2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04529

 

  

  

 

            2025             05             28

   192/ШШ2025/04529

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,280,322.42 төгрөгийг хариуцагч Н.Г хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгөөр, үлдэх 2,280,322.42 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,352 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-аас 119,676 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 119,676 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

  

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.БАЯРСҮРЭН