 673мкв газруудыг нэхэмжлэгч Ч.П- нарт тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э-т даалгаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч тал газрын өмчлөл, эзэмшлийг өөртөө үлдээх хүсэл зориг илэрхийлж, газрын үнэ болон хугацаа хэтрүүлсэн торгууль төлөхийг зөвшөөрч, хариуцагч Э.Э- нь гэрээгээр тохирсон үнэ болон хугацаа хэтрүүлсэний торгуульд нийт 720,000,000 төгрөг, 120,000,000 төгрөгийн үнэ бүхий 40м.кв 2 өрөө орон сууцыг дараах байдлаар төлөхийг зөвшөөрөв. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 120,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 300,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 300,000,000 төгрөгийг, 2027 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох 40м.кв 2 өрөө орон сууц, эсвэл түүний үнэ болох 120,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэгч тал нь хариуцагч М ХХК-иас болон 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл болон 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, газруудыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж харилцан тохиролцсон гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь хариуцагч М ХХК, Э.Э- нарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, хэлцэл, гэрээний дагуу шилжүүлсэн Г-2206002655 дугаартай 700 м.кв газрыг нэхэмжлэгч П.Ч-д, Г-2206002656 дугаартай 700 м.кв, Э-2206009750 дугаартай 673 м.кв газруудыг нэхэмжлэгч Ч.П- нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э-т даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М ХХК-иас болон 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдээс татгалзах, хэлцэл, гэрээний дагуу шилжүүлсэн Г-2206002655 дугаартай 700 м.кв газрыг нэхэмжлэгч П.Ч-д, Г-2206002656 дугаартай 700 м.кв, Э-2206009750 дугаартай 673 м.кв газруудыг нэхэмжлэгч Ч.П- нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Э.Э- нь газрын өмчлөл, эзэмшлийг өөртөө үлдээх хүсэл зориг илэрхийлж, газрын үнэ болон хугацаа хэтрүүлсэн торгуульд нийт 840,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 120,000,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 300,000,000 төгрөгийг, 2027 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох 40 м.кв 2 өрөө орон сууц, эсвэл түүний үнэ болох 120,000,000 төгрөгийг 2027 оны 4 дүгээр улиралд багтаан тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-аас 2,078,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 2,078,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.П-, П.Ч- нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч М ХХК-иас болон 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцэл, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0382, 0383, 0385 дугаартай гэрээнүүдээс татгалзаж, хэлцэл, гэрээний дагуу шилжүүлсэн Г-2206002655 дугаартай 700 м.кв газрыг нэхэмжлэгч П.Ч-д, Г-2206002656 дугаартай 700 м.кв, Э-2206009750 дугаартай 673 м.кв газруудыг нэхэмжлэгч Ч.П- нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Э-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Э.Э- нь газрын өмчлөл, эзэмшлийг өөртөө үлдээх хүсэл зориг илэрхийлж, газрын үнэ болон хугацаа хэтрүүлсэн торгуульд нийт 840,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 120,000,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 300,000,000 төгрөгийг, 2027 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох 40 м.кв 2 өрөө орон сууц, эсвэл түүний үнэ болох 120,000,000 төгрөгийг 2027 оны 4 дүгээр улиралд багтаан тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-аас 2,078,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 2,078,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.П-, П.Ч- нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН