| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0667/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 42
2018 01 15 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогч С.Г.в, түүний өмгөөлөгч Д.Оюунням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1590)
шүүгдэгч М.О.р, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824),
шүүгдэгч Д.Э-Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хулууд овогт Д.дийн Э.н, Боржигон овогт М-н О.Р нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2014 2600 05253 дугаартай 4 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
I. Монгол Улсын иргэн, Хулууд овгийн Д.дийн Э.н,
II. Монгол Улсын иргэн, Боржигон овогт М-н О.Р, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1967 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эмэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
1. Яллагдагч Д.Э-Н нь яллагдагч М.О.ртай 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Хаан” банкны тооцооны төвийн байранд “Цэвэр агаар” төсөлд эсгийний үйлдвэрээс эсгий авч нийлүүлдэг, хамтарч бизнес хийе гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч С.Гавараас 25.000.000 төгрөгийг, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Урьд авсан мөнгийг чинь гаргаж өгнө 2.000.000 төгрөг зээлчих” гэж хуурч нийт 27.000.000 төгрөгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч М.О.р, Б.А.г нартай
- 2015 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” тосгоны орчмоос иргэн О.Р-нхар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцсэн эр үхрийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг Устын ам гэх газраас Ц.А.нгийн нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Б.А.гтай
- 2015 оны 5 дугаар сарын 17-18-ны хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Баян-Уулын ар” гэх газраас Р.Ц.рын нэг тооны эрээн нүүртэй улаан хүрэн сувай үнээг хулгайлж бусдад 900.000 төгрөгний хохирол учруулсан,
2. Яллагдагч М.О.р нь Д.Э-Нтай 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо “ХААН” банкны тооцооны төвийн байранд “Цэвэр агаар” төсөлд эсгийний үйлдвэрээс эсгий авч нийлүүлдэг, хамтарч бизнес “хийе” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч С.Гавараас 25.000.000 төгрөгийг, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Урьд авсан мөнгийг чинь гаргаж өгнө 2.000.000 төгрөг зээлчих” гэж хуурч нийт 27.000.000 төгрөгийг залилан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Яллагдагч Б.А.г, Д.Э-Н нартай,
- 2015 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” тосгоны орчмоос иргэн О.Р-нхар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцсэн эр үхрийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг Устын ам гэх газраас Ц.А.нгийн нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.О.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 03 дугаар сард нөхөр Э.н бид хоёр гадуур явж байхад Э.н руу Г.в залгаад мөнгө шилжүүлэх гэж байна гэж ярьсан. Тэгээд 20.000.000 төгрөгийг шилжлүүлсэн. Тухайн үед бид хоёр Г.вд төсөл хэрэгжүүлэх талаар яриагүй. Харин Г.вт махны наймаа хийх гэж байгаагаа хэлсэн. Түүнээс хойш бид хоёрын наймаа муудаж, хүнд залилуулсан. Мөн манай нөхөр Э.н 2015 онд 2 удаа харваж биеийн байдал муудсан. Тэгээд Г.вын мөнгийг өгч чадаагүй. Гэхдээ өөрт байсан бүх зүйлийг зарж Г.вд 8.000.000 гаруй төгрөгийг бага багаар өгсөн...” гэв.
Шүүгдэгч Д.Э-Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны хавар манай найз Б.р Эрдэнэт хотоос ирж байна вогзал дээрээс тосоод аваарай гэж над руу утсаар ярьсан. Тэгээд би найз Б.рыг автовогзал орж тосож авсан. Гэтэл М.Р намайг дагуулаад Г.вын гэрт очсон. Гэтэл М.Р Г.в хамтран наймаа хийх хөрөнгө оруулах хүнийг хайж байгаа, чи хамтрах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хамтарч ажиллах талаар ямар ч үг хэлээгүй. Гэтэл хэд хоногийн дараа Г.в залгаад хөрөнгө оруулахаар 20.000.000 төгрөг миний данс руу хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Р, Г.в хоёрт 20.000.000 төгрөг их байна. Харин 10.000.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. Гэтэл Г.в хэсэг хугацааны дараа миний данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавиад, мөн ажиллуулж байсан махны лангуугаа зарж мөнгөтэй болоод Г.вын өгсөн 20.000.000 төгрөгтэй хамт махны наймаа хийсэн...” гэв.
Хохирогч С.Г.в шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2012 онд хувийн бизнес эрхлэх зорилгоор Банк бус санхүүгийн байгууллагаас 20.000.000 төгрөгийг авсан. Тэгээд найз Б.ртай Э.нгийн гэрт очсон. Гэтэл Б.р Э.нг цэвэр агаар төсөл хэрэгжүүлж байгаа талаар хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Э.н, О.Р бид нар Э.нгийн гэрт очсон. Гэтэл гэрийнх нь хашаанд цагаан эсгийнүүд маш их байсан. Тухайн үед эсгийний төсөлд Э.нгийн охин, хүргэн нар нь ажиллаж байгаа гэж хэлэхээр нь би итгэсэн. Би тухайн үед Э.н, О.Р нарт төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүстэй хамт уулзъя гэж хэлсэн боловч О.Р Чингэлтэй дүүргийн Тамгын газар руу ороод намайг оруулахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа О.Р гарч ирээд бүх зүйл болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь Э.нгийн данс руу хүүтэй мөнгөө шилжүүлсэн. Түүнээс хойш 1 хоногийн дараа хүүтэй мөнгөний хүүг төлөх хугацаа болоод О.Р, Э.н нар руу залгахад утсаа авахгүй, хөдөө явж байна гэсээр байгаад төдий хүрсэн. Миний 27.000.000 төгрөгийн хүүнээс О.Р 5.650.000 төгрөгийг төлсөн. Тиймээс О.Р, Э.н нараас үндсэн хохирол болох 27.000.000 төгрөг, түүний хүү 13.410.000 төгрөг, нийт 40.410.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
I. Хохирогч С.Г.в 27.000.000 төгрөг залилуулсан гэмт хэргийн талаар
1. Хохирогч С.Г.вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...В.Б.р Д.Э-Н гэдэг залууг дагуулж ирээд юу хийдэг талаар нь яриулсан чинь Д.Э-Н “би эхнэр М.О.рын хамт эсгийний үйлдвэрүүдээс эсгий аваад “Цэвэр агаар” төсөлд нийлүүлдэг” гэж хэлсэн юм. Тухайн үедээ М.О.р, Д.Э-Н нар надад компанийн бичиг баримт үзүүлж байсан. Тэгэхээр нь би “тэр хоёрт хөрөнгө оруулалт хийе, төслийн хүнтэйгээ уулзуулаач” гэсэн чинь Д.Э-Н, М.О.р хоёр тэр хүнтэй хамаагүй уулзаж болохгүй гэж хэлээд уулзуулахгүй байсан. ...энэ хоёр хүнд итгээд өөрт байсан 25.000.000 төгрөгөө 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны тооцооны төвөөс Д.Э-Нгийн эхнэр М.О.рын ХААН банкны 506.....770 дугаартай данс руу шилжүүлсэн. Би мөнгөө өгсөн өдрөөс хойш 14 хоноод хүүний мөнгийг өгөөрэй гэж залгахад тэр хоёр бид хоёр хөдөө явж байна гээд хоёр сарын хүү төлсөн. Тэрнээс хойш таг болсон би нөгөө төсөл, зээл юу болсон талаар асуухад төсөл бүтэж байгаа мөнгө чинь төслийн ажилд орсон гэж М.О.р яриад байсан юм. Ингээд явсаар байгаад 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.О.р чиний мөнгийг өгөхөд дахин мөнгө хэрэгтэй байна. Иймд 2 сая төгрөг нэмээд өгчих гэсэн тэгээд би ломбарданд юм тавиад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд 2 сая төгрөг гаргаад өгсөн чинь бас алга болсон. Тухайн үед миний мөнгийг өгөхгүй болохоор нь би аргаа бараад энэ хоёр хүнтэй Хэнтий аймаг руу маханд яваад болохгүй, худлаа хэлээд байхаар нь би буцаад гэртээ ирсэн юм...надад 27 сая төгрөгний хохирол учирсан мөн зээлийн хүү 13.410.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18),
- “...М.О.р, Д.Э-Н нартай уулзаж байхад та мөнгө “Цэвэр агаар” төслийн хүрээнд эсгий нийлүүлэхэд оролцох юм бол оруулсан мөнгө чинь 14 хоногийн дотор нэг бүтэн нугарна гэж М.О.р надад хэлсэн. Тэгээд бид нар энэ төслийн хүрээнд эсгийг нийлүүлсэн баримт нь энэ байна гэж 2011 оны 11 дүгээр сарын үед хийсэн эсгийний зарлагын баримт үзүүлж байсан...яг ямар компани нэр дээр байсанг санахгүй байна. Тухайн үед Д.Э-Н эхнэр М.О.ртаа төслийн бичиг баримтыг үзүүл гэхэд тэрээр цүнхнээсээ бичиг гаргаж ирээд үзүүлээд байсан нь миний итгэх шалтгаан болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68),
- “...Надад 47.557.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг задалж тайлбарлахад 25 сая төгрөг эхэлж өгөөд түүний дараа 2 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөний хүү нийлээд 16.890.000 төгрөг болсон. Энэ дунд М.О.р, Д.Э-Н нар надад цувуулж 4.485.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214-215),
- Хохирогч С.Г.вын 5020...7018 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 32), Зээлийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 33-35, 39-41),
2. Гэрч Х.Нацаг (хохирогчийн эхнэр)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр өөрийн цэргийн найз В.Б.рын найз гэх Д.Э-Н, М.О.р нарт 25 сая төгрөг зээлсэн талаараа мөнгөө шилжүүлсэнийхээ дараа надад хэлсэн. ...тухайн үед Д.Э-Н, М.О.р хоёр гэрийн эсгий нийлүүлэх “Цэвэр агаар” төслийн наймаа хийхэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Тэрнээс хойш Д.Э-Н, М.О.р нар манай мөнгөний хүү болон мөнгийг 1-2 сар хийгээд дараагийн хүүг төлөөгүй. Нөхөр бид хоёр хүүгээ төлөөч гэх шаардлагыг Д.Э-Н, М.О.р нарт тавьсан боловч биелүүлэхгүй байсан. Яагаад мөнгө өгөхгүй байна гэхээр бид хоёр тун удахгүй бид хоёрын эсгийний ажил бүтэх гэж байна. Одоо бид хоёр гадуур айлаа бүртгээд яваад байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр итгээд “энэ хүмүүс нээрээ үнэн ээ хэлээд байна гэж” бодоод байж байсан чинь тэрнээс хойш мөнгө ч байхгүй, юу ч байхгүй болохоор нь нөхөр бид хоёр эсгийний наймаанд зээлсэн 25 сая төгрөгөө нэхсэн чинь эсгийний наймаа бүтнээ, одоо та хоёр нэмээд 2 сая төгрөг зээлчих гэхээр нь манай нөхөр бас нэмж зээлсэн....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20),
3. Гэрч В.Б.р (хохирогчийн найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.в бид хоёр уулзаад байж байхад С.Г.в надаас ямар наймаа хийвэл зүгээр байна найзаа энэ махны наймаа хэр байдаг юм бэ гэж асуухад нь найз нь бол махны наймаа хийж чадах зав байхгүй, харин намайг хүргэж ирсэн Д.Э-Н хотод махны наймаа, төслийн ажил хийгээд байгаа юм шиг байна лээ амьдрал нь нэлээн өөр болсон байна лээ гэж хэлсэн. Түүнээс хойш С.Г.в, М.О.р, Д.Э-Н нар хоорондоо уулзаад мөнгө төгрөг нэг нэгэндээ өгсөн байсан...би сүүлд С.Г.ваас сонсоход эхлээд 25 сая төгрөг М.О.р, Д.Э-Н нарт төсөл дээр хамтарна гэж хэлээд өгсөн. Тэгээд төсөл нь бүтэхгүй мөнгийг нь өгөхгүй байсан болохоор түүний дараа өмнөх өгсөн мөнгийг буцааж авах гэж...нэмээд 2 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. ...С.Г.ваас мөнгө авахын өмнө Д.Э-Н намайг Багануурт байхад машинтайгаа ирээд гэрийн эсгийний үйлдвэрээс эсгий аваад хот руу явж байсан. Сүүлд Д.Э-Нгийн гэрт ирэхэд тэдний хашаанд “Цэвэр агаар” төслийн айлуудад тараагаад байсан амбаар байхаар нь би төсөлд орсон юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70),
4. Гэрч Б.Ц.н Ц.н.н, Ж.О.г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хас банк, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан, Мянганы сорилтын сангаас хэрэгжсэн “Гэрийн эсгий дээвэр туураг нийлэх ажил”-д...Д.Э-Н, М.О.р нар хамтарч ажилласан бүртгэл гэрээ байхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69, 73-75),
5. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн тодорхойлолтод “...Д.Э-Н, М.О.р нар нь манай Төслийг удирдах нэгжтэй аливаа хэлбэрээр хамтран ажиллах гэрээгүй...” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 116)
6. Гэрч А.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Г.в...2014 оны 10 дугаар сарын 01-ний үед мөнгө байна уу гэж асуусан. Мөнгөөр яах гэж байгаа юм гэсэн чинь найз нь хоёр хүнд мөнгө зээлээд тэр мөнгөө авч чадахгүй байраа алдах гээд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 205),
7. Гэрч С.Ц.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 08 сарын үед С.Г.в ах надтай ирж уулзаад ах нь хүнтэй хамтран эсгийний төсөлд оролцох гэсэн чинь нөгөө хүн мөнгөө өгөхгүй барьцаанд тавьсан байраа алдах гээд байна мөнгө зээлээч гэхээр нь би өөрт нь 6.000.000 төгрөгийг С.Г.в ахад зээлүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 207)
8. Шүүгдэгч М.О.рын 5065...8770 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 222),
II. Хохирогч О.Р-ннэг тооны үхэр хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар
1. Хохирогч О.Р-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бэрх хотын хөдөө хэсэг Консорванц гэх газарт Батноров сум Бэрх хот хоёрын дунд байдаг юм. Би хөдөө эхнэрийн хамт малаа маллаж байдаг юм. Тэгтэл 2015 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө үхрээ хурааж услаад гаднаа орхиод өглөө босоход манай 23 тооны үхэр алга болсон байсан. Тэр өдрөө хайгаад олохгүй 2 хонуулаад Батноров сумын 2-р багийн нутгаас олж авсан юм. Тэгтэл үхэр дотроос хар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцэж байгаа эр үхэр маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73)
2. Малын үнэлгээнд “...хар зүстэй эр үхэр 1.500.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хавтаст хэргийн 77),
3. Гэрч Б.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын эхээр нэг шөнө манайд Д.Э-Н, М.О.р, Б.А.г нар ирэхдээ машиндаа бүтэн үхрийн мах арьс ширтэй ирсэн. Түүнийгээ хүн өгсөн гэж байсан. Би хэнээс авсныг нь мэдэхгүй маргааш өглөө нь тэр үхрийн махаа борлуулна гэж гараад борлуулчихаад ирсэн. Шир нь хар зүстэй нэлээд том үхрийн шир байх шиг харагдаж байсан. Тэр үхрийн маханд ямар нэгэн гарал үүслийн бичиг аваагүй. Учир нь өглөө махаа яаж зарах вэ гарал үүсэл байхгүй гэж хоорондоо ярьж байсан. Би хөдөөнөөс шууд гарал үүсэлгүй мах аваад ирсэн юм байна гэж бодож байсан... тэр хоёрын унаж яваа машин Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дунд гарын “Huyndai Santa Fe” нэртэй 94-91 УНУ улсын дугаартай машин байгаа. Энэ машиныг 2015 оны хавар авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79),
4. Гэрч С.Б.нхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 4 сард яг хэдний өдрөө санахгүй байна. М.О.раас арьс, шир, толгойгүй шалдан үхрийн мах кг-аар нь жигнэж авсан. Тухайн үед М.О.р над руу өөрөө утсаар яриад дүү нь хөдөөнөөс нэг үхрийн махтай ирлээ, та авах уу гэхээр нь би мах зарж байсан болохоор нь гэрт нь дагаж очсон. 1.360.000 төгрөгөөр үхрийн махыг авсан. Уг үхрийн махыг “Huyndai Santa Fe” гэдэг дунд гарын жип машины ард тээшинд хийсэн байсан. Ингээд уг махыг М.О.рын дүү юм уу гэж бодсон Б.А.г гэж дуудаад байсан залуу зөөж оруулж өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 83, 84)
III. Хохирогч Ц.А.ны нэг тооны үхэр хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар
1. Хохирогч Ц.А.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Устын ам” гэх газраас 2015 оны 5 дугаар сарын 10-ны орчим сумын төвөөс хойш 20 км зайд нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээ хулгайд алдсан. Тэгээд тухайн үедээ ногоо хөөгөөд явчихлаа гэж бодоод ойр орчмоор хайгаад байсан олдохгүй байсан. Мухар хүрэн үнээ их том биетэй. Сүүлний үзүүрт цагаантай...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51)
2. Малын үнэлгээнд “...мухар хүрэн үнээ 1.500.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 69)
3. Гэрч Т.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015.05 сарын дундуур Ц.А.н 1 тооны мухар хүрэн үнээгээ хулгайд алдсан гээд хайгаад явж байсан. ...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Устын ам гэх газар байсан...” (2 дугаар хавтаст хэргийн 59),
4. Яллагдагч Д.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын эхээр...тухайн өдөр сарыг нь сайн санахгүй байна, Эхнэр бид хоёр хөдөө яваад эргэж ирэхэд Д.Э-Н манай хажуу айлын хөдөө гараад явчихсан айлын эзэнгүй хоосон амбаарт үхрийн мах хийсэн байсан. Түүнийгээ хуучин 5-р багийн дарга байсан Байгалийн эхнэр Эрдэнэчимэгт зарсан гэж байсан. Би тэр үед байгаагүй. Сүүлд л мэдсэн. Яг ямар үхрийн мах зарсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138),
IV. Хохирогч Р.Ц.рын нэг тооны үхэр хулгайд алдагдсан гэмт хэргийн талаар
1. Хохирогч Р.Ц.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн “Бага улаан толгой” гэх газар нутагладаг. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж татахад манай үхрээс нэг тооны эрээн нүүртэй улаан хүрэн сувай үнээ алга байсан. ...Тэр хавиараа хайхад манай үхрийн бэлчээр болох “Баян Уул”-ын хойд талын жалганд олон шувуу цуглаад байхаар нь “юу болсон юм бол” гээд очиход манай алга болсон үнээг махлаад аваад явчихсан, толгой шийр болон малын сэвс нь үлдсэн байсан. Тэр ажилласан газраас нь урагш 50 метр орчим газар цустай хутга байсан. ...манай гэрээс баруун урагш ойролцоогоор 4км орчим газарт манай үхрийн бэлчээр байдаг...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 45, 46),
2. Малын үнэлгээ “...нас гүйцсэн дунд зэргийн хүч таргатай эрээн нүүртэй улаан хүрэн зүсмийн сувай үнээ 900.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 48),
3. Гэрч Б.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2015 оны 5 дугаар сарын 16-ны орчим шиг санаж байна. Оройхон гэртээ ороход хадам аав Д.Э-Н, найз Б.А.гтайгаа байхгүй байсан. Ээж эхнэр хоёр байсан. Би ээжээс аав хаачсан юм гэхэд ойрхон яваад ирнэ гээд гарсан гэж байсан. Тэр оройноо ирээгүй. Маргааш нь нар шингэхийн өмнө ирсэн. Ирэхдээ үхрийн махтай арьс ширтэй нь байсан. Ширний зүс нь улаан зүстэй байсан. Толгой байхгүй байсан. Хадам хэлэхдээ ойрхон голын урдаас Баянхутагаас найзаасаа авлаа гэж байсан...тэр хоёрын унаж яваа машин Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дунд гарын “Huyndai Santa Fe” нэртэй 94-91 УНУ улсын дугаартай машин байгаа. Энэ машиныг 2015 оны хавар авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78, 79)
4. Гэрч Д.Т.стын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 18-ны өглөөгүүр гэртээ байж байхад М.О.р өөрийн нөхөр Д.Э-Нгийн хамт манайд ирсэн. Тэр хоёр өөрсдийн машин гээд цагаан саарал өнгийн дунд гарын жип машиндаа ард нь үхрийн мах ачиж ирээд бид хоёр хүнээс авлагандаа үхэр авлаа та хоёр авах уу гэсэн. Бид хоёр тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор хамт мах авдаг Ш.Ц.ааг би дуудаад үхрийн мах ирлээ үз гэж хэлсэн. Ш.Ц.аа ирээд жин дээр тавьж үзэхэд 166 кг татаж байсан. Тэгээд кг-ийг нь 5200 төгрөгөөр бодож Ш.Ц.аад 861.000 төгрөг өгөөд махыг М.О.р, Д.Э-Н хоёроос худалдан аваад амбаарт хийсэн. Орой Г.Г.Ц.ж гээд станатай жолоочид ачуулж хотруу явуулж борлуулсан. Тухайн үед гарал үүслийн бичгийг нь гэхэд арьс толгой ширийг цагдаад үзүүлээд бичгээ удахгүй авчирч өгнө гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82),
5. Яллагдагч Д.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 5 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байж байхад Д.Э-Н, М.О.р хоёр өөрсдийн машин гээд цагаан саарал өнгийн машинтай ирсэн. Тэгээд үхрийн мах өгье гээд хэлэхээр нь гарал үүслээ өг гэхэд одоо өгнө гэж хэлээд махаа Ш.Ц.аад зарчихаад яваад өгсөн. Тэгээд эргэж гарал үүсэл авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138),
6. Гэрч Ш.Ц.аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өглөөгүүр гэртээ байж байхад Д.М.тын эхнэр Д.Т.ст надруу залгаад нэг үхрийн мах ирлээ хүрээд ир гэж хэлсэн. ...Д.М.тын гэрт ирэхэд түүний найз гэгдэх М.О.р, Д.Э-Н гээд эхнэр нөхөр хоёр мах өгнө гээд цагаан саарал өнгийн дунд гарын жип машинтай түүнийхээ ард үхрийн мах ачсан байсан. Уг үхрийн мах арьс шир толгой байхгүй шалдан мах байсан. Тэр махыг жигнэж үзэхэд 166 кг болж байсан бөгөөд 1 кг-ийг 5200 төгрөгөөр бодож 863.000 төгрөг болсон. Тэр хоёрт 861.000 төгрөг өгсөн. М.О.р мөнгөө тоолж авсан. Энэ махны мөнгийг би өөрөө бүгдийг нь гаргасан. Би уг махыг орой нь 24-95 ХЭҮ дугаартай стана маркын Г.Г.Ц.ж гэдэг хүний машинд ачуулсан. Г.Г.Ц.ж бичиг нь яасан бэ гэхээр нь уг нь орой өгнө гэсэн ирэх ёстой доо гээд гуйгаад Машбатын гэрээс ачуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81),
7. Гэрч Г.Г.Ц.жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймаг Улаанбаатар хоёрын дунд стана машинтай хүмүүсийн махыг зөөдөг юм. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ш.Ц.аа гэдэг ченж эмэгтэй над руу утсаар яриад нэг үхрийн мах ачуулна гэсэн. Би Ш.Ц.аатай уулзахад малын гарал үүслийн бичиг нь байхгүй байсан болохоор бусад бичигтэй махыг аваад Ш.Ц.аагаас махыг нь аваагүй, оройхон Улаанбаатар хотруу явах гээд Өндөрхааны самбар дээр явж байхад Ш.Ц.аа араас дахин залгаад чи нэг мах ачаад явчих бичиг нь ирээгүй байна Би мөнгөө гаргаж авах гэсэн юм гээд гуйхаар нь би ганц үхрийн мах юм байна гээд 20.000 төгрөгний хөлс аваад уг махыг хотод борлуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн хавтаст хэргийн 85),
8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Баянхутаг сумаас чанх урагш 8 км газар Их баян уулын хойд талд жалганд ...Жалга руу ороход эрээн нүүртэй улаан үхрийн толгой байх бөгөөд нүүрсний зүүн талд 2 метр газар үхрийн сэвс болон хатсан цус байв...” гэх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 20-28),
V. Яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг
1. Залилах гэмт хэргийн талаар
- Шүүгдэгч М.О.рын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2011 онд хотод Нарантуул зах дээр лангуу авч мах зардаг байсан мөн хажуугаар нь Цэвэр агаар төслийн хүрээнд айлуудад тараасан эсгийг хямд үнээр аваад зах дээр мөнгө нэмж зардаг байсан...би тухайн үед С.Г.вт ирэх онд Цэвэр агаар төслийн хүрээнд эсгий нийлүүлэх ажил нээгдвэл хоёулаа хамтран ажиллана гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94, 95),
- Д.Э-Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа “...С.Г.в руу залгаад хамт хоёулаа “Эсгий наймаа, Мал мах” авах наймаа хийх үү гээд ярьсан. ...Би Багануураас эсгийн худалдаж Улаанбаатар хотод компаниудад зардаг байсан...” (1 хавтаст хэргийн 12),
2. Хулгайлах гэмт хэргийн талаар
- Яллагдагч М.О.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын эхээр 10-ны орчим...нөхөр Д.Э-Н...Б.А.г нартай Хэнтий аймагт охин Сайнжаргалыг хүүхдийг хүргэж өгөөд Дорнод аймаг явахаар Улаанбаатар хотоос гарсан. ...Дорнод аймагт нэг хоноод Улаанбаатар хот руу явахдаа Хэнтий аймгийн Бэрхийн хажуугаар гарсан. Бэрхийн зүүн хойно шөнө явж байхад Д.Э-Н, Б.А.г хоёр хоорондоо ярилцаад замын хажууд байсан 20 гаран үхрээс хар зүсмийн нэг тооны үхрийг замын хажууханд байсан саравчинд оруулж махлаад унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинд ачсан. Ингээд шөнөдөө Улаанбаатар хотод орж ирээд би маргааш өглөө нь таньдаг ченж Б.нхөд...уг үхрийн махыг 1.360.000 төгрөгөөр зарж, Б.А.г үхрийн махыг ченжийн машинд зөөж өгсөн. Үүний дараа 2015 оны 5 дугаар сарын 10-ны хавьцаа бид гурав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум ороод сумаас хойш 10 гаран км газар яваад нилээд олон үхрийн хажууд Б.А.г бууж нэг хүрэн бүдүүн үнээг хөөж саравчинд оруулсан. Ингээд Д.Э-Н тэр хоёр уг үхрийг махалсан. ...Тэр үхрийн махыг бид нар өөрсдийн унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машины тээшинд хийгээд Хэнтий аймаг орж Д.Э-Нгийн танил Д.М.тын хашаанд очиход хүнгүй байхаар нь тэдний онгорхой амбаарт махаа буулгаад...маргааш нь махаа ченж Эрдэнэчимэг гэдэг хүүхэнд 1.070.000 төгрөгөөр Д.Э-Н бид хоёр өгсөн. Дараа нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Д.Э-Н, Б.А.г бид гурав Хэнтий аймагт ирээд охин Сайнжаргалын гэрт байхад Д.Э-Н, Б.А.г хоёр ойрхон яваад ирье гээд шөнө яваад маргааш нь ирэхдээ машиныхаа ард нэг үхрийн махтай ирсэн. ...Ингээд тэр махыг би Д.М.тыг дуудаж түүгээр Ш.Ц.аа гэдэг ченжид 860.00 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 147, 148),
- Яллагдагч Б.А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын хэдний өдрөө сайн санахгүй байна. Дорнод аймаг орчихоод буцаад Улаанбаатар хотруу Д.Э-Н, М.О.р бид гурав явж байхдаа Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Бэрх тосгоноос зүүн хойш 10 орчим км газраас замд ойрхон айлын өвөлжөөн дээр хэвтэж байсан 20 гаран үхрээс 1 тооны хар зүстэй соёолон болж байгаа гэмээр эр үхрийг Д.Э-Н бид хоёр барьж аваад тэр хашаанд нь махалсан. Махалсан үхрээ бид гурав унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинд очоод шөнөдөө Улаанбаатар хотод ирсэн. Хотод М.О.р махны ченж дуудаж үхрийн махаа өгсөн. Би тэр ченж хүүхэнд махыг ачилцаж өгсөн. ...2015 оны 5 дугаар сарын 10-ны орчим Д.Э-Нтай Улаанбаатар хотод уулзаад... Д.Э-Н, М.О.р бид гурав “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум явсан. Сум ороод сумаас хойш 10 гаран км яваад нэг саравчин дээр очсон. Тэнд хүрэн зүсмийн мухар сувай үнээ...уяатай байсан. Түүнийг тэр саравчин дотор нь Д.Э-Н бид хоёр махлаад машиндаа ачсан. ...Тэгээд бид нар тэндээсээ шууд Хэнтий аймаг яваад Д.Э-Нгийн хүргэн Б.Б.тын гэрт ирж хоносон. ...2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос бид нар Д.Э-Нгийн хүргэн Б.Б.тын гэрт ирээд М.О.р бууж үлдээд Д.Э-Н бид хоёр Баянхутаг сум явсан. ...Баянхутаг... сумаас урагш 10 орчим км яваад уулын энгэрт байсан үхрээс эрээн нүүртэй улаан зүсмийн үнээг бид хоёр барьж аваад хойд талынх нь жалганд оруулж...махалсан. ...Энэ үхрийн махыг Д.Э-Н, М.О.р хоёр аймагт өөрийн найз Д.М.т гэдэг хүнд борлуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154, 155)
VI. Бусад нотлох баримт
1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 25 дугаар дүгнэлт
“...1. Д.Э-Н нь “Тархины өвчин, гэмтэл үйлийн хяралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, сэтгэц органик хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэгт холбогдох үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Д.Э-Н нь үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 140, 141),
2. Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт болон манай комиссын гаргасан дүгнэлтээр...Д.Э-Н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 190)
3. Шүүгдэгч Д.Э-Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 167), оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 22, 115), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 38), шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 192-200), 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс (2 дугаар хавтаст хэргийн 115) мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийг (2 дугаар хавтаст хэргийн 127) хүртэл 18 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан захирамж,
4. Шүүгдэгч М.О.рын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 168) оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 21, 114), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 24)
5. Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 24), Хохирогч С.Г.вын хохирол, хор уршгийн талаарх баримт (1 хавтаст хэргийн 179-184, 186-199), эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 52, 53, 56, 3 дугаар хавтаст хэргийн 235, 236), битүүмжлэгдсэн эд зүйлийн үнэлгээ (2 хавтаст хэргийн 245), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 54), хохирогч О.Ренчиндаваа, Р.Ц.р нарын гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 89, 201),
6. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 117-121, 141, 231-233, 2 дугаар хавтаст хэргийн 164, 209-219), Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
- Улсын яллагч: Шүүгдэгч Д.Э-Нг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт, М.О.рыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
- Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
- Шүүгдэгч Д.Э-Нгийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2012, 2015 онд үйлдэгдсэн байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглэж ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дүгнэлтийг,
- Шүүгдэгч М.О.рын өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглэж ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “...машин механизм хэрэглэж үйлдсэн...” эрүүгийн хариуцлагын хүнд хэлбэр нь “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай байсан бол тус гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарахаар байх ба тус зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулагдсан.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн “...хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн эсхүл их хэмжээний хохирол учирсан...” эрүүгийн хариуцлагын хүнд хэлбэр нь “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай байсан бол тус гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар байх ба тус зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хүнд хэлбэр нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Д.Э-Н нь сүүлийн гэмт хэрэгтээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр суллагдсан байх ба түүний ялтай байдал 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр зохицуулагдсан буюу шүүгдэгч Д.Э-Нгийн ялтай байдал дууссан байна. Нөгөө талаас улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид шинээр гэмт хэрэгт тооцох болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал шүүгдэгч нарын холбогдсон 2015 оны хулгайлах гэмт хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулж болох ялыг хөнгөрүүлсэн, тэнсэж хянан харгалзах боломжтой буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг, мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсгээр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
А. Шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нар нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “ХААН” банк тооцооны төвийн байр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим, 2012 оны 3 дугаар сарын 13, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдөр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, залилан мэхлэж хохирогч С.Г.вт 27.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь;
1. Хохирогч С.Г.вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Э-Н “би эхнэр М.О.рын хамт эсгийний үйлдвэрүүдээс эсгий аваад “Цэвэр агаар” төсөлд нийлүүлдэг” гэж хэлсэн юм. Тухайн үедээ М.О.р, Д.Э-Н нар надад компанийн бичиг баримт үзүүлж байсан. ...энэ хоёр хүнд итгээд өөрт байсан 25.000.000 төгрөгөө 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны тооцооны төвөөс Д.Э-Нгийн эхнэр М.О.рын ХААН банкны 506.....770 дугаартай дансруу шилжүүлсэн. ...2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М.О.р чиний мөнгийг өгөхөд дахин мөнгө хэрэгтэй байна. Иймд 2 сая төгрөг нэмээд өгчих гэсэн тэгээд би ломбарданд юм тавиад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд 2 сая төгрөг гаргаад өгсөн чинь бас алга болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18),
- “...М.О.р, Д.Э-Н нартай уулзаж байхад тө мөнгө “Цэвэр агаар” төслийн хүрээнд эсгий нийлүүлэхэд оролцох юм бол оруулсан мөнгө чинь 14 хоногийн дотор нэг бүтэн нугарна гэж М.О.р надад хэлсэн. Тэгээд бид нар энэ төслийн хүрээнд эсгийг нийлүүлсэн баримт нь энэ байна гэж 2011 оны 11 дүгээр сарын үед хийсэн эсгийний зарлагын баримт үзүүлж байсан...яг ямар компани нэр дээр байсанг санахгүй байна. Тухайн үед Д.Э-Н эхнэр М.О.ртаа төслийн бичиг баримтыг үзүүл гэхэд тэрээр цүнхнээсээ бичиг гаргаж ирээд үзүүлээд байсан нь миний итгэх шалтгаан болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68),
- Хохирогч С.Г.вын 5020...7018 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 32), Зээлийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 33-35, 39-41),
2. Гэрч Х.Нацаг (хохирогчийн эхнэр)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед Д.Э-Н, М.О.р хоёр гэрийн эсгий нийлүүлэх “Цэвэр агаар” төслийн наймаа хийхэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. ...Яагаад мөнгө өгөхгүй байна гэхээр бид хоёр тун удахгүй эсгийний ажил бүтэх гэж байна. Одоо бид хоёр гадуур айлаа бүртгээд яваад байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр итгээд “энэ хүмүүс нээрээ үнэн ээ хэлээд байна гэж” бодоод байж байсан чинь тэрнээс хойш мөнгө ч байхгүй, юу ч байхгүй болохоор нь нөхөр бид хоёр эсгийний наймаанд зээлсэн 25 сая төгрөгөө нэхсэн чинь эсгийний наймаа бүтнээ, одоо та хоёр нэмээд 2 сая төгрөг зээлчих гэхээр нь манай нөхөр бас нэмж зээлсэн....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20),
3. Гэрч В.Б.р (хохирогчийн найз)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сүүлд Г.ваас сонсоход эхлээд 25 сая төгрөг М.О.р, Д.Э-Н нарт төсөл дээр хамтарна гэж хэлээд өгсөн. Тэгээд төсөл нь бүтэхгүй мөнгийг нь өгөхгүй байсан болохоор түүний дараа өмнөх өгсөн мөнгийг буцааж авах гэж...нэмээд 2 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. ...Г.ваас мөнгө авахын өмнө Д.Э-Н намайг Багануурт байхад машинтайгаа ирээд гэрийн эсгийний үйлдвэрээс эсгий аваад хот руу явж байсан. Сүүлд Д.Э-Нгийн гэрт ирэхэд тэдний хашаанд “Цэвэр агаар” төслийн айлуудад тараагаад байсан амбаар байхаар нь би төсөлд орсон юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70),
4. Гэрч Б.Ц.нЦ.Нямсүрэн, Ж.Оюунцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хас банк, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан, Мянганы сорилтын сангаас хэрэгжсэн “Гэрийн эсгий дээвэр туураг нийлэх ажил”-д...Д.Э-Н, М.О.р нар хамтарч ажилласан бүртгэл гэрээ байхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69, 73-75),
5. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийг удирдах нэгжийн тодорхойлолтод “...Д.Э-Н, М.О.р нар нь манай Төслийг удирдах нэгжтэй аливаа хэлбэрээр хамтран ажиллах гэрээгүй...” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 116)
6. Шүүгдэгч М.О.рын 5065...8770 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 222),
7. Шүүгдэгч М.О.рын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2011 онд хотод Нарантуул зах дээр лангуу авч мах зардаг байсан мөн хажуугаар нь Цэвэр агаар төслийн хүрээнд айлуудад тараасан эсгийг хямд үнээр аваад зах дээр мөнгө нэмж зардаг байсан...би тухайн үед С.Г.вт ирэх онд Цэвэр агаар төслийн хүрээнд эсгий нийлүүлэх ажил нээгдвэл хоёулаа хамтран ажиллана гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94, 95),
8. Д.Э-Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа “...Г.в руу залгаад хамт хоёулаа “Эсгий наймаа, Мал мах” авах наймаа хийх үү гээд ярьсан. ...Би Багануураас эсгийн худалдаж Улаанбаатар хотод компаниудад зардаг байсан...” (1 хавтаст хэргийн 12) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Б. Шүүгдэгч Д.Э-Н, М.О.р, (Б.А.г тусгаарлагдсан) нар давтан бүлэглэн Хэнтий аймгийн Батноров сумын “Бэрх” тосгон, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Устын ам” гэх газраас, шүүгдэгч Д.Э-Н Б.А.г (тусгаарлагдсан) нар давтан бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Баян Уулын ар” гэх газраас тус тус, 2015 оны 4 дүгээр сарын 12-13, мөн оны 5 дугаар сарын 10, 17-ноос 18-ны өдрүүдийн хооронд, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, машин механизм хэрэглэж, хохирогч О.Р-нхар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцсэн эр үхэр (1.500.000 төгрөг), Ц.А.ны хүрэн зүсмийн мухар үнээ (1.500.000 төгрөг), Р.Ц.рын эрээн нүүртэй улаан хүрэн сувай үнээ (900.000 төгрөг)-г тус тус хулгайлж бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
1.1. Хохирогч О.Р-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бэрх хотын хөдөө хэсэг Консорванц гэх газарт Батноров сум Бэрх хот хоёрын дунд байдаг юм. Би хөдөө эхнэрийн хамт малаа маллаж байдаг юм. Тэгтэл 2015 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө үхрээ хурааж услаад гаднаа орхиод өглөө босоход манай 23 тооны үхэр алга болсон байсан. Тэр өдрөө хайгаад олохгүй 2 хонуулаад Батноров сумын 2-р багийн нутгаас олж авсан юм. Тэгтэл үхэр дотроос хар зүсмийн оодон сүүлтэй нас гүйцэж байгаа эр үхэр маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73)
1.2. Малын үнэлгээнд “...хар зүстэй эр үхэр 1.500.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хавтаст хэргийн 77),
1.3. Гэрч Б.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын эхээр нэг шөнө манайд Д.Э-Н, М.О.р, Б.А.г нар ирэхдээ машиндаа бүтэн үхрийн мах арьс ширтэй ирсэн. Түүнийгээ хүн өгсөн гэж байсан. Би хэнээс авсныг нь мэдэхгүй маргааш өглөө нь тэр үхрийн махаа борлуулна гэж гараад борлуулчихаад ирсэн. Шир нь хар зүстэй нэлээд том үхрийн шир байх шиг харагдаж байсан. ...тэр хоёрын унаж яваа машин Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дунд гарын “Huyndai Santa Fe” нэртэй 94-91 УНУ улсын дугаартай машин байгаа. Энэ машиныг 2015 оны хавар авсан гэж байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79),
1.4. Гэрч С.Б.нхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 4 сард яг хэдний өдрөө санахгүй байна. М.О.раас арьс, шир, толгойгүй шалдан үхрийн мах кг-аар нь жигнэж ...1.360.000 төгрөгөөр үхрийн махыг авсан. Уг үхрийн махыг “Huyndai Santa Fe” гэдэг дунд гарын жип машины ард тээшинд хийсэн байсан. Ингээд уг махыг М.О.рын дүү юм уу гэж бодсон Б.А.г гэж дуудаад байсан залуу зөөж оруулж өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 83, 84)
2.1. Хохирогч Ц.А.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Устын ам” гэх газраас 2015 оны 5 дугаар сарын 10-ны орчим сумын төвөөс хойш 20 км зайд нэг тооны хүрэн зүсмийн мухар үнээ хулгайд алдсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51)
2.2. Малын үнэлгээнд “...мухар хүрэн үнээ 1.500.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 69)
2.3. Яллагдагч Д.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын эхээр...тухайн өдөр сарыг нь сайн санахгүй байна, Эхнэр бид хоёр хөдөө яваад эргэж ирэхэд Д.Э-Н манай хажуу айлын хөдөө гараад явчихсан айлын эзэнгүй хоосон амбаарт үхрийн мах хийсэн байсан. Түүнийгээ хуучин 5-р багийн дарга айсан Байгалийн эхнэр Эрдэнэчимэгт зарсан гэж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138),
3.1. Хохирогч Р.Ц.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн “Бага улаан толгой” гэх газар нутагладаг. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж татахад манай үхрээс нэг тооны эрээн нүүртэй улаан хүрэн сувай үнээ алга байсан. ...Тэр хавиараа хайхад манай үхрийн бэлчээр болох “Баян Уул”-ын хойд талын жалганд олон шувуу цуглаад байхаар нь “юу болсон юм бол” гээд очиход манай алга болсон үнээг махлаад аваад явчихсан, толгой шийр болон малын сэвс нь үлдсэн байсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 45, 46),
3.2. Малын үнэлгээ “...нас гүйцсэн дунд зэргийн хүч таргатай эрээн нүүртэй улаан хүрэн зүсмийн сувай үнээ 900.000 төгрөг...” гэх үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 48),
3.3. Гэрч Б.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2015 оны 5 дугаар сарын 16-ны орчим шиг санаж байна. Оройхон гэртээ ороход хадам аав Д.Э-Н, найз Б.А.гтайгаа байхгүй байсан. Ээж эхнэр хоёр байсан. Би ээжээс аав хаачсан юм гэхэд ойрхон яваад ирнэ гээд гарсан гэж байсан. Тэр оройноо ирээгүй. Маргааш нь нар шингэхийн өмнө ирсэн. Ирэхдээ үхрийн махтай арьс ширтэй нь байсан. Ширний зүс нь улаан зүстэй байсан. Толгой байхгүй байсан. Хадам хэлэхдээ ойрхон голын урдаас Баянхутагаас найзаасаа авлаа гэж байсан...тэр хоёрын унаж яваа машин Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дунд гарын “Huyndai Santa Fe” нэртэй 94-91 УНУ улсын дугаартай машин байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78, 79)
3.4. Гэрч Д.Т.стын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хоёр өөрсдийн машин гээд цагаан саарал өнгийн дунд гарын жип машиндаа ард нь үхрийн мах ачиж ирээд бид хоёр хүнээс авлагандаа үхэр авлаа та хоёр авах уу гэсэн. Бид хоёр тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор хамт мах авдаг Цэцэгмааг би дуудаад үхрийн мах ирлээ үз гэж хэлсэн. Цэцэгмаа ирээд жин дээр тавьж үзэхэд 166 кг татаж байсан. Тэгээд кг-ийг нь 5200 төгрөгөөр бодож Цэцэгмаад 861.000 төгрөг өгөөд махыг М.О.р, Д.Э-Н хоёроос худалдан аваад амбаарт хийсэн....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82),
3.5. Яллагдагч Д.М.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 5 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байж байхад Д.Э-Н, М.О.р хоёр өөрсдийн машин гээд цагаан саарал өнгийн машинтай ирсэн. Тэгээд үхрийн мах өгье гээд хэлэхээр нь гарал үүслээ өг гэхэд одоо өгнө гэж хэлээд махаа Цэцэгмаад зарчихаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138),
3.6. Гэрч Ш.Ц.аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өглөөгүүр гэртээ байж байхад Машбатын эхнэр Түмэннаст надруу залгаад нэг үхрийн мах ирлээ хүрээд ир гэж хэлсэн. ...Машбатын гэрт ирэхэд түүний найз гэгдэх М.О.р, Д.Э-Н гээд эхнэр нөхөр хоёр мах өгнө гээд цагаан саарал өнгийн дунд гарын жип машинтай түүнийхээ ард үхрийн мах ачсан байсан. Уг үхрийн мах арьс шир толгой байхгүй шалдан мах байсан. Тэр махыг жигнэж үзэхэд 166 кг болж байсан бөгөөд 1 кг-ийг 5200 төгрөгөөр бодож 863.000 төгрөг болсон....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81)
3.7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Баянхутаг сумаас чанх урагш 8 км газар Их баян уулын хойд талд жалганд ...Жалгаруу ороход эрээн нүүртэй улаан үхрийн толгой байх бөгөөд нүүрсний зүүн талд 2 метр газар үхрийн сэвс болон хатсан цус байв...” гэх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 20-28),
4.1. Яллагдагч М.О.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын эхээр 10-ны орчим...нөхөр Д.Э-Н...Б.А.г нартай...Дорнод аймагт нэг хоноод Улаанбаатар хотруу явахдаа Хэнтий аймгийн Бэрхийн хажуугаар гарсан. Бэрхийн зүүн хойно шөнө явж байхад Д.Э-Н, Б.А.г хоёр хоорондоо ярилцаад замын хажууд байсан 20 гаран үхрээс хар зүсмийн нэг тооны үхрийг замын хажууханд байсан саравчинд оруулж махлаад унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинд ачсан. Ингээд шөнөдөө Улаанбаатар хотод орж ирээд би маргааш өглөө нь таньдаг ченж Б.нхөд...уг үхрийн махыг 1.360.000 төгрөгөөр зарж, Б.А.г үхрийн махыг ченжийн машинд зөөж өгсөн. Үүний дараа 2015 оны 5 дугаар сарын 10-ны хавьцаа бид гурав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум ороод сумаас хойш 10 гаран км газар яваад нилээд олон үхрийн хажууд Б.А.г бууж нэг хүрэн бүдүүн үнээг хөөж саравчинд оруулсан. Ингээд Д.Э-Н тэр хоёр уг үхрийг махалсан. ...Тэр үхрийн махыг бид нар өөрсдийн унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машины тээшинд хийгээд Хэнтий аймаг орж Д.Э-Нгийн танил Д.М.тын хашаанд очиход хүнгүй байхаар нь тэдний онгорхой амбаарт махаа буулгаад...маргааш нь махаа ченж Эрдэнэчимэг гэдэг хүүхэнд 1.070.000 төгрөгөөр Д.Э-Н бид хоёр өгсөн. Дараа нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Д.Э-Н, Б.А.г бид гурав Хэнтий аймагт ирээд охин Сайнжаргалын гэрт байхад Д.Э-Н, Б.А.г хоёр ойрхон яваад ирье гээд шөнө яваад маргааш нь ирэхдээ машиныхаа ард нэг үхрийн махтай ирсэн. ...Ингээд тэр махыг би Машбатыг дуудаж түүгээр Цэцэгмаа гэдэг ченжид 860.00 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 147, 148),
4.2. Яллагдагч Б.А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын хэдний өдрөө сайн санахгүй байна. Дорнод аймаг орчихоод буцаад Улаанбаатар хотруу Д.Э-Н, М.О.р бид гурав явж байхдаа Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Бэрх тосгоноос зүүн хойш 10 орчим км газраас замд ойрхон айлын өвөлжөөн дээр хэвтэж байсан 20 гаран үхрээс 1 тооны хар зүстэй соёолон болж байгаа гэмээр эр үхрийг Д.Э-Н бид хоёр барьж аваад тэр хашаанд нь махалсан. Махалсан үхрээ бид гурав унаж явсан “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинд очоод шөнөдөө Улаанбаатар хотод ирсэн. Хотод М.О.р махны ченж дуудаж үхрийн махаа өгсөн. Би тэр ченж хүүхэнд махыг ачилцаж өгсөн. ...2015 оны 5 дугаар сарын 10-ны орчим Д.Э-Нтай Улаанбаатар хотод уулзаад... Д.Э-Н, М.О.р бид гурав “Huyndai Santa Fe” 94-91 УНУ улсын дугаартай машинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум явсан. Сум ороод сумаас хойш 10 гаран км яваад нэг саравчин дээр очсон. Тэнд хүрэн зүсмийн мухар сувай үнээ...уяатай байсан. Түүнийг тэр саравчин дотор нь Д.Э-Н бид хоёр махлаад машиндаа ачсан. ...Тэгээд бид нар тэндээсээ шууд Хэнтий аймаг яваад Д.Э-Нгийн хүргэн Б.тын гэрт ирж хоносон. ...2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос бид нар Д.Э-Нгийн хүргэн Б.тын гэрт ирээд М.О.р бууж үлдээд Д.Э-Н бид хоёр Баянхутаг сум явсан. ...Баянхутаг... сумаас урагш 10 орчим км яваад уулын энгэрт байсан үхрээс эрээн нүүртэй улаан зүсмийн үнээг бид хоёр барьж аваад хойд талынх нь жалганд оруулж...махалсан. ...Энэ үхрийн махыг Д.Э-Н, М.О.р хоёр аймагт өөрийн найз Машбат гэдэг хүнд борлуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154, 155) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч: Шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч нарын холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тэдэнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх, гаргуулах хохирол, хор уршгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нар нь 2012 онд бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэргийг, 2015 оны 4 дүгээр сарын 12-наас, мөн оны 5 дугаар сарын 10-ний өдрүүдийн хооронд бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх ба тэдний үйлдсэн гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн талаар шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд маргасан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн шүүхээс гэм буруутайд тооцож, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч хуульд заасан ялыг оногдуулж, оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх үндэстэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г.в нь хохиролд 27.000.000 төгрөг, хор уршигт 15.389.820 төгрөг нийт 42.389.820 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар нь хохирогчид 5.650.000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй тул шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нараас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хохирол, хор уршгийн төлбөр болох 36.739.820 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г.вт олгох нь зүйтэй байна. Харин хохирогч С.Амартайванд учруулсан хохирлыг шүүгдэгч Д.Э-Н, М.О.р, (Б.А.г тусгаарлагдсан) нар нь учруулсан байх тул хохирогчид төлөх 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Д.Э-Н, М.О.р нараас тус бүр 500.000 төгрөг гаргуулж хохирогчид дээрх хугацаанд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Д.Э-Н, М.О.р, (Б.А.г тусгаарлагдсан) нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Huyndai Santa Fe” маркийн 94-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар “Хан-Агьт” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуульд зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Хан-Агьт” ХХК-д буцаан олгож, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э-Н нь энэ гэмт хэргийн улмаас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс (2 дугаар хавтаст хэргийн 115) мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийг (2 дугаар хавтаст хэргийн 127) хүртэл 18 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хуульд зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2014 2600 05253 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.О.р нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.